Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Aдмин / Нүүр

Улсын хэмжээнд он гарсаар 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 77 удаагийн усны ослоор 75 хүн амь насаа алджээ. Үүний 58 нь том хүн, 17 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Хийлдэг гудас, завь зэрэг зориулалтын бус, чанарын шаардлага хангаагүй хэрэгслээр тоглуулахгүй байх,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна


Сэтгэгдэл

зочин [59.153.86.75] 2022-08-10 03:54:30

амарч зугаалахдаа архи үгүй байвал энэ осол үхэл гарах нь багасна шүү дээ .орсуудаас монголчууд бидэнд өгсөн бүхнийг устгаж үнэгүй болгосон үлдсэн ганц юм нь энэ хавтгайрч архидах нь үлдэж үе дамжин үр удамд нь үргэлжилж байна .Сталины дэмжлэгтэй үлдээж өгсөн тусгаар тогтнолыг нь мөн удахгүй өрөнд өгөөд дуусна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.