ГАДААД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА АВЧ ЭХЭЛЖЭЭ
БНСУ-д амьдарч байгаа Монгол Улсын иргэд энэхүү судалгаанд http://moncitizen.gov.mn цахим хуудас болон QR кодыг уншуулан хамрагдах боломжтой.
Гадаад шилжих хөдөлгөөний судалгаа нь гадагш шилжигчдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө, ур чадвартай, өндөр боловсролтой иргэдийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө, мөнгөн гуйвуулгын орлогын өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөө, түүнчлэн гадаад улсад шилжих болон буцаж ирэх шийдвэрт нөлөөлж буй хүчин зүйлсийг судлахад чиглэгдсэн бөгөөд буцах шилжилт хөдөлгөөнийг дэмжих нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад суурь мэдээллийг бий болгох, хангах гол зорилготой юм.
Таны өгсөн мэдээлэл нь гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн талаарх нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад бодитой суурь мэдээлэл болж бодлогын баримт бичиг боловсруулахад суурь мэдээлэл болгон ашиглана.
Сэтгэгдэл
зочин [66.181.178.26] 2023-05-29 00:18:46
Гадаадад ажиллаж амьдарч байгаа 55-аас дээш насны монгол иргэд Монгол улсад тэтгэвэр тогтоолгож тэтгэвэр авдгийг яах ёстой вэ? Маш олон Монгол иргэд бусад улсад давхар иргэншилтэй ажиллаж амьдардаг уу? Монгол улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг юмуу?
Хэдэн асуултад хариулж чадах уу? [192.82.89.33] 2023-05-28 00:34:44
Өчнөөн давхар иргэншилтэй болчихсон иргэд байгаа. Тэднийгээ яах гэж байна? Өчнөөн монгол иргэд гадаадад хөгширч тэндээ нас барж байна. Тэднийгээ яах гэж байна? Өчнөөн монголчууд гадаадруу зугатаад зайлаад л байгаа. Тэднийг цаашид яах юм бэ? Тэд Монгол Улсын зүгээс анхаараад байх ёстой хүмүүс үү?
Зочин [66.181.165.7] 2023-05-27 13:06:02
Дарга нарын хамаатнууддаа тусламж өгөх гэж
Zochin [66.181.161.60] 2023-05-27 12:32:04
Tiim Tiim.covidiin ued ondr nastan bhd huhduudere hiilge geed gargaj bga haragddag,hii demii huhnuud
Зочин [64.119.17.102] 2023-05-27 08:49:12
,,Е" монголия-д иргэн бүрийг гадаадад, дотоодод гэлтгүй үнэн зөвөөр нь яагаад бүртгэлжүүлж чаддаггүй юм бэ???????!!!!!!!!!!!????? Бүх юманд энэ асуудал чухал юм болохоор дутуу хагас хийгдсэн эсвл ор тас байхгүй байгаа тул эргэн шалгаасай гэж бодож бна. Юуны тулд регистр байгаа билээ? Гадаадад оршин суугчдыг монгол заавл монгл дугаар авх хэрэг байгаа юм уу?????? Е монголияд харьцаагүй бүдүүлэг ажлаа мэддэг ч юмуу, үгүй ч юмуу сонин хүүхэн сууж бна. Улсын бүртгэлээрээ хүртэл үндэслэй болдоггүй юмуу????? Улсын бүртгэлд байсныг ,,Е" моэголия яагаад бүртгэлжүүлж болдоггүй байна аа??? Тайлбар байна уу???? Маш их чирэгдл үүсгэж байна шүү!!!.