Офицеруудын ордон-5 шар чиглэлд зөвхөн зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл зорчино

Aдмин / Нийгэм

Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор маргааш буюу 2022.12.05-ны Даваа гаргаас эхлэн Офицеруудын ордноос 5 шарын уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөнөөс бусад тээврийн хэрэгслийг зорчуулахгүй, хатуу хяналт тавьж ажиллахаар болжээ. Дээрх чиглэлийн нэгдүгээр эгнээгээр Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу зөвхөн нийтийн тээврийн автобус болон тусгай дуут дохио бүхий шуурхай албаны машин, хүүхэд тээвэрлэсэн автобус, такси, хөгжлийн бэрхшээлтэй иргэний таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зорчуулах юм байна. Бусад тээврийн хэрэгсэл эгнээ байрлал солихоос өөрөөр нэгдүгээр эгнээгээр зорчвол жолоочид 20 нэгжтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулах аж.

Цагдаагийн байгууллагаас 5 шарын автобусны буудлаас Офицеруудын ордны аюулгүйн тойрог хүртэлх авто зам дагуу 14 уулзвар, зогсоол, хороолол, ШТС зэргээс төв замтай нийлсэн 155 гарц, 39 автобусны буудал, авто замын зорчих хэсэгтэй залгаа 25 зогсоолд хяналт тавьж ажиллах юм байна. Тодруулбал, ачаалал үүсэж байгаа цагуудад 400 гаруй алба хаагчдыг 2 ээлжээр 200 гаруй хяналтын цэгт нэмэлтээр ажиллуулах бөгөөд тодорхой чиг үүргийг өрөө тасалгаанд гүйцэтгэдэг алба хаагчдыг хамруулахаар зохицуулалт хийжээ.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.90.48] 2022-12-07 13:37:41

Хойноосоо урагшаа бол яах вэ?

Иргэн [192.82.91.62] 2022-12-06 09:58:21

Манай иргэд хүн бүр хүлээцтэй нэг нэгээ түрүүлээд явуулж бай!!!!!!би биш чи яваар сурчмхвал хүндлэл --амар тайванийг өгдөг !!!!!!!сигналдаадл нэг нэгээ дайраад байвал та стресс тэгээд ч бэриэж богино насийг авах болно !!!!!!тиймээс хүмүүжилтэй байцагаа!!!!!!!

зочин [66.181.189.42] 2022-12-05 15:57:04

Гаргасан шийдвэрийнхээ биелэлтэнд хяналт тавьж сурахгүй л худлаа попроод байх юм, өнөөдөр үдээс хойш гэхэд л зүүн 4 замаас багшийн дээд хүртэл 1-р эгнээгээр суудлын машинууд пиг л чихээстэй хэвээрээ явж бна ш дээ.

шаадаг гөлөгнүүд вэ [192.82.80.2] 2022-12-05 13:02:52

аль Баи-Үүлийн үед гаргасан шийдвэр за юу МАН энийг үгүй хийчээд одоо ахиад сэргээж байна

Зочин [203.23.199.221] 2022-12-05 12:27:28

Автобусны буудалд зогссон машиныг улсын орлого болгоё.

Зочин [66.181.189.111] 2022-12-05 21:43:26

Bus zogsooliin torguiliig nemeh heregtei

Зочин [150.129.143.113] 2022-12-05 20:35:49

Тэнэг шаар бэ. Улсын хулгайчуудын хамаатан юм уу чи.

Зочин [124.158.77.41] 2022-12-05 11:01:10

зөв байна,


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.