“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээний нээлт боллоо

Aдмин / Спорт

Монголын бадминтон сонирхогчдын холбооноос зохион байгуулж буй “Monnis Mongolia international challenge-2022” тэмцээний нээлт өнөөдөр Спортын төв ордонд боллоо.

Нээлтийн ёслолд БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны болон Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар тэргүүтэй албаныхан оролцов.

Тус тэмцээнд 15 орны 172 тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрөлд өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр урьдчилсан шатны тоглолтууд явагдсан бол өнөөдрөөс үндсэн тоглолтууд эхэлж байна. Тус тэмцээн энэ сарын 21-ний ням гарагт өндөрлөнө.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.