“Орион” сансрын хөлөг сарны тойрог замд орлоо

Aдмин / Шинжлэх Ухаан 2022

АНУ-ын "Артемис" төслийн хүрээнд сарыг зорин хөөрсөн "Орион" хөлөг даалгавраа амжилттай гүйцэтгэж, дэлхийгээс хэдэн арван мянган бээрийн зайд хүрч, сарны тойрог замд орж чадсаныг НАСА-гаас мэдээллээ. Гурван хиймэл хүн бүхий "Орион" хөлөг нь дэлхийгээс хөөрснөөс хойш долоо хоног гаруйн дараа буюу баасан гарагт сарны тойрог замд амжилттай орж чадлаа гэж НАСА-гийн мэргэжилтнүүд мэдээллээ. Хөлөг эх дэлхийдээ буцахаасаа өмнө энэхүү өргөн хэдий ч тогтвортой тойрог замд бараг долоо хоног хөөрөх юм байна. Баасан гарагийн байдлаар капсул дэлхийгээс 400,171 км-ын зайд байгаа нь бүртгэгдсэн бөгөөд ирэх долоо хоногт хамгийн хол зай буюу бараг 438,570 км зайд хүрэх төлөвлөгөөтэй байгаа юм.

"Орион" хөлгийн энэ удаагийн нислэг нь 2024 онд сар руу сансрын нисгэгчид хөөрөх ажлын бэлтгэл гэдгийг НАСА-гаас мэдээлсэн. Тэдний төлөвлөснөөр сансрын нисгэгчид 2025 онд саран дээр буух боломжтой юм байна.

"Орион" хөлөг өнгөрсөн лхагва гарагт буюу 11 дүгээр сарын 16-нд дэлхийгээс хөөрч, өчигдөр буюу 11 дүгээр сарын 25-нд эцсийн зорьсон газартаа ийнхүү хүрч байна. Тэрбээр сарны алслагдсан тойрог замд орохын тулд 88 секундын хөдөлгүүрийн шатаалт гүйцэтгэж даалгавраа биелүүлжээ. "Орион" хөлөг 12 дүгээр сарын 1-нд эх дэлхий рүү буцах нислэгээ эхлүүлж, 12 дугаар сарын 11-ний өдөр Номхон далайд газардах төлөвлөгөөтэй байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.