Төлбөргүй захиалгагүй ЖАГСВАЛ ард түмэн ЯЛНА!

Aдмин / Нүүр

Ард түмэн нэгдэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрд шаардлага тавих эрх хуулиар нээлттэй. Гэхдээ монголын практикт мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгний захиалгаар явцуу зорилго агуулан жагссан дүр үзүүлдэг, жагсагчдыг өөрт ашигтай хэлбэр лүү дагуулахаар оролддог янз бүрийн хүмүүс зүсээ хэд хэд хувиргаад л гарч ирцгээж хамгийн сайхан үг урсгаж, ядарсан ард түмний тархи толгой, сэтгэл зүрхээр нааддаг эмгэнэлтэй дүр зураг бий болсон нь гашуун үнэн. Харин угаасаа тэмцэгч, дайнч, дасамтгай араншинтай монголчууд нэг л нягтраад хөдөлвөл хэнд ч худалдагдахгүй, баргийн луйварчин, зальтай этгээдэд итгэхгүй хэрсүү. Гэхдээ үнэхээр чин сэтгэл гаргаад, шударга бус тогтолцоонд бухимдаад гарч ирж байгаа залуучуудыг “худалдагдсан”, “захиалагдсан” гэж төрөл бүрээр гадуурхан хавчиж бүр тэр хүний хувийн амьдрал, бие физилогийн онцлогийг хүртэл дурьдан харлуулж шүлсээ үсэргэх бүдүүлэг, муухай хандлага ч байсаар.

Ядуурал туйлдаа хүрэхээр УИХ-ын гишүүн, сайд нь иргэдээ улныхан хэмээн доромжилж, харьцангуй олны танил, боломжийн амьдралтай, ажиллаж хөдөлмөрлөж, хараат бусаар сэтгэлгээ нь төлөвшсөн болов уу гэж нийтээрээ итгэж найддаг урлагийнхан голдуу улс төрчдөд худалдагдаж мэргэжлийн ур чадвараа ард түмний эрх ашгийг дорд үзэх чиглэл рүү ашиглаж шагналд нь нэг газрын дарга болдог ч юм уу эсвэл ямар нэг байдлаар дэмжлэг авдаг өрөвдөлтэй байдал бий болсон. Энэ нь угтаа хулгайч нар муу муухайгаа далдлах гэж хууль хүчнийг худалдаж аваад зогсохгүй бохир системээ хадгалахын тулд ард түмний тархиар наадах хэрэгсэл болгож “бэлгэвч” шиг хэрэглээд хаяж байгаа л хэлбэр.

Сая сая иргэдийн сайхан амьдрах боломжийг булааж эцэст нь тэрийгээ манах гэж нойргүй шахам шаналцгаахдаа бодож олсон уран арга нь ч байж болох юм. Гэхдээ түүх хэзээ ч тэдний талд үйлчилдэггүй үнэнээрээ дурайтал бичигдэж ирээдүйд хэн нь хэн байсан бэ гэдгийг үлдээдэг л жамтай.

Хэчнээн ярвигтай ч ард түмний сэтгэлгээ зөв тал руу хэлбийж, бугшсан буруу булхайг нийтээрээ үзэн ядах хандлага хөрж, хөшөөгүй амьд байгаа нь сайшаалтай. Ядуураад туйлдаад, зовоод эхлэхээрээ л унаган өгөгдөл, ухамсар нь бүрэн сэрж дэлхийг эзэлж явсан зангарга нь асч, ганцхан үеийн луйварчид, тонон дээрэмдэж, хоосруулагчдыг байтугай тэдний хэдэн үеийг залхаах хүчээ гаргаж өвлийн тэсгим хүйтэнд цементэн дээр чармай нүцгэлж эсэргүүцэл илэрхийлэн уур савсуулж зогсоо нь бахархам. Хорь гучин хүнийг худалдаж аваад турхирч, өөрсдийнхөө төлөө орилуулж болно. Хэдэн мянганы төрт улсын соёлтой, гурван сая тусгаар монголчуудыг бүгдийг нь худалдаж аваад өмнөө сөхрүүлэхийг харин чадахгүй.


Сэтгэгдэл

Toli [46.57.105.84] 2022-12-11 16:26:24

Bugdiig zaazaar awaad, 20 jil huchtei zowlol udirdah heregtei

Зочин [66.181.184.114] 2022-12-10 19:10:53

хэдэн том дарга нараас шууд цаазлах хэрэгтэй. Дагаж далдгангч нараас ярьж эхэлнэ. Ярихгүй бол дахин хэдийг цаазла

Зочин [139.5.219.208] 2022-12-10 14:13:19

Бумбын эрэнд бузар булай муу муухай бүхэн, хулгайч нар бүгд илэрнэ. Хулгайч нарын цатгалан явсан хугацаа дуусгавар болж байгаа. Сэтгэлийн там


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.