НМХГ: Халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй цайны газруудыг түр хаалаа

Aдмин / Хууль

Нийслэлийн нутаг дэвсгэрт НЗД-ын А/313 дугаар захирамжийн хүрээнд 2021 оны 04 дүгээр сарын 26-наас 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд НМХГ-ын 206 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны /давхардсан тоогоор/ 4323 хүнсний үйлдвэр 14, эмийн сан 252, бусад 8 нийт 4597 газрыг шалгаж, цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн, санамж, зөвлөгөө өглөө.

Захирамжийн хүрээнд спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг хангуулан архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна

Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 372 зөрчлийг илрүүлж 260 буюу 69.8 хувийн үйлчлүүлэгч, иргэдийн хөдөлгөөний QR кодын бүртгэлд тавих дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж нь ажиллаагүй, үйлчлүүлэгчийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, байгууллагын зүгээс тавих дотоод хяналтыг сайжруулан, худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангуулж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай албан шаардлага хүргүүлж, , 4 аж ахуйн нэгж, иргэний хүнсний худалдааны газарт худалдаалагдаж байсан хадгалах хугацаа дууссан 13 нэр төрлийн 149 ширхэг, 285900 мян/ төгрөгийн наполеон торт, хэрчсэн гурил, кембаб, хуушуур/ зэрэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгууллаа.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.16] 2021-05-13 09:25:00

ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ БАРИХГҮЙ БАЙГАА ГАЗРУУДЫГ БҮР ТАТАН БУУЛГА ТЭГЖ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙЖ Л ОЙЛГОХ ГЭЭД БАЙГАА ЮМ НААДУУЛ ЧИНЬ. ҮНЭН ТЭНЭГ ЮМ АА


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.