Тэвнийн чинээ тэтгэврийн нэмэгдэл ба тэмээн чинээ үнийн хөөргөдөл

Aдмин / Нийгэм

Засгийн газар, эрх баригчид тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх талаар мэдэгдлээ. Гэвч дараахан нь үнийн өсөлт чих дэлсэж, зүрх балбуулдаг. Эдийн засгийн тогтолцооны ийм гаж уруудалт, урвуу байдал сүүлийн жилүүдэд үргэлжиллээ. Үнийн өсөлтөд үхэр мэт дөрлүүлээд дарлуулж суугаа хэдэн монголчууд өдөр ирэх тусам талх таллаж, тариа будаагаа тоолох шахаж байхад ямбатнуудын цөлмөсөн баримт цувсаар. Ард түмний амьжиргааны гол эх үүсвэрүүдийг дурдвал хувийн бизнесүүдийн тогтмол хөлс, төрийн албаныхны шатлалтай ялгаварлалтай цалин, наймаа арилжаа, жижиг гар үйлдвэрлэл сар, өдрийн орлогоороо хүнс, хэрэглээгээ аргацаасан амьдрал гэх маягаар бүдүүн баараг хуваан авч үзээд тэтгэвэр тэтгэмж авдаг хэсгийнхэн нийгмийн халамжид хамрагдахаас өөр гарцгүй ангилалд багтана.

Хөгжиж буй орнуудын нийгмийн байдал ерөнхийдөө төