АНУ 55 сая тун вакцин илгээх улс орнуудыг нэрлэжээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /Ukrinform/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа тус улсад үйлдвэрлэсэн 55 сая тун коронавирусний вакциныг энэ сард авах улсуудын жагсаалтыг зарлалаа.

“Өнөөдөр Байден-Харрисын засаг захиргаа цар тахлыг арилгах зорилгоор зургаадугаар сарын эцэс гэхэд Ерөнхийлөгч Байдены дэлхий нийтэд тарааж өгөхөөр амласан АНУ-ын 80 сая тун вакцины 55 сая тунг тараах улс орнуудын жагсаалтыг зарлаж байна" гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки даваа гарагт мэдэгджээ.

Тэрбээр мөн АНУ-ын Засгийн газар дотоодын халдварыг даван туулахад хүчин чармайлт тавьсаар байгааг мөн бусад орнуудад зориулж вакцин худалдаж авах талаар үйлдвэрлэгчидтэй хэлэлцээ хийж буйг онцлон тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ Цагаан ордны албан ёсны мэдэгдэлд 55 сая тун вакцины 41 саяыг нь олон улсын COVAX механизмаар дамжуулан тараана гэж тэмдэглэжээ. Үлдсэн 14 саяыг хамгийн их хэрэгцээтэй байгаа улс орнуудад шууд хандивлах аж.

“Эдгээр 55 сая тунгийн 14 орчим сая буюу 25 хувийг вакцин хүрэлцэхгүй байгаа улс орнуудад хуваарилахаас гадна, Колумб, Аргентин, Хаити, Карибын тэнгисийн хамтын нийгэмлэгийн бусад орон, Бүгд Найрамдах Доминикан Улс, Коста-Рика, Панам, Афганистан, Бангладеш, Пакистан, Филиппин, Вьетнам, Индонез, Өмнөд Африк, Нигери, Кени, Гана, Кабо-Верде, Египет, Иордан, Ирак, Йемен, Тунис, Оман, Иордан голын Баруун эрэг, Газын зурвас, Украин, Косово, Гүрж, Молдав, мөн Босни хүлээж авна” гэж Цагаан ордон мэдээлжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.21.107.110] 2021-06-22 05:59:29

Манай улс коммунист хэв маягтай болсон болохоор вакцин өгөхгүй л дээ.

Зочин [192.82.71.245] 2021-06-22 07:54:29

Дандаа авах ёстой юм шиг гуйлгачин царайлдагаа больмоор юм

Зочин [66.181.178.110] 2021-06-22 04:28:08

manaih darhlaajuulsan bolohoor oroogui baih

Зочин [66.181.160.54] 2021-06-22 03:53:44

Ингээ л монгол байхгүй , " сайн найз" - аас нөхөр ч алго доо ...

Зочин [31.208.187.92] 2021-06-22 13:09:21

Yund naidnavdee tiim yum baihguishdee anhnaasaa baigaagui

3 dahi tungaa hurdan hiigeech uheed duuslaa [64.119.18.88] 2021-06-22 03:45:39

Manaid ogohgui dee kommunist oron bolson odoo hujaa bakzinaa l hiilgeed uchiraa olohoos oor zam baihgui dee

Зочин [192.82.65.51] 2021-06-22 03:41:01

Дандаа энд, тэндээс юм гуйж байхаа болих хэрэгтэй. Өөрсдөө юмаа хийцгээе!

Зочин [66.181.161.39] 2021-06-22 03:34:51

xytad va[tsinaar xuurch bolgoson geed mongol xasagdjee

Zochin [202.126.88.236] 2021-06-22 03:05:22

АНУ суугаа манай элчин их л муу ажиллаж бна даа

Зочин [202.9.47.12] 2021-06-22 05:50:03

Америкийг тэгээд шүтээд бай үхэрнүүдээ....

Зочин [69.250.15.186] 2021-06-22 02:47:54

Where is Mongolia ⁉️

..!.. [192.82.81.119] 2021-06-22 03:05:13

Odoo bolno muu guilagchin min


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.