БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ЭРХЭМБАЯРЫН БАТТУЛГЫГ ТОМИЛЛОО

Aдмин / Хууль

Э.Баттулга 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

1998 онд Улсын Багшийн Их Сургуулийн лаборатори дунд сургуулийг дүүргэсэн.

1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуулийн Байгалийн ухааны факультетыг газарзүйн багш-аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. Мөн сургуульдаа Газарзүйн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.

2006-2008 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төрийн удирдлагын менежер цолтой төгссөн.

2011-2012 онд Австрали улсын Жеймс Кукийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

2002-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн,

2004-2006 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн,

2006-2008 онд тус яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан.

2008-2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан.

2013-2016 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргаар,

2016-2020 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын даргаар ажилласан.

2020 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байна. Төрийн албанд 20 жил, үүнээс төрийн удирдах албанд 15 жил ажилласан туршлагатай.


Сэтгэгдэл

Зочин [119.40.98.177] 2022-01-21 03:24:43

Зөв томилгоо болжээ

Зочин [202.126.88.164] 2022-01-19 11:45:22

Нөгөө хэдээсээ арай дээр юм бна

Зочин [59.153.115.118] 2022-01-19 09:24:40

Маш зөв томилгоо байна. Салбараа мэддэг залуу шүү. Амжилт хүсье.

Зочин [66.181.161.37] 2022-01-19 07:51:17

Байгаль орчин аялал жуулчлалын яаманд олон жил ажилласан А.Энхбатыг томилох ёстой байсан юм. Дахиад улс төрийн хор хутгуур орлоо доод

зочин [66.181.184.42] 2022-01-19 16:34:55

Ойн инженер А.Энхбат гуай 60 насны босгыг давчихсан уу? Тэгээд ч МАН-ын хүн мөн үү?

Зочин [202.21.109.104] 2022-01-19 10:46:01

Заавал чиний хүнийг томилох албатай юм уу

Зочин [103.212.118.59] 2022-01-19 07:45:16

Энэ Баттулга бол болж байншт, манай аялал жуулчлалынханы сайн таньдаг салбарынх нь хүн шүү дээ. Аль дээр л ингээд бодит байдлыг," амьдролыг" сайн мэддэг хүнийг тавих ёстой л байсан байхгүй юу


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.