ИРЭХ 7 ХОНОГООС ЗӨВХӨН АВТОБУС НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЗОРЧИНО

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна.

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар арванхоёрдугаар сарын 5-н буюу ирэх 7 хоногийн даваа гарагаас эхлэн Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Мөн дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд явж байгаа BRT төслийг урагшлуулах ажил эхэллээ. Уг төслийн зээлийн санхүүжилтийг УИХ-аар соёрхон батлуулахад бэлтгэх чиглэл өгсөн юм.
  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус оруулж ирнэ.
  • Тээврийн хэрэгслийн "Цахим гэрчилгээ" RFID төсөл амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар 160 орчим уулзварт 380 гаруй тоног төхөөрөмж суурилуулсан. 2023 оны эхний улиралд замын хөдөлгөөнд нэвтрүүлэхээр боллоо.
  • Улаанбаатар хотод гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд барих ажлыг шуурхайлна. Нийслэлийн замын хөдөлгөөний нягтралыг бууруулж, авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийн эсрэг арга хэмжээ авахад энэ ажил чухал үр дүнтэй юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр санхүүгийн асуудлыг шийдсэн.
  • Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Үндэсний хорооны богино болон дунд хугацааны төлөвлөгөөгөө эрчимжүүлэх, хэрэгжүүлэх чиглэлийг ажлын хэсгүүдэд өглөө. Мөн сар, улирал тутам хийсэн ажлаа эргээд тайлагнадаг байхыг чиглэл болгов.
  • Нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн явуулж болох талаар санал боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар тогтсон юм.


Сэтгэгдэл

зочин [66.181.180.200] 2022-12-02 09:25:50

Энэ журмаа анх гаргасан цагаасаа хатуу хяналтын дор хэрэгжүүлсэн бол өдийд цэгцэрсэн байх байлаа. 1-р эгнээгээр нийтийн тээвэр, түргэн тусламж, галынхан, албан ёсны такси зэргээс бусад хэрэгсэл явахыг нь хориод хэрэгжилтэнд нь хатуу хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хатуу хариуцлага, өндөр торгууль оногдуулах, камераас камерийн хооронд одоо ч эгнээ байрлалыг сэлгэж байгаа тул үүнээс сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Нийтийн тээрийн хэрэгслийн буудал дээр зогсдог машинуудад өөр газарт зогсоол тогтоож өгөх, буудлын хамаг талбайг эзэлчээд унаанд суухад төвөгтэй байна. Автобуснууд буудал дээрээ тогтсон цагт ирж, тогтсон минутаар зогсоод хөдөлдөг байвал сайн байх болно.

Зочин [202.21.108.159] 2022-12-02 08:19:20

Odoo ch tiim lb gaa shd ee. Yamar ch huuli juram garaad heregjihgui bolohoor yamar nemer baih ve dee

Зочин [202.55.188.116] 2022-12-01 23:25:40

Жолоочид мөнгө өгнө гэдэг чинь хотын нийтийн тээврийн орлогыг багасгаж өөрийгөө болон өрөөлийг хорлож байна гэсэн үг.Төлбөр төлөлтийн хяналтыг өөр түвшинд гаргах хэрэгтэй байна.Гэхдээ нийтийн тээврийг төр засаг өөрчлөнө гэхэд итгэмээргүй байна.

Иргэн [66.181.188.68] 2022-12-01 22:11:44

Автобусныхаа картаа цнэглээрэй дээ ???!!!жолоочид мөнгө өгч болохгүй - таны өөнөөдөр төлсөн мөнгө маргааш унаагаар явах боломжийг олгодог шүү ард иргэдээ!!!!!!!

Зочин [192.82.90.58] 2022-12-01 21:51:45

Тэгш сондгойгоор нь явуул

зочин [124.158.67.103] 2022-12-01 21:41:57

1- ЭГНЭЭГЭЭР ЗӨВХӨН АВТОБУС Л ЗОРЧИОД ЭХЭЛБЭЛ АСУУДАЛ 30% ШИЙДЭГДЭНЭ ДЭЭ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.