​Суурь салбарыг үндэслэгч А.Эрдэнэцогт гавьяат цол хүртлээ

Aдмин / Нүүр

МУИС-ын Хууль зүйн сургуулийн профессор Адилбишийн Эрдэнэцогтод Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртээсэн.

Профессор А.Эрдэнэцогт Монголын хууль зүйн шинжлэх ухааны цоо шинэ салбарыг үндэслэгч юм. Тодруулбал, А.Эрдэнэцогт нь хууль зүйн шинжлэх ухааны суурь салбарын нэг болох Захиргааны процессын эрх зүйг Монгол Улсад үндэслэгч бөгөөд энэ чиглэлээр түүний бүтээсэн онол, зарчим нь хууль тогтоомжид тусгалаа олж Захиргааны процессын эрх зүйн салбар Монгол Улсад эрчээ аван хөгжиж байна. Үүний үр дүнд захиргааны байгууллагын хүрээнд хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгааг хангах асуудал хууль зүйн талаасаа цогцоор шийдвэрлэгдэж, иргэний үндсэн эрхийг захиргааны зүгээс зөрчсөн аливаа маргааныг хянан шийдвэрлэх хууль зүйн механизм буюу захиргааны хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагааны онолын үндэслэл бүрдэж, баримтлах зарчим, журам нь тодорхой болж жигдэрчээ.

Профессор А.Эрдэнэцогт 2006 онд Монгол Улсын Захиргааны процессын эрх зүйн сурах бичгийг туурвисан нь манай улсад анхных бөгөөд энэхүү сурах бичгийг хууль зүйн салбарын оюутан, суралцагчид хичээл сургалтын гол хэрэглэгдэхүүнээ болгон уншин судлаж, өдгөө оюутан, магистрант, докторантуудын төдийгүй хуульч, захиргааны хэргийн шүүхийн шүүгч, өмгөөлөгч, захиргааны хуульчдын ширээний ном болжээ.

Тэрбээр сурах бичгээс гадна Захиргааны процессын эрх зүйн гарын авлага, хичээлийн хөтөлбөрийг боловсруулж Дэлхийн банк, ХЗДХЯ-ны дэмжлэгтэйгээр хэвлүүлж хууль зүйн бүх их дээд сургуульд үнэ төлбөргүй тараан өгч сургалтад нэвтрүүлснээр Захиргааны процессын эрх зүйн салбар Монгол Улсад жигд хөгжих үндсийг тавьжээ.

Профессор А.Эрдэнэцогт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Захиргааны ерөнхий хуулийн төсөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн үндэсний зөвлөх, ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Монгол Улсын иргэний үндсэн эрхийн хууль зүйн баталгаа буюу процедурын баталгааг цоо шинээр бүрдүүлэх замаар захиргааны хүнд суртлаас иргэний эрх, эрх чөлөөг байнгын хамгаалалттай байлгах механизмыг бодож боловсруулах, улмаар эх орондоо эрх зүйт төрийг жинхэнэ утгаар нь бий болгох эрхэм зорилгыг өмнөө тавин хөдөлмөрлөж буй манай хууль зүйн салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг мөн юм.


Сэтгэгдэл

Зочин [192.82.69.141] 2021-07-09 17:24:08

Ингэж арай болохгүй байхаа. Чимид багшийн бичсэн “Цагаан ном” гэж алдаршсан Захиргааны эрх зүйн номонд Захиргааны процессын бүхэл бүтэн 2 бүлэг сэдэв бий. 1992 оны Үндсэн хуулинд ... эрүү, иргэн, захиргааны зэрэг ... шүүхийг дагнан байгуулж болно...гэснээр ЗХШ -н албан ёсны үзэл санаа томьёологдсон. 1992 оноос хойш дотоодын болон олон улсын онол практикийн бага хурал, семинарууд зохион байгуулагдаж ном товхимол болж 2006 оноос өмнө хэвлэгдэн гарсан эх сурвалжууд дүүрэн байгааг олж судалмаар юм даа.

Shavi [66.181.185.97] 2021-06-24 06:51:36

Багш тандаа баяр хүргэе. Эрдэнэцогт багш бол хуулийн салбарын өнгийг тодорхойлогч ирээдүй мөн.

Зочин [64.119.20.4] 2021-06-24 04:47:18

Хуулийг Баттулгын таалалд нийцүүлж донгоссоныхоо шагналыг авч бгаа юмаа ., наадах чинь . Ямар юмных нь гавьят бхав дээ ! Элэг доог зүгээр ....

