Төв аймгийн Мөнгөнморьт сумын малчид өвөлд сайтар бэлтгэж, хадлан тэжээлээ хангалттай нөөцөлжээ

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Төв аймгийн Мөнгөнморьт сумын малчин айл, өрхүүдээд орж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэ жил өнтэй сайхан өвөл болж, мал сүргийн тарга тэвээрэг сайн байгааг нутгийн малчид онцолж байв. Улсын мал тооллогоор Мөнгөнморьт сумын хэмжээнд 119400 толгой мал тоологдсоноос 16 тэмээ, 11713 адуу, 24458 үхэр, 50666 хонь, 32547 ямаа байгаа аж.

Мөн энэ жилээс сум, орон нутгууд өвс, хадлан тэжээлийг өөрсдөө бэлтгэн, төвлөрүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарсан тул Улсын онцгой комисс, салбарын яамнаас туслалцаа дэмжлэг харалгүй тус тусын өвлийн бэлтгэлээ бие даан зохицуулахаар болсон. Үүний дагуу Мөнгөнморьт сумын аюулгүйн нөөцөд 40 тн өвс, 10 тн тэжээлийн нөөцийг бүрдүүлжээ. Малчин, мал бүхий иргэд өвс, тэжээлээ хангалттай нөөцөлсөн тухай орон нутгийн удирдлагууд хэлээ.

Тус сумын Жаргалант багт амьдардаг, сумын аварга малчин Д.Дэмбээнямынх 600 гаруй мал тоолуулсан бөгөөд 500 гаруй бухал өвс хадаж авчээ. Цар тахлын энэ үед багийн хэмжээнд малчдаа вакцинд хамруулах ажлыг шат дараатайгаар шуурхай зохион байгуулж, одоогийн байдлаар ихэнх иргэд нь IV тундаа хамрагдсан тухай Д.Дэмбээням гуай энэ үеэр Шадар сайдад хэлж байв.

Шадар сайдын зүгээс буянт малынхаа тоо толгойн хэмжээгээр өвс хадлан тэжээлээ бэлддэг ийм ажилсаг малчин айл өрхүүдээрээ бахархаж буйгаа илэрхийлээд, удахгүй болох Сар шинийн баяраа гэр гэртээ тэмдэглэж, аль болохоор олон хүн нэг дор цуглуулахгүй байхыг малчдад уриаллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.