АТГ: “Зөв шүүлт-Шударга тоглолт” иргэдэд зориулсан өдөрлөг боллоо

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгаль орчин, хөдөлмөр халамж үйлчилгээ, зам тээвэр, улсын бүртгэл, уул уурхай зэрэг салбар, байгууллагуудад мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд ажиллав.

Мөрдөгчийн мэдэгдэл хүлээн авсан байгууллага, удирдах албан тушаалтнууд нь авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг албан хаагчиддаа сургалт зохион байгуулах, хариуцлага тооцуулах зэргээр хязгаарлаж байх тул авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр илүү өргөн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тус тус анхааруулав.

Зам, тээврийн хөгжлийн салбарт авто зам, явган хүний зам барих ажлын явцад үүсэж буй авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох зорилгоор авто замын хашлага, явган хүний зам барих өртөг, насжилт, 2020, 2021, 2022 онуудад явган хүний зам барих ажлын гүйцэтгэл, тендерт гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжийн жагсаалт зэрэг мэдээлэлд дүн шинжилгээ хийж байна.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Нийтийн хөл бөмбөг” өдөрлөгийн үеэр байгууллагын үйл ажиллагаа болон авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд “Зөв шүүлт-Шударга тоглолт” иргэдэд зориулсан өдөрлөгийг Монголын Хөлбөмбөгийн холбоотой хамтран Сүхбаатарын талбайд зохион байгуулав.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.