0.07 га газрын зөвшөөрлийг он дуустал олгохгүй

Aдмин / Хууль

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд түдгэлзэх нь зүйтэй гэлээ. Учир нь газар олголтыг цахим хэлбэрт шилжүүлнэ. Мөн Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулахын сацуу Улаанбаатар хотын дүрэм, норм, стандартыг боловсруулахтай холбоотойгоор иргэдэд он дуустал газар олгохгүй байх, шинээр өргөдөл авахгүй байхыг холбогдох албаныханд хандан мэдэгдлээ. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй олон асуудлын эх үндэс нь замбараагүй газар олголт байсны дээр цаашид хотын хөгжлийг тодорхойлоход ч газар олголт онцгой нөлөөтэйг тодотгосон юм.

Түүнчлэн нийслэлчүүдийн ая тухтай амьдралын эх булаг нь ногоон байгууламж тул нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарна гэдгээ мэдэгдлээ. Хөгжингүй орны хотуудад нэг иргэнд 24 ам метр ногоон байгууламж ногддог байтал манай хотын нэг иргэнд 5-6 ам метр ногоон байгууламж байгаа нь чамлалттай гэдгийг Хотын дарга тодотгов. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан нэг тэрбум мод тарих уриалгыг дэмжиж, нийслэлийн иргэн бүр, айл өрх болгон мод тарьж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, талбай байгуулахыг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.211] 2021-09-27 23:52:24

Хулгайчууд өөрсдөө газар хулгайлахаар шийдсэн байна. Монгол хүнд 0,4-1 га газрыг шууд өмчлүүлэх хуулийн орчин хэрэгтэй. Гражны газар ч иргэний өмч тул төр дээрэм хийхээ зогсоох хэрэгтэй.

Зочин [202.126.89.172] 2021-09-27 10:51:50

ЮМ БОЛ ЭНГИЙН ИРГЭДЭЭ ХААЖ БООНО. СОЛИОТОЙ ЮМ УУ. ДАРГА НАРЫН ХАХУУЛЬ ЛУЙВРААР ЗАВААРТУУЛСАН ХОТ БАЙГУУЛАЛТАНД ЗАХЫН НЭГ ,07 ГА АВЧ БАЙГАА ИРГЭН ЯМАР ХАМАА БАЙНА АА. ХОТ ХОРООЛЛОО ТӨЛӨВЛӨӨД ОЛГОЖ Л БАЙХ ЁСТОЙ АЖИЛ ЧИНЬ ШҮҮ ДЭЭ. ХОТЫН ТӨВӨӨР БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ ГЭЭД СҮРЖИГНЭЭД БАЙСАН ТЭРИЙГЭЭ Л ХЭРЭГЖҮҮЛЭЭЧ. ДҮҮРЭН БАРИЛГА БАРИГДААД Л БАЙНА Ш ДЭЭ МАХАН ТОЛГОЙТОЙ МАНГАРУУДАА.

Зочин [202.9.46.52] 2021-09-27 07:11:34

Газраа олгоход яг яачих гээд байгаам болоо? Тэртэй тэргүй үнэгүй олдохгүй болчоод байна тэр 0.07га газар чинь! Бүгд газрын албаны луйварчдын мэдэлд орсон.

Зочин [202.126.89.250] 2021-09-27 06:56:29

olgochooo ard tumen husej baina

Зочин [192.82.76.179] 2021-09-27 06:15:48

Хүмүүст 0.07 га олгочихоор Хүрэлсүхийн Нэг тэрбум мод тарих газаргүй болчих гээд зовлонтой байгаа юм. 0.07 га д чинь 140 ш мод тарих талбай болж байгаа юм. Тэрбум модыг 7 сая 150 мянган хүний 0.07 га д тарина.

Зочин [150.129.142.51] 2021-09-27 05:38:36

Хотоос хол олгоочээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.