Өвөрхангай аймагт Коронавирусний халдвар авсан 84 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Aдмин / Эрүүл мэнд

Өвөрхангай аймагт сүүлийн 24 цагт 510 хүний PCR шинжилгээний хариу гарч, шинээр 48 тохиолдол батлагдлаа.

Арвайхээрт 9, Нарийнтээл сумын Баянтээг багт 9, Нарийнтээлд 8, Тарагтад 9, Есөнзүйлд 7, Хайрхандулаанд 2, Уянга суманд 4 тохиолдол тус тус илэрчээ.

Дээрх хугацаанд 372 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Арвайхээрт 14, Хархоринд 1, Нарийнтээлд 1, Уянгад 2, Тарнад 1, нийт 19 хүнээс сул эерэг хариу гараад байгаа аж.

Уянга сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаад БОЭТ-д шилжин ирсэн 81 настай, архаг суурь өвчтэй иргэн ковид-19 халдварын улмаас нас барлаа.

Аймгийн хэмжээнд 478 хүн эмчлүүлж байгаагаас 21 хүний биеийн байдал хүндэвтэр, 6 хүний биеийн байдал хүнд байгаа. Хэвтэн эмчлүүлэгчдийн дотор жирэмсэн хүн 14, 0-17 насны хүүхэд 84 байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.239] 2021-06-22 07:51:06

Ай хөөрхий хүүхэд хөгшид залуучуудгүй халдвар хамгааллын дэглэмээ сулруулаад хүн хоорондын зайгаа барихгүй явж байгаад халдвар аваад байх юм даа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.