18, 28 дугаар тойрогт явагдсан УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчид 1.14 тэрбум төгрөгийн хандив авчээ

Aдмин / Хууль

Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн төвлөрүүлсэн орлого, иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, сонгуулийн зардлын тайланг хянаж, дүнг танилцууллаа.

Тус тойргуудад явуулсан нөхөн сонгуульд нийт 8 нам, 1 эвслээс 14 нэр дэвшигч, бие даан 2 иргэн нэр дэвшсэн. Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлангаар нийт 1,136.4 сая төгрөгийн орлого бүрдүүлж тайлагнаснаас 1,134.9 сая төгрөгийн мөнгөн хандив, 1.5 сая төгрөгийн мөнгөн бус хандив авчээ.

Нөхөн сонгуульд оролцсон нам, эвслүүд зардлын тайлангаа аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан бөгөөд тайланг үнэн зөв, иж бүрэн илэрхийлсэн гэсэн 16 дүгнэлт гарсан байна.

Аудитын тайланд аудитын зарим хуулийн этгээд аудитын горим, сорилыг бүрэн хэрэгжүүлж, хангалттай, зохистой нотлох баримтыг үндэслэн зардлын тайланг баталгаажуулах талаар дутагдалтай байгааг онцолжээ.

Үндэсний аудитын газраас Сангийн сайдад 1, мөн аудитын хуулийн этгээдүүдэд 1 зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Аудитын тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.


Сэтгэгдэл

зочин [192.82.86.154] 2022-01-19 07:09:32

УИХ-д нэр дэвшиж байгаа нөхдүүд хандив авдаггүй байх нь зөв дөө. Хүнээс юм авсан хүн чинь эргээд хариу нэхэх асууда гардаг учраас л тэр авилга гээд байгаа зүйл яригдаад байгаа нь энэ дээ. Зүгээр л бор зүрхээр нь гаргах хэрэгтэй.

Иргэн [64.119.20.41] 2022-01-19 06:44:18

Яасан сонгогдож томлогдож дуусдагүй юм вэ????өвөл дуусаж хавар болох хооронд зүны сонгуул явж л мөнгө угаагаад л тэгээд тэтгэвэр нэмэх болохоор мөнгө байхгүй хүүхдийхөө мөнгө ав гээдл тэнэгтээд Тэр сайд нар нь бүгд хүүхдийн хувцас чихээд өмсдөг юм байна лдээ!!!!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.