COVID-19: Эмийн сангууд “Арбидол”-ын үнийг нугалж зарсан нь тогтоогдов

Aдмин / Хууль

Манай улсад цар тахлын халдвар эрс нэмэгдэв. Халдварын тоо хоногт 2000 давж, 10 гаруй хүн аюулт өвчнөөр нас барах үзэгдэл лав сүүлийн арваад хоног давтагдаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад COVID-19 халдварын 93551 тохиолдол бүртгэгдэж, 436 хүн нас бараад байгаа юм. Тэгвэл халдвар авсан нэг хүн дунджаар 250 мянган төгрөгийн эм, тариа хэрэглэж байгаагийн дийлэнх нь вирусын эсрэг эмэнд зарцуулдагдаж буй. Гэвч эмийн сангууд вирусын эсрэг “Арбидол” эмийг хэтэрхий үнэтэй борлуулж байна гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөсөнтэй холбогдуулан аудитын байгууллагаас шалгалт хийлээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Эрүүл мэндийн сайдын гурван удаагийн тушаалаар вирусийн эсрэг Арбидол эм, Ремдесивир тарилгын эмийг гаднын үйлдвэрлэгч орнуудаас оруулж ирэх нэг удаагийн импортын лицензийг давхардсан тоогоор 15 компанид олгосон байна. Ингэж олгохдоо гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед гэрээг шууд байгуулж төсвөөс худалдан авалт хийжээ.

Эрүүл мэндийн яамнаас 2021 оны дөрөв болон тавдугаар сард гурван эм ханган нийлүүлэх байгууллагаас 1.124.204.800 төгрөгөөр Арбидол 200мг, 100мг вирусийн эсрэг эмийг 931176 ширхэг, хоёр байгууллагаас 449.595.520 төгрөгөөр 4000 ширхэг Ремдесивир тарилгын эмийн гэрээ шууд байгуулжээ. Харин гэрээ байгуулснаас олгосон санхүүжилтийн гүйцэтгэл зургадугаар сарын 16-ны өдрийн байдлаар 759.133.600 төгрөг буюу 48.2 хувьтай байна. Мөн халдварын тохиолдол бүртгэгдсэн аймаг, нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан олгож байгаа бөгөөд улсын хэмжээнд 925.990 ширхэг эм, тарилгын эмийн нөөцтэй байгаа аж.

Аудитын дүгнэлтээр зах зээл дээр эмийн сангуудаар худалдаалагдаж буй 100 мг Арбидол эмийг Эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн үнээс 43 орчим хувиар, 200 мг Арбидол эмийг 46 орчим хувиар буюу нэг дахин өндөр үнэтэй борлуулж байгаа нь илэрчээ. Тухайлбал, Монос эмийн санд 100 мг-тай 20 ширхэгтэй Арбидол 36000 төгрөгийн үнэтэй зарагдаж байв. Аудитын байгууллагийн мэдээллээр бол 100 мг-тай 20 ширхэгтэй Арбидолын үнэ 15480 төгрөг байх ёстой аж.

Түүнчлэн Эрүүл мэндийн яам энэ онд коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх эмнүүдийг таван удаагийн худалдан авалтын буюу 899.254.800 төгрөгийн мэдээллийг ил тод мэдээлээгүй байжээ. Тиймээс хуульд заасны дагуу таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын 759.133.600 төгрөгийн дөрвөн гүйлгээний мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлээгүй байсныг ил тод байршуулж, нэг удаагийн импортын лицензийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангахыг аудитад хамрагдсан байгууллагуудад зөвлөжээ.

