₮2.8 тэрбумын төсөвтэй сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газрыг ТАТАН БУУЛГАЛАА

Aдмин / Нийгэм

Нийслэлийн 2023 оны төсвийг өнөөдөр НИТХ-аар хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн төсөлд Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газарт 2.8 тэрбум төгрөг төсөвлөснийг НИТХ-ын төлөөлөгчид шүүмжилсэн юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Татан буугдаж байгаа Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газарт 2.8 тэрбум гэж тавиад байгаа. Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар татан буугдана. Нийслэлийн Хэвлэлийн хэлтэс гэж бүтцийн хувьд жижгэрч орж ирж байгаа. Төсвийг нь 600 сая төгрөгөөс хэтрэхгүй тавь. Асуухгүй тавиад сүүлд нь нийгмийн асуудал болгоод. Төлөөлөгч нарын зардал гээд олон зүйл байхад эх үүсвэр дээр зохион байгуулалтаа зөв явуул. Ер нь хэрэгтэй хэрэггүй нийслэлийн өмчит газар байна уу, гүй юу гэдгийг ярих ёстой. 20-оод хүний цалингийн зардал 200-300 сая болдог. Хийж байгаа ажлын үр дүн 20 сая. Хасах 180 саяын өр үлдэнэ гэдгийг Хэмнэлтийн хуультай уялдуулаад цэгцэлмээр байна" гэлээ.

Нийслэлийн Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар нэмж тайлбар өгөхдөө "2023 оны төсвийн саналыг 2022 оны долдугаар сарын 26-ны дотор бүх нэгжүүдээс авсан. Үүний дагуу Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар дээр 2.8 тэрбум төгрөгийг тавьсан бөгөөд бүтцийн өөрчлөлт ороогүй байгаа тул энэ хэвээр орсон байгаа. Өөрчлөлт нөгөөдөр болоход энэ төсвийг хуралдааны явцад өөрчилж батлуулах чиг үүрэгтэй байгаа" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.105] 2022-11-28 11:29:15

Сумьяабазарыг дэмжиж бна

Зочин [59.153.115.105] 2022-11-28 11:28:41

Зөв ш дээ болохгүй тэнэг юмнуудаа татан буулгах нь зөв хотын захиргаанд бохь зажилсан өглөө ирээд хоол унд эргүүлээд өдөржингөө хөзөр тоглоод өнждөг хүмүүс бдаг шүүүү тэд нарыг чөлөөлөх хэрэгтэй тийм албан тушаал бдаг бол бхгүй болгож хэлтэс тасгий нь татан буулгах хэрэгтэй

Z [150.129.140.49] 2022-11-28 08:28:31

Энэ бөх байгаа цагт хот хөгжихгүйшдээ ойлгомжтой.өөрөө саналаараа огцорчмоор юмдаа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.