УЕПГ: Д.Хаянхярваагийн албаны бус хувийн оффиссын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, 48 цаг саатуулах арга хэмжээ авсан

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу өчигдөр орой "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийн үеэр түүний өрөөнөөс их хэмжээний мөнгө олдсон тухай зураг цахим орчинд тархаад буй.

Өнгөрөгч 2020 оны аравдугаар сарын 12-нд болсон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал П.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилсон билээ.

Д.Хаянхярвааг өчигдөр орой /2021.10.18/ саатуулан 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Энэ талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн хэвлэлийн албанаас тодруулахад "Прокурорын зөвшөөрлийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өчигдөр орой нэгжлэг хийсэн. Түүнчлэн 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Харин цахим орчинд цацагдаж буй зургийн тухайд албан өрөөнд авсан зураг биш" гэсэн мэдээллийг өглөө.

Өчигдөр шөнө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албаны бус хувийн оффиссын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, 48 цаг саатуулах арга хэмжээ авсан гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийт хэвлэлийн албанаас мэдээлэл өглөө.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй" гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авчээ.

Уламаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Нийслэлийн прокурорын газрын хяналтанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж гэмт хэргийн ул мөр илэрсэн тул баривчилсан гэлээ.


Сэтгэгдэл

зочин [202.131.243.186] 2021-10-21 08:44:18

Дарханаас сонгогдсон гишүүд шоронд их орох юм Гансүх Сономпил одоо Хаянхярваа дараа нь хэн юм болдоо

Hun [150.31.134.144] 2021-10-20 11:54:47

Atiisan shunalt

Zochin [66.181.170.73] 2021-10-20 02:59:17

2019 onii asuudlaar 2020 onii syyleer tomilogdson khyniig shalgaad bdg n' yag yamar uchirtai ch yum byy medee.

Зочин [66.181.178.25] 2021-10-20 00:40:15

Ийм хэрэг грач бхд 48 цаг саатуулж байдаг...хэзээч авилгал устахгуй....

Зочин [202.126.88.210] 2021-10-20 00:13:20

Дарханы Хонгорын ард иргэдийн цианит калигаар хятадуудтай хамтран хордуулсан хэрэг шиг ээ замхрах байх

Жүжиг [66.181.189.20] 2021-10-19 15:54:27

Уул нь хашир хандгай, өдрийн орлого нь л баригдаа биз дээ. Цаад мөнгөнөөсөө жааханыг цацчихаад хэлмэгдсэн болоод захиа эсвэл ном бичсэн шиг баатарын дүрээр гараад ирнэ ээ.

Зочин [66.181.184.61] 2021-10-19 14:50:32

Энэ золиг мөрөөрөа байж чадахгүй МАНАН бүлэглэлийнхээ Элбэгдорж, Миеэ нартайгаа нийлж Жавхланг санхүүжүүлж байж баригджээ, Баас хатавч… гэж, муухай золиг ажил өгсөөр байтал….

Zochin [192.82.84.116] 2021-10-19 13:50:39

2019 onii tender gj bnash dee. Ajlaa avaagyi baikh ye-iikh n' tendertei kholbogduulj khyniig ingej khelmegdyylj bolokhgyi l baimaar um daa.

Зочин [103.9.90.100] 2021-10-19 12:45:09

Сарын цалин нь 10-аад сая байдаг гэсэн яриа байсан. Хахууль авдаг нь үнэн бол ингэж шуналтаж яана даа .Насны эцэст нэр хүндтэйхэн амьдарч байгаад үхвэл үлдэж байгаа үр хүүхдэд нь хүртэл хэрэгтэй баймаар юм. Хоёр идэхгүй хоосон хонохгүй гэдэс цатгалан мөр бүтэн өвчин зовлонгүй амьдрах нь л сэтгэлийн амар амгалан шүү дээ.

Зочин [59.153.87.167] 2021-10-19 11:17:42

ХАЯН Ч ХАРИН БИЕ НЬ БАГА Ч БИЛЧЭЭР ТОМ ЖИНХЭНЭ ЭР ХҮН ШҮҮ

Зочин [172.58.141.47] 2021-10-19 13:55:11

Novshiin hulgaich daa zavhanii yum zsiluul

zochin [192.82.73.246] 2021-10-19 10:28:20

gadni gar holig bugdin sain shalgah heregtei

Зочин [202.126.89.234] 2021-10-19 09:00:06

манайд авилгал аваад баяжих сонирхол их байсан бол одоо шууд улс орноо тэр чигт нь худалдаад баяжих санаа их явадаг болсон гэж болно үүний нэг жишээ бол төрийн түшээд улс орондоо харийнхныг суурьшуулах хулгайн хууль оруулж ирээд түүнийгээ ил далдаар зөвтөг уриалах болж байна даа

Зочин [49.0.142.209] 2021-10-19 08:42:27

Yrij bgaa shigee surhii hun bh gej bodson NOVSH bjee, zailuulah heregtei,

зочин [183.177.99.230] 2021-10-19 07:51:04

Йимэрхүү хог шааруудыг монголын ард иргэд өөрсдөө өөгшүүлж а давараасаар л байх

Зочин [103.229.120.143] 2021-10-19 07:41:14

ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУДЫН ИХЭНХ НЬ ЯГ ИЙМ БЭРТЭГЧИН АМИН ХУВИА ХИЧЭЭГЧ АМАРХАН БАЯЖИХ СОНИРХОЛТОЙ ЭХ ОРОНОО ЗАРАХААС Ч БУЦАХГҮЙ БОЛСОН ХОГ ШААРУУД!!! ЁС ЗҮЙ УХАМСАРЫГ ЯСАН ТОЛГОЙД НЬ СУУЛГАЖ ӨГӨХГҮЙ БОЛ ИДДЭГГҮЙ ЛУЙВАРДДАГГҮЙ ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ ХУЛГАЙ ХИЙДЭГГҮЙ МОНГОЛ ГЭЖ БАЙХГҮЙ!!!

er [192.82.65.248] 2021-10-19 07:28:46

harin tiimee bugdiig n shalgah heregtei mash zuv turiin ner barisan buzar hulgaichid kkk

Зочин [202.21.108.153] 2021-10-19 06:49:50

Бүтэхгүй нөхөрдөө угаасаа

Зочин [192.82.73.233] 2021-10-19 06:11:15

Ганхүү гэх төмсөн толгойтоос бол дээр бсаан.

nj [66.181.167.202] 2021-10-19 05:33:02

ганц энэ хүн биш бүгдийг шалгавал мөн их но гарна даа


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.