“РАЗМЕР” НЬ ТОМДСОН АЙМАГ, СУМД

Aдмин / Орон нутаг

ӨДРИЙН СОНИНЫ 2009 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ДАХИН ХҮРГЭЖ БАЙНА.


Хэд хэдэн мэдээлэл байна. Манай улсын гурав дахь сая иргэн 2016 онд төрөх юм байна. Дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжилж улс орон бүр элдэв тансаг хэрэглээгээ танаснаас болж инфляци төдийгүй дифляци үүслээ. Малчин өрхийн нийт тоо 174 мянга байдаг бөгөөд үүн дээр тавь гаруй мянган мал бүхий иргэд аж төрж байгаа. Тэднийг УИХ-ын гишүүд хэлэлцэж байгаад татвараас чөлөөлж өгөхөөр шийдэж байна. Өөр олон мэдээллийг түр орхиод энэ гурвыг зангидах гэхээр ойлгомжгүй юмс хөвөрнө. Хэд хэдэн задаргаа байна. Хүн амын тухайд. Хувьсгалын өмнө дөнгөж 400 мянган хүн амтай байсан Ар Монгол наян жилийн дараа л хоёр саяд хүрлээ. Гучин мазаалай, хоёр сая монголчууд хоёр энэ сая таван зуун хавтгайд багтахгүй байгаа болохоос өөр улс оронд бол тийм их олон хүн биш.

Ойрхоны жишээ гэхэд л Эрхүү хотын хүн ам юм. Бээжин гэвэл нэг дүүргийн байдаг л хүн ам. Тэгэхээр долоон жилийн дараа гуравхан сая болох энэ хэдэн иргэдийг удирддаг 1500 баг хорооны Засаг дарга, дээр нь байдаг сумын 320 дарга бас тэдний аппаратын бүрэлдэхүүн гээд яасан олон удирдлага манийгаа удирдан чиглүүлж байна вэ? Тэд бидний цалинг тавихгүй, хэрэг төвөгт ороход өмөөрч чадахгүй, хэрэгтэнгээс хамгаалж туслахгүй. Ганц хэрэг болдог юм гэвэл аль нэг намаас нэр дэвшсэн УИХ-д сонгогчид нарт л хөл гар нь болдог. Махны ченжээс дор үүрэг ач холбогдолтой сумын захиргааг тэжээх гэж явсаар байгаад дэлхийн эдийн засгийн хямралтай учрав.

Гадуур дэлхий хямарч байхад сум орон нутагт төсөв хэвээрээ оршин тогтноод байгаа нь яасан хачин. Хүний хөлс хөдөлм өрийг татвараар сорж амьдардаг улсын байгууллагаас дампуурсан хороо хорин, баг байхгүй. “Мал бүрэн, чоно цатгалан” онд мэнд орохоор барахгүй нийт малчдаасаа татвар аваад яах юм гэж баярхдаг байна ш тээ. Тийм овоо юм бол татвар авалгүйгээр сум, сургууль, эмнэлгийн ажилчдадаа өөрсдөө цалинг нь тавиад дээр нь тэтгэвэр, нийгмийн халамжаас өгдөг өглөгүүдээ олгож чадах уу. Мөн үндсэн цөм болсон малчдаасаа татвар авахг үйгээр биеэ даагаад амьдраад явж чадах хичнээн сум байдаг вэ?

Америкийн ЛасВегаст казино байгуулаад элсэн цөлд мөнгөний ургац хураадаг шиг сэргэлэн удирдагч нар хөдөөд олдохг үй байна. Олдохгүй байгаагийн нэг шалтгаан бол орон нутгийн бие даасан байдлыг дэмжих хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй. Хэтрүүлээд хэлэхэд сургуулийн байшингийн дээвэр хуулрахад сумын удирдлага толгой мэдэн засах хөрөнгөний мэдэлгүй. Бараг Сангийн яам орж байж тээр хойно батлуулна. Батлаа ч уу үгүйч үү. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай гэгч хуульд нь бүх төсвийг нэг дороос гаргаж байх иймэрхүү инээдэмтэй заалт байдаг. Нэгдлийн мал малладаг малчин сүргээсээ шөлний хонь гаргахад даргаасаа зөвшөөрөл авдаг байсан үеэс ялгаагүй тогтолцоо захиргаанд хэвээр гэсэн үг.

“Баян…” аймгийн “Баян…” сумыг орлогоо өөрсдөө ол, оршин тогтнохоо өөрсдөө шийд гээд эрхийг нь өгчих хэрэгтэй санагддаг. Тэгэх юм бол зах зээлийн хуулиа дагаад хэд хэдэн сум нэгдэх, улам томрох, зарим нь баг хорооны статустай болох гээд зөв гольдролдоо цааш хөгжих бололцоо гарна.

Сумдын түүхийг уншиж байхад ихэнх нь дал, наян жилийн ойгоо тэмдэглэжээ. Одоогоос наян жилийн өмн өх бол 1930-аад он юм. “Нийтийн тээврийн хэрэгсэл”- д үхэр тэрэг зонхилдог байсан тэр цагт өртөө гаран зай тус бүрд төвлөрсөн суурин газар хэрэгтэй байлаа. Тухайн цаг үед хэт холоос хүүхдээ сургуульд явуулах, эмнэлгийн тусламж авах, мэдээлэл өгөлц өж авахад үхэр тэрэг, уналганы морьдын хурдны хэмжээнд зохицуулалт хийдэг байсан байх. Саяхан болтол Архангай аймаг орох шуудангийн машин хоёроос гурав хоног явж байж хүрдэг байсан. Тийм нөхцөлд замд нь ямар нэгэн суурин газар байхгүй бол эрсдэл ихтэй. Өнөөдөр Дундговь аймгийн урд талын сумын малчин хүүхдээ хотод сургуульд өгчихөөд өөрсд өө Сэлэнгэд өвөлжөөд долоо хоног бүр хоол ундыг нь дөхүүлээд явж байна. Жирийн малчин айл шүү дээ. Хуучин цагт малчид хүүхэдтэйгээ сумын төвд ч ингэж холбогдож чаддаггүй байсан. Одоо амьжиргаатай хэсэг нь хот хөдөө төдийгүй Монгол гадаад хоёрт хоёр хэсэг амьдраад ирж буцаж явна.

Дулаарахаар Монголдоо очиж зуснаа гэсэн айл зөндөө байна. Мэдээлэл, унааны хурд хэд дахин хөгжсөн өнөө үед хүмүүс сумын төвд ач холбогдол өгдөггүй. Тэнд төсвийн байгууллагад ажилладаг цөөн албан хаагч үлджээ. Ойролцоогоор хоё- роос дөрвөн сум нийлээд дундаасаа маш сайн сургууль, эмнэлэгтэй болоод авах, түүнээ дагасан худалдаа арилжаа, боломжийн зах зээлтэй болоод авбал зөвхөн хот руу гэх төвлөрөл саарна. Гучин сая хүн амтай улс оронд томдохоор засаг захиргааны нэгжид долоон жилийн дараа гурван саяд хүрэх монголчуудыг хөдөө- гөөр тараан байршуулсан мэт санагдаж байна. Хэтдээ манай хүн ам олон зуун саяд хүрч сумууд аймгийн төв шиг хөгжихийг хүлээнэ гэж баймааргүй.

Нялх хүүхдийн хөл барина гээд нэг размер илүү гутал авдаг болохоос шууд том хүний гутал өмсгөдөггүй.

Сумын төв дээрх хэдэн хүний төсвийн цалингаас болж улс орон хямраад байгаа юм биш. Гол учир нь тэнд хоёрын хооронд төвлөрөл үүсээд тэр төвлөрөл нь капиталист хэлбэртэй социалист агуулгатай, үндэсний бус нутаг жалгын онцлогтой, тэр гэхийн тэмдэггүй хачин бүрэлдэхүүн болчихжээ. 

Энд гэмт хэрэг, янз бүрийн луйвар, ах дүүсээрээ талцсан засаглалын хэлбэр, цус ойртолт, ашиг сонирхлын болон ашигт малтмалын зөрчлүүд сумын төв дээр л явагддаг. Зарим нэг суманд чөтгөр шүглэсэн мэт муу явдал балгасан дундаас байнга уугих боллоо. Малчдаас татвар нэхэхг үй, гэхдээ эдийн засгийн хямрал дуусаагүй, бусад татвар төлөгчийн мөнгө зөвх өн бүтээн байгуулалт, эмзэг хэсэгт очно гэхээр орон нутаг биеэ дааж амьдрах л үлдэж байна. Хэрэв жаахан чадалтайсан бол орчин үеийн сумын төвийг зах зээл, дэд бүтэц, дэлхийн дулаарал, байгалийн үзэсгэлэнт газар зэргийг харгалзан байршлыг нь сольж, шинээр эмхлэн зохион байгуулмаар санагддаг. Бид ямар нүүж сураагүй биш дээ.

Ж.ГАНГАА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.116] 2023-05-26 23:16:18

үНЭН Л ДЭЭ. гЭХДЭЭ яая гэхэв. Тангадын хараал туссан гэж нэг үг байдаг. улаануудын хийсэн ажил шүү дээ. Малын түүхий эд, ан амьтан, арьс шир, ноос үс Орост бэлтгэн нийлүүлэх төр засаг захиргааны нэгж тэдэнд хэрэгтэй болсон. Ардууд тэнд аваачиж тушаана, үнийг нь болон хэмжээг нь орос сургагч бэлтгэж тогтоож өгсөн. Дээр нь КОМИССАР БУЮУ нАМЫН ДАРГА ХЯНАЛТ ТАВИНА...


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.