Б.Пүрэвдорж: Баримал орон зайт урлаг. Харин зураг орон зайг бүтээхийн төлөөх урлаг учраас энэ хоёр сайн зохицдог

Aдмин / Энтертайнмент

Залуу уран бүтээлч Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Таны уран бүтээлүүдийг харахад дандаа морины өгүүлэмжтэй юм байна. Яагаад мориор дагнах болсон юм бэ?

-Энэ миний өссөн орчинтой холбоотой. Багаасаа л морьтой хамт өссөн учраас дотно ойр санагдсан байх. Морины дүрслэлээр бүтээл туурвидаг маш олон хүн байдаг. Яагаад олон хүн мориор дагнадаг гэхээр адуу гэдэг амьтан өөрөө байгалиасаа гоё энергитэй, өндөр сэтгэл хөдлөлтэй. Тэр сэдлэл хөдлөл нь гаднаа харагдаж байдаг. Хүний нүдэнд тусдаг, хүмүүс хиймортой гэж ярьдаг шүү дээ. Тиймээс л хүмүүсийн сэтгэлийг их татдаг байх. Миний хувьд ч гэсэн түүнд нь татагдсан. Би бусад зураач, артистуудаас арай өөрийг хийх гэж хичээсэн л дээ. Арай өөр үзэл бодол гаргахыг хичээсэн.

-Бэхэн зургийн төрөл харагдаж байх шиг байна. Энэ төрлөөр монголд олон уран бүтээлч бүтээл туурвидаг уу?

-Тийм. Бэхэн зургийн төрөл, бэхэн урлаг гэж ярьдаг. Энд тийм харизм гэж байхгүй. Бэхэн урлаг өөрөө агшин зуурын, сэтгэл хөдлөлийн, хурдан зурагддаг урлаг болохоор хуваарилагддаг зүйл байхгүй. Бэхэн зургийн техник нь хуутуу гэдэг цаасан дээр бэхээр зурдаг. Цаас нь тусдаа, будаг нь тусдаа. Энэ хоёрыг хоршуулсан урлаг.

-Үзэсгэлэнд ирсэн багш нар нь юу гэж дүгнэж байна вэ?

-Өөрийнхөө зүг чигийг олох гээд л байна. Илүү хичээн ажиллаарай хэмээн хэлсэн.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан уу?

-Эхэндээ би хүний нүдэнд шууд тусах, эргэлзээгүйгээр ойлгох зүйлийг гаргая гэж бодож эдгээр бүтээлүүдээ хийсэн. Үүнээс хойш орчин үеийн контемпорари урлаг руу илүү чиглэнэ гэж бодож байна.

-Баримлаа ямар материалаар хийдэг вэ?

-Барималд зориулсан тусгай материал байдаг. Бидний үеийн залуу уран бүтээлчид шууд металиар бүтээл хийчих хэмжээний болоогүй л байна л даа. Баримлан бүтээл хийхэд маш их зардал ордог. Одоохондоо би металь хром гэж металь шиг харагдуулдаг эдээр орлууллаа л даа. “Өнгө тунамал” нэрэндээ зохицуулах гэж их ажиллалаа. Энэ үзэсгэлэнгээ гурван жилийн өмнөөс төлөвлөсөн учраас төлөвлөгөөний дагуу л явсан.

-Баримал, зураг хоёрыг хослуулаад хийгээд явахад арга ажиллагаа нь нийцдэг үү?

-Хоорондоо маш их нийцэл сайтай урлаг. Баримал бол орон зайт урлаг. Зураг орон зайг бүтээхийн төлөөх урлаг. Энэ хоёр хамтдаа байвал маш ихээр зохицно. Хослож байх тусмаа л илүү гоё. Энэ утгаараа хослуулж, уран бүтээл хийхийг хичээсэн.

-Үзэсгэлэнгээ гурван жилийн өмнөөс төлөвлөсөн гэлээ. Одоо ард нь гарсан сэтгэгдэл ямар байна вэ?

-Гурван жилийн өмнөөс зориглоод хийж эхэлсэн учраас маш их сэтгэл гаргалаа. Үүнээс хойш илүү сайхан зүйл хийхийн төлөө улам хичээн ажиллах болно. Олон хүмүүс ирж үзлээ. Сэтгэгдэл өндөр байна. “Өнгө тунамал” үзэсгэлэн нэгдүгээр сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Та бүхэн чөлөөтэй ирж үзээрэй гэж урьхыг хүсч байна.


Сэтгэгдэл

Зочин [148.60.92.227] 2022-01-17 13:26:19

eseh ireedyi baina dyy mini,,,,,!???????????

Liza [103.26.194.129] 2022-01-17 11:26:24

Liza min zaildaa

LISA [197.210.55.203] 2022-01-17 10:55:52

Хөөх, би Монголын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай танилцсандаа үнэхээр баяртай байна. Тэд хувьцаа эзэмшигчид нь мөн тэдэнтэй холбоо барьж, түншлэх сайн бизнес санаа хайж байна. SERVICES@ECTBANKS.COM ECTBAN.KS@OUTLOOK.COM HTTPS://ECTBANKS.COM/REG/


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.