"Онцын шаардлагагүй бол эмийн багц авах хэрэггүй" гэв

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өрхийн эмнэлгүүд эмийн багц олгож байгаа эсэх асуултад дараах хариултыг өглөө.

Тэрээр "Эрүүл мэндийн даатгалын сангаас дахиж өвдсөн хүмүүст багц олгож байгаа. Гэхдээ иргэд нэг зүйлийг ойлгох ёстой. Зөвхөн өнгөрсөн онд өрхийн эмнэлгээр дамжуулж олгож байгаа 160 мянган төгрөгийн багцад эм, өрхийн эмчилгээний зардал, ажлын хөлс багтсан. Тус багцад 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан.

Энэ удаа омикрон хувилбар илүү хөнгөн, вакцинжуулалтын өндөр байгаа учраас гэртээ тусгаарлаад, халууны эмээ уугаад эдгэх боломжтой. Иргэн бүр багц авна гэвэл Эрүүл мэндийн даатгалын санд байгаа бусад тусламж үйлчилгээнд зарцуулагдах мөнгөнөөс хорогдоно гэсэн үг. Багц олгож байгаа. Гэхдээ онцын шаардлагагүй бол багц авах гээд байх хэрэггүй" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.78] 2022-01-17 05:02:35

Тийм хөнгөн юм бол Орны эргэлт яагаад муу бна Хэвтэн эмчлүүлэгчдийн 70 хувь нь хүнд гэх юм Эм авах хэрэггүй ч гэх шиг Тийм юм бол эмнэлэгт яагаад ийм олноороо хэвтэж ор олдохгүй бна вэ Ямарч авцалдаагүй юм яриад байх юм Хүмүүс хүндрээд л эмнэлэгт хэвтэж байгаа шүү дэаТэгэхээр энэ Омикрон чинь Нөгөө дельтагаас ялгагдах юмгүй бна Хүмүүс барагтай бол эмнэлэгт хэвтэхгүй шүү дэ Аргагүй байдалд орсноос хэвтдэг Манайхан их хэнэггүй чадвал хэвтэхгүйг бодно Хүүхэд жирэмсэн Сахартай зүрх муу хүнээс дутахгүй хүндрэх хүмүүс бол Астма тай Сүрьеэтэй хүмүүс шүү дээ Энийг ер хэлэхгүй юм Уушгийг хамгийн ихээр гэмтээдэг гээд байхад уушигны өвчтэй хүмүүсээ 1 рт анхаарах хэрэгтэй шүү дэ Жинхэнэ эрсдэлтэй хүмүүс бол уушигны өвчтэй хүмүүс шүү дээ

монгол [103.212.116.176] 2022-01-16 00:59:31

өө эд нар чинь ковидоор далимдуулж ихээхэн мөнгө идэж байгаа юм шиг байна шүү, саяхан 70К гэж байсан одоо 160К болчихож, бас нэг өвчтөнийг 8 саяар эмчилсэн гэж зарлагадаад их идсэн.

Zochin [202.126.89.18] 2022-01-15 01:53:49

Ene neg l bish ee. Tahlaar dalimduulj mungu ugaagaad baigaa ym bish uu.

зочин [66.181.177.94] 2022-01-14 16:07:06

О.Батбаяр гуай, хэрэв таны гэр бүлийнхэн өвдвөл та бас ингэж хэлэх үү? Монголчуудын бараг 90% нь 1 удаа халдвар авсан юм биш үү? Зарим нь бүр 2-3 удаа халдвар авсан биз дээ? Гэтэл та нар одоогоор халдварын тоог ДЭМБ-д 400000 гэж мэдээлсэн үү? ТВ-гээр 700000 гаруй халдвар гэж яриад байна уу? Үнэн бодит тоогоо хэлээч ээ, мэдээлээч ээ. Хятад орос вакцин үр дүнтэй байв уу? 3 ба 4 дэх тун г.м цаашдаа 3 сар тутамд вакцинжих уу? УИХ-ын даргын хэлээд байсан 2021 оны 12-р сарын 31-нд хугацаа нь дууссан пфайзер вакцин яасан бэ? УОК, ЭМЯ-ны мэдээллийн учрыг олохоо болилоо. Ард иргэдэд тэр багц нь олдох уу? хүртээмжтэй юү? Шинэ жилийн баяр тэмдэглэх асуудлыг яагаад огт хяналтгүй орхисон бэ? Омикрон 2021 оны 12-р сард Монголд орж ирээд шинэ жилээр ба одоо гэрлийн хурдаар тархаж байгаа биш үү? Ард иргэдээ бодооч ээ, эрүүл мэндийг нь хамгаалаач ээ. Утаа гэж жинхэнэ гамшиг, омикрон бас аюул эрсдэл болоод байна уу? Монголчуудын наслалт хорогдож байгаа байх даа? яана аа, гомдмоор, гутармаар юм аа.

Зочин [66.181.161.59] 2022-01-14 12:49:07

Ajiliin holsond ni kowidin test nter ordggvm bnle shde ogch bga em tan gej neere hogin l ym bn le shde itgehgv bsan onoodr awch vzlee

Зочин [66.181.187.40] 2022-01-14 11:31:42

Энэ багц гээд бгаа юм чинь яаж 160 к хүрдийн. Үсрээл 50к хүрэх үгүй юу л юм бна. Хэрвээ 160 К гэдэг нь үнэн бол мөнгө идэж бна шдээ

Зочин [43.242.243.156] 2022-01-14 10:56:21

Бас ч зөв шүү эмийн багц авах гээд байх хэрэггүй .Манайхан мөнгө төлөхгүй юманд дуртай гэу жигтэйхэн

Зочин [66.181.191.172] 2022-01-14 07:07:05

160 биш 30000 -ын л эм байна лээ ш дээ.

Зочин [64.119.17.76] 2022-01-14 06:55:27

Хамар амаа содтой халуун усны ууранд. Өдөрт 2 удаа утах , халуун бүлээн ус цай уух, хонины цагаан гаатай шөл, за тэгээд эмээ өвөөгийн борог аргаар эмчлээд дарсан даа


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.