Тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шаттай шинэ автобуснууд удахгүй үйлчилгээнд явна

Aдмин / Нийгэм

Өнгөрсөн 2021 оны улсын төсөвт 60 орчим автобус шинээр оруулж ирэх хөрөнгийг тусгасан. Гэсэн хэдий ч “Ковид-19” цар тахлын үеийн болон дараах эдийн засгийн нөхцөл байдал, тээвэр логистикийн гацалтаас шалтгаалан автобуснуудыг оруулж ирэх ажил удаашраад байсан юм. Тэгвэл тус 60 автобусыг Улаанбаатар хот руу авчрах ажил эхэлжээ. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 32 автобусыг нийслэлд авчраад байна. Бүх автобусыг авчирсны дараа Ажлын хэсэг гарч, аль чиглэлд явуулах зэргийг хуваарилах юм.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр явж эхлэх уг автобуснуудын гол онцлог нь тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй учраас тэргэнцэр болон бусад дугуйт хэрэгсэлтэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж нэмэгдэж буй. Мөн зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, жолоочийн суудал нь аюулгүйн гурван цэгийн бүстэй, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй зэрэг давуу талтайг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас онцоллоо.

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үет шаттай хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд 591 автобусыг наймдугаар сарын 20-ны дотор авчирч, үйлчилгээнд нэвтрүүлэхийг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгоод буй.


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.106] 2022-05-23 11:10:07

Өвс идүүлж жаахан тэвээрүүлэхгүй бол болохгүй л дээ. Зургий нь хараад, тэвээртэл нь хүлээгээд л байхаас даа. Хотын дарга хүлээлгэхдээ нээрээ сайн шүү.

Zochin [122.201.31.76] 2022-05-22 00:54:10

ГУРВАН ХААЛГАТАЙ БАЙХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ !!

Зочин [124.158.65.142] 2022-05-21 01:42:42

тарвагадоржийн бөгсийг украйны бөгстэй шаах байжуу

Зочин [43.242.243.156] 2022-05-21 00:22:33

Bugsi ni deer ni yun orosyn tug shaatsyn

Зочин [192.82.74.51] 2022-05-20 13:58:25

hichneen hugjuud nemer alga mongol bol mongol haha


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.