Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ээр цахилгаан халаагуур аваарай
Намрын сэрүү унасан энэ өдрүүдэд өвлийн бэлтгэлээ хангаж амины орон сууц, гэртээ дулаан, тав тухтай орчин бүрдүүлэхээр зэхэж байна уу?
Агаарын бохирдлын гол шалтгаан болдог нүүрс, түлшний хэрэглээгээ бууруулан, байгаль ээлтэй хэрэглээг сонгож өнтэй өвөлжихийг хүссэн харилцагч та бүхэндээ ХААН Банк хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ийг санал болгож байна.
Тодруулбал, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор ХААН Банктай хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс амины сууц, байшинд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хаалаагуур худалдан авч, суурилуулахад нь зориулан жилийн 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон зээлийг аваарай.
Та амины сууц, байшиндаа байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур худалдан авч, суурилуулах бол 40 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай зээлийг жилийн 8 хувийн хүүтэй олгоно.
Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ийг авахын тулд та банкнаас тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан байхаас гадна ХААН Банктай хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүнээ сонгосон байх шаардлагатай юм. Түүнчлэн цалингийн болон бизнесийн орлоготой харилцагчдаас гадна ХААН Банкаар тэтгэвэр авдаг харилцагчид мөн хөнгөлөлттэй “Ногоон зээл” авах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
ХААН Банктай хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу.
Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-тэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Харилцагч та тус зээлд хамрагдахыг хүсвэл бичиг баримтаа бүрдүүлэн өөрт ойр байрлах ХААН Банкны салбар тооцооны төвд хандаарай.
ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа.
Л.Оюун-Эрдэнэ: Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно
Удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвджээ
Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна
Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл
АНУ: БНХАУ ОХУ-ын зэвсгийн үйлдвэрлэлд мэдэгдэхүйц дэмжлэг үзүүлэх болсон
ЛУУСНЫ ХЭРЭГ БУЮУ АРАН 1
12 настай охиныг хөнөөсөн Г-д бүх насаар нь хорих ял оноолоо
“НАМ ЯЛААСАЙ” ГЭХ СОХРООР БУС “УЛС ХӨГЖӨӨСЭЙ” ГЭСЭН СОРГОГООР СОНГОЛТОО ХИЙХ ЦАГ БОЛЖЭЭ
ХҮН: Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг нэмж, сэхээтнүүдийг доромжиллоо