болд [66.181.185.97] 2021-06-24 01:51:28

Захиргааны процессын эрх зүйн салбарыг үндэслэгч гэсэн байна

boogii [66.181.185.97] 2021-06-24 01:49:12

Зарим Монголчуудын атаархуу зан уу

Зочин [103.80.210.103] 2021-06-24 01:47:34

Баяр хүргэе.

Зочин [150.129.142.40] 2021-06-23 16:38:07

Юун захиргааны эрх зүйн үндэслэгч гэж вэ ? Бүүр нэг шалтаг олж ядсан юм бэ ? Захиргааны эрх зүйг манай үе үеийн аугаа хуульчид хэдэн арван жилийн өмнө ултай үндэслэлтэй тавиад тэр замналаар нийгэм хөгжиж өдий хүрсэн юм шүү. Өгсөн авсан хоёр ичээсэй.!!! Наад тэмдгээ бүү зүү.!!!

энэтэрбиш [202.21.108.160] 2021-06-23 16:21:50

энэ Х Баттулга бушуу далд ороосой энэ шагнал нь дуусаасай энэ санаатайгаар тахал тараагаад олон хүний өвчин зовлон үхэл хагацалаар цаддаггүй хүн бэ одоо гавъяатын цайллага 200- 300 хүн оролцоно нэг ресторанд цуглана 30 хувь нь халдвар тээгээд гэртээ очно тэгээд гэрийнхэн нь ойрын хавьтал бас тэд нь цааш нь түгээнэ энэ хаваржин ийм л юм боллоо

Иргэн [192.82.69.181] 2021-06-23 16:08:21

Үс засаад хүртэл гавьяат авч байхад Энэ хүн ч гайгүй байнаа.Нисгэгч нарт гавьяат өгөөд байдаг иөртлөө Монголын ганц хоёрхон эмэгтэй онгоцны даргад гавьяат өгчихгүй л байгаа юм даа! Эоэгтэйчүүд хүртэл онгоц унагаагаад нисэж чадахгүй байхад бараг 30 жил ниссэн эмэгтэй онгоцны даргө ч байга.Манай төр засаг шагналыг ямар шалгуураар өгөөд байдаг юм бол доо???

Иргэн [202.126.89.125] 2021-06-23 14:55:37

Баттулга хулгайч ямар хүмүүсийг шагнаад байгааг сайн анзаарвал их сонин дүгнэлт хийж болохоор

Зочин [203.169.50.125] 2021-06-23 14:21:40

Шагналын хур бууж байна даа одоо бараг өлзийт хорооны хар борлон чанга майлдаг гэж одон авах л үлдэж байна бусад нь бараг энгэр цооллоо

Зочин [103.212.116.188] 2021-06-23 13:40:32

Юун суурь салбар вэ? Хуцна биз!

Зочин [66.181.160.18] 2021-06-23 13:32:42

ковидыг гзр аьхуулсан женкодоо баярллооо

irgen [66.181.185.97] 2021-06-23 13:31:06

Эрдэнэцогт багшдаа баяр хүргэе. Шагнал нүдээ олжээ. Хийж бүтээсэн юмтай, нээсэн эрх зүйтэй хүн цаанаа өөр юм.

зочин [202.179.24.8] 2021-06-23 11:18:13

А. Эрдэнэцогт ерөнхийлөгчийн тавьсан хэдэн хоригийг хамгаалж хэдэн удаа ярьсан Өөр хийсэн юм

zochin [203.98.76.230] 2021-06-23 10:48:14

manaih shig olon medaltai olon amralt bayartai uls delhiid hovor baih,olon amralt bayar medaliaraa uls ornii hogjlooroo delhiid terguulj l baigaa baih da....

Зориг [202.131.234.82] 2021-06-23 09:52:58

Манайхан шагнал өгсан Батулгыг дэндүү муухай хэлэх юм. Шагнал авсан хүмүүс дээр очиж баяр хүргэж бялдагдаж, бөөгнөрөл үүсгэж байгаа хүмүүсээ хэлээчээ.

25 нд хэдэн хүн шагначих [202.126.89.235] 2021-06-23 09:15:35

25 нд хэдэн хүн шагначих

Зочин [103.80.210.183] 2021-06-23 08:19:08

короно вирус минь нүдээ нээгээд ирээч

Зочин [202.126.88.43] 2021-06-23 08:26:17

сонгууль хийсэнХүрэлсүхдээ хэл, наад үгээ.

Иргэн [192.82.87.90] 2021-06-23 08:00:59

Одоо энэ ёрөнхийлөгч коронна вируст алтан гадас өгөх л үлдлээдээ

зочин [192.82.77.90] 2021-06-23 06:27:12

шударга ёс,шударга ёсыг хуулид сахиулдаг шүүх,проKурортой болсон цагт л монгол зөв замдаа орно.


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.