Хотын захиргааны шинэ байранд 145 хүний ор дэлгэж, ковидын үеийн яаралтай тусламж үзүүлэхээр бэлдэж байна

Aдмин / Эрүүл мэнд

Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн Баянзүрх дүүрэгт болжээ. Энэ үеэр Хотын захиргааны шинэ байрыг коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, ор дэлгэлт яаралтай хийхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон байна.

Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзулаас тодруулахад “Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дээрх чиглэлийн дагуу НЭМГ-т үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор хэдэн ор дэлгэх, хэзээнээс хүлээж авах төлөвлөгөө, бэлтгэл ажлыг хангах юм” гэлээ.


Сэтгэгдэл

Иргэн [103.212.118.181] 2021-06-21 07:07:44

Ор яахав дэлгэжээ, ажиллах хүчний нөөцийг яаж торгоох вэ, ядахдаа цалинг нь 2 дахиж нэмээч ээ

Зочин [103.80.210.183] 2021-06-21 06:12:10

сумтайбузар энд ирээд хэвтэж байгаад үхвэл өөрийнх нь заяа төөрөг мөн болой.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.