И.Маск “Twitter”-ийн хаагдсан хаягуудыг сэргээхээ мэдэгджээ

Aдмин / Энтертайнмент

“Twitter” компанийн шинэ эзэн Илон Маск хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулсныхаа дараа ирэх долоо хоногоос эхлэн хууль зөрчөөгүй хэрэглэгчдийн хаагдсан хаягуудад “бүх нийтийг хамарсан өршөөл” үзүүлэхээ пүрэв гарагт мэдэгджээ. Түүний “Twitter” нийгмийн сүлжээнд лхагва гарагт нийтэлсэн санал асуулгад 3.16 сая гаруй хэрэглэгч оролцсоны 72.4 хувь нь хаяг нь хаагдсан хэрэглэгчдийг эргүүлэн авчрахыг дэмжсэн санал өгсөн байна. “Twitter” компанийг өнгөрсөн сард худалдан авсан И.Маск пүрэв гарагт өөрийн хаягтаа, “Хүмүүс өөрсдийн саналаа илэрхийллээ. Ирэх долоо хоногоос өршөөл үзүүлж эхэлнэ” хэмээн нийтэлжээ. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, “Babylon Bee” цахим хуудас, инээдмийн жүжигчин Кэти Гриффин нарын хаагдсан хаягийг сэргээсэн юм.

И.Маск нийгмийн сүлжээний контентыг зохицуулах “олон янзын үзэл бодол бүхий” зөвлөлийг байгуулна гэдгээ 10 дугаар сард “Twitter” хуудсандаа жиргээд, зөвлөлийг байгуулагдахаас өмнө контент болон хаягийг сэргээхтэй холбоотой томоохон шийдвэр гаргахгүй гэсэн байна. “Twitter”-ийн эзэн болсон эхний хэдэн долоо хоногтоо тэрбээр дуулиан шуугиантай олон өөрчлөлт шийдвэрийг гаргаж, компанийн гүйцэтгэх захирал асан Параг Агравал тэргүүтэй удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь халжээ. Мөн аюулгүй байдал, хувийн мэдээлэл хариуцсан өндөр албан тушаалтнууд ажлаасаа гарсан мэдээлэл гарсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.