Б.ОТГОНСҮХ: Эрээн хотод гацаад байсан 2000 машин ачаа, барааг үе шаттай ТАТАЖ БАЙНА

Aдмин / Хууль

Монгол Улсын Засгийн газраас Замын –Үүд дэх ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар түр ажлын хэсэг томилоод байгаа билээ. Тэгвэл энэ сарын 06-аас эхлэн ачаа тээврийн машины тоо нэмэгдэж, өмнө нь 100 орчим байдаг байсан бол одоо 60 орчим хувиар нэмэгдэж 160 гаруй ачааны машин тогтмол нэвтэрч байна. Өчигдөр буюу 7-р сарын 23-ны байдлаар 164 ачааны машин нэвтрээд байна.

Энэ нөхцөл байдлаараа ажил урагшлаад байвал ирэх сараас хэвийн горимд шилжинэ хэмээн үзэж байгаа аж.

Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод гацаад байсан 2000 гаруй машин ачаа, бараа Замын-Үүдийн хилээр нэвтрээд үе шаттай татаж байна. Гэхдээ эдгээр ачаа нь Эрээн хотын гаалийн хашаанд байсан ачаанууд татагдсан гэсэн үг. Үе шаттайгаар татах ажлууд хийгдэж байна. Одоо Эрээн хотод буусан, Эрээн хотын гааль дээр бүрдүүлэлт хийгдээгүй ачаанууд бүрдүүлэлт хийгдсэний дараа манай руу шилжинэ. өөрөөр хэлбэл машины бөөгнөрөлийг татан авч дуусч байгаа аж.

Замын-Үүд дэх гаалийн газраас ачаа, тээврийн машины бүрдүүлэлт, хяналт, шалгалтыг цаг алдалгүй шуурхай хийж дуусгахаар ажиллаж байна.

Замын-Үүд дэх Гаалийн газраас БНХАУ-ын Эрээн хот дахь гаалийн газартай нөхцөл байдлыг сайжруулах тал дээр хамтран ажиллаж байгаа хэмээн Замын-Үүд дэх гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх хэллээ.

Өнөөдөр буюу 7-р сарын 24-ний өдөр олон улсын стандартад нийцсэн ариутгалын хаалгыг Замын-Үүд дээр авчираад байна. Эхний ээлжинд Монголоос гарах буюу экспортын ариутгалыг хийх бөгөөд туршилтын ажлыг эхлүүлээд байна. Харин Импортын хэсгийн хаалгыг ирэх сарын эхээр угсарч дуусахаар ажиллаж байна.

Мөн Замын-Үүд дэх Гаалийн газраас иргэддээ хүнд сурталгүй үйлчлэх тал дээр анхаарч, санал гомдол хүлээн авч, шуурхай шийдвэрлэх 96361281 гэсэн дугаарыг өдөр бүр 08.00-20.00 цагийн хооронд тогтмол ажиллуулж эхэлсэн. Иргэд энэ утсанд гаалийн байгууллагын ажилчдын хандлага, ёс зүй, санал гомдлоо хэлэхээс гадна хориотой, хязгаарлалттай холбоотой бараа бүтээгдэхүүний мэдээллийг авах юм. Дээрх санал, гомдлын утсыг гаалийн дөрвөн алба хянаад, цаг алдалгүй шуурхай шийдвэрлэн ажиллана.