Халдварын тархалттай холбоотойгоор вирусийн эсрэг эм, тарилгын эмийн мэдээллийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулахыг яаманд зөвлөсөн байна. Иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байгаа эдгээр эмийг хөнгөлөлтөөр олгох нь эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаар зарагдаж байгаа эмийн үнэ хэт өндөр байхаас сэргийлж үнийн зохицуулалт хийх боломжтой гэж үзжээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг баталдаг. Эрүүл мэндийн даатгалын хуульд зааснаар даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад батлагдсан эмийг эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр худалдан авах зохицуулалттай. Тиймээс коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэж буй вирусийн эсрэг эмийг тус жагсаалтад оруулах, иргэдэд үнийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг судлах зөвлөмжийг өгсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин С.УЯНГА


Сэтгэгдэл

ИРГЭД [43.228.129.129] 2021-06-22 00:28:17

Шудрага өрсөлдөөн,Яам ны гэх малнууд, МХГ гм авилгалдыг хөөж хаяад МХГ-ын Эрдэнэчимэгээр удирдуулсан Хянан шалгах Хороог байгуулвал шударга болох байх

Zochin [202.126.88.234] 2021-06-22 00:22:27

Цөөхөн газарт эмийн зөвшөөрөл өгч монопол үүсгэж дээр дооргүй хамтарч байгаа тул үнэ өсч байгаа юм. Энэ эмнүүдийг Улс өөрөө худалдан авч иргэддээ өртгөөр нь нийлүүлэх хэрэгтэй. Энэ бол энэ хүнд үед улсын хийх ажил байх ёстой. Дамлаж байгаа эмийн сангуудтай арга хэмжээ тооцох хэрэгтэй

Зочин [66.181.161.5] 2021-06-21 22:36:08

Эм , эм ханган ниилуулэх , газар эруул яам , нь анхаарч хээл хаххуулаас салах цаг нь болжэээ.

1 [66.181.161.5] 2021-06-21 22:33:09

Монголын ард олоныг , Бензинээр - Оюунгэрэо , Ээмээр тоглож сэгсэрч туйльдуулж дуусгалаа. Шууд эрхииг нь хассаж дахиж дахин Артек ажиллуулах эрхииг бурэмсэн хос. Шудрга оросдолоонии газар.

Dr. Pradhan [197.210.64.65] 2021-06-21 20:37:27

If you want to sell 1 of your kidney for money $780,000 USD contact us through: Dr.pradhan.urologist.lt.col@gmail.com

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭВАТ [66.181.186.101] 2021-06-21 16:37:12

ӨВЧИН.ТУСХАД.ЭМЧ.ЗООЛНО.ӨВГӨН.БОЛХОД.ТАЯГ.ЗОВООНО.ӨМДӨӨН.ТАЙЛХАД.ТАРИА.ЦООЛНО.ӨМӨРЧ.УНАХАД.ҮНДЭС.ЗОВНО.МАШИНТАЙ.ЯВХАД.ЦАГДАА.ЗОВООНО.МАЛ.ХАРИУЛХАД.ХУЛГААЧ.ЗООГЛНО.МАРГАЖ.ХЭРЭДХЭД.ҮГ.ХАЛШААНА.МААНАГ.ТӨРЧИДӨД.УЛС.ТӨР.ЗОХИНО.ГЭДГИЙН.АДИЛ.ЭМЧҮҮДЭД.АРГА.ХЭМЖЭЭ.ТООЦОХ.НЬ.ЗӨВ.

Зочин [202.126.90.81] 2021-06-21 12:32:52

Томчуул, тэдгээрийн гэр бүл, танил талын оролцоо бүхий эмийн сангууд иргэдийн өвчин зовлонгоор бизнес хийнэ шэж энэ дээ, шуналыг тогтоох аргагүй юм даа, аймаар шүү.

ard [202.9.46.41] 2021-06-21 09:27:32

монос гэж эм дамлан зарж баяждаг хогиин шүлжээ байнадааа янхан балай авгайгиин шүлжэээ

Зочин [88.103.231.157] 2021-06-21 16:36:09

Монос гэгчийн Хүрэлбаатар гэж хужаа өвгөн бол ёстой эвгүй гар юм билээ.

Иргэн [202.126.92.99] 2021-06-21 07:30:58

Манайд ганц эм гэхгүй бүх юмны үнэ дэндүү дураараа замбараагүй өсөж байна, төр засгаас зохицуулалт хийхгүй, үүнд хяналт тавих чиглэлийн яамдууд, Шударга өрсөлдөөн огт ажлаа хийхгүй байна, Жишээ нь , эмний үнэд хяналт тавих чиг үүрэгтэй Эрүүл мэндийн яам, Шударга өрсөлдөөний газрын мэргэжилтэн, дарга нарыг шууд Авилгалтай тэмцэх газар өгч шалгуулж, оронд ажлын байрны сонгон шалгаруулалт нээлттэй ил тод явуулж шинэ хүн тавих цаг нь болсон. ингэж хязгаарлахгүй бол Монголчуудын шунал Ардчиллын буянаар хэрээс хэтэрч хүн чанараа алдсан, ёс суртахууны доройтолд орсон хүмүүс шуналаа болио гэж яаж шаардаад хүлээж авахааргүй хэмжээнд очсон, нийгмээрээ тийм болсон, за тэгээд Сүхбаатарын талбайд ард түмний нэр барьж мөнгөний шантаажны жагсаал хийдэг хүмүүс, өмнө янхан байсан ГооГоо гэх мэт этгээдүүдийн ажлын байр ч бий болтлоо Монголчууд ёс суртахууны доройтолд орж байна шүү

иргэн [66.181.179.154] 2021-06-21 05:58:06

Эмийн сангууд ер нь л дэндүү!!!!!!!!!!хүний өьчинөөр бизнес мөнгө олох арга болгож болохгүй шүү эмийн санчидаа!!!!!!!!"зовлонгоор жаргал хийх нь та өөрөө там орох шинж !!!""""!!!!!!!та өөрөө өвдвөл яах вэ??????????

Зочин [192.82.76.224] 2021-06-21 05:38:19

Эмийн сангаар шалгалт хийсэнд баярлалаа Хөнгөлөлтийн эмээ хүртэл нугалж зараад эхэлсэн Мөөг шиг их болсон эмийн сангуудыг хааж төр өөртөө авмаар юм эд нар шунал нь дээд цэгтээ хүрсэн шулам болж бга улсууд хаах л хэрэгтэй

zochin [202.55.191.194] 2021-06-21 05:25:27

emiin sangyyd uvchnuur biznes hiihee boliochee nygalj ashig olloo geed yum bolohgui ee

ЗОВЛОН БОЛОХОД АПТЕК ЗООЛНО [122.201.31.66] 2021-06-21 04:55:09

ЗУД БОЛОХОД НОХОЙ ЗОВЛОН БОЛОХОД ЛАМ ЗООЛНО ГЭЖ МУУ УВАЙГҮЙ ЭМИЙН САНГУУДЫН НЭРИЙГ ЗАРЛАЖ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТӨР НЬ ӨӨРӨӨ ХУЙВАЛДСАН ШҮҮ!!!

Зочин [64.119.21.193] 2021-06-21 06:53:25

МОНОС ГЭЭД Л НЭРС НЬ ЦУВАРНА ДӨӨ, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ЭРДЭНЭЧИМЭГ ГИШҮҮН АСАН

Эрка [202.126.89.148] 2021-06-21 04:43:13

Монголд төр гэж бн уу.Цар тахалтай энэ хэцүү үед өвчин зовлонгоор бизнес хийдэг шуналын микробуудын тусгай зөвшөөрлийг цуцал!Улс орны аюулгүй байдал, ард олны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй гэмт үйлдэл гэж харах ёстой.Өндөр үнэтэй эм авч чадахгүйгээс олон иргэд амь насааоаа хохирч бгаа!!!

зочин [66.181.189.122] 2021-06-21 04:16:26

100мг тайн 15500гаар зарахыг шаардмаар бн.илүү мг-тайг энэнтэйн дүүцүүлсэн үнээр зархыг эмийн компаниуудад тулган шаард.тахал болж бхад юун ашиг. эмийн бизнес 30,40 нугардаг гж сонссож бсн.

Зочин [192.82.68.246] 2021-06-21 02:33:21

Эмийн сангууд болиочээ.Одоо энэ хэцүү үед эмээ нугалж зарж байдаг.Чи үхдээ би мөнгөө арвижуулаяа гэж бна л даа.Олсон мөнгө чинь юм болохгүй л дээ.Яасан их шунал ээ.Хүн байцгаа даа.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.