Налайх дүүргийн төлөвлөлтийг танилцуулж байна

Aдмин / Нийслэл

Налайх дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн урагш 36 км зайд оршдог. Монгол Улсын авто замын босоо болон хэвтээ тэнхлэгийн огтлолцолд оршдог төдийгүй авто зам, төмөр зам, агаарын тээвэр хөгжсөн, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй дүүрэг юм. Нийслэлийг цэвэр усаар хангаж байгаа дээд эх үүсвэртэй шууд холбогдсон бөгөөд Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол бүс нутагт хамаардаг. Налайх дүүргийн хүн амын дийлэнхийг залуучууд болон хөдөлмөрийн насныхан эзэлдэг.

2015 онд Налайх дүүргийн иргэдийн санал асуулгын дагуу НИТХ-аас дагуул хот болгох шийдвэр гарсан. Тус дагуул хотын ерөнхий төлөвлөгөөг 2015 онд баталсан бөгөөд 2030 оны түвшинд 22 мянган өрхийн 77 мянган хүн амтай байхаар тооцсон юм. Энэ хугацаанд

  • 16373 суралцагчийн сургууль
  • 5243 хүүхдийн цэцэрлэг
  • 565 ортой төрөлжсөн эмнэлэг
  • Нэг хүнд ноогдох ногоон байгууламж 40 ам метр
  • 7 км авто зам бий болгохоор төлөвлөсөн.

Налайх дагуул хот нь дараах тэргүүлэх чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжинө. Үүнд:

  • Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк
  • Барилгын материалын бөөний худалдаа
  • Тээвэр логистик
  • Их, дээд сургууль
  • Жижиг дунд үйлдвэрлэл орно.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-07-30 10:04:05

Ерөнхий АРХИЧИД САМРААД ЛӨӨЛӨӨ болно.

Kkkk [66.181.178.101] 2021-07-30 07:17:49

Үлгэр2


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.