Хөшигийн хөндийн нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

Aдмин / Нүүр

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөөс явж эхэлж буйг нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Уг чиглэлд "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Драгон авто вокзал 5 шар", "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Улсын Их Дэлгүүр 120 мянгат" маршрутаар нийтийн тээврийн автобус үйлчилнэ.

Цагийн хуваарь:

  • Баруун дөрвөн зам 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
  • Чингис хаан олон улсын нисэх буудал 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
  • Драгон авто вокзал 06:20, 12:20, 18:20 цаг.

Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан гаргасан ба нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийжээ.

"Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх боломжтойг албаныхан хэлж байна.

Нийтийн тээврийн автобусаар нисэх буудал руу явахад:

  • Том хүн 20,000 төгрөг
  • Хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.71.188] 2022-06-24 10:33:11

Ёстой нэг шийдэлгүй төр шүү.буудал барьсан бол бүх зйлтэйн эхнээс нь шийдэж байгаач мэдрэлгүй Зөвхөн том мөнгө харахаар Мэргэн ухаан ирэхгүй шдээ Мунхаг хогнууд !!!!!!Яамайдаанэг унаа яах ньлээ тэгэмээрсэндээ !!!!!!!####^&*(££¥₩₩₩

Цогбаяр [122.201.22.10] 2022-06-24 10:01:39

Автобусны үнийг ингэж үндэслэлгүй хэт нэмэх шаардлагагүй. Автобусны буудлыг хотын төвийнхтэй ижил зайтай байхаар тогтоож үнийг адил тогтоох хэрэгтэй..Цагийн хуваарь нь өөр байж болох юм.

Зочин [66.181.161.7] 2022-06-24 04:53:13

Баруун 4 замаас авч явна гээд байна. 20 000 төгрөг өө бэлд

Зочин [202.126.90.76] 2022-06-24 03:24:13

Хотын хойд төв зүүн зүгийн хүмүүс онгоцоор нисдэггүй хэрэг үү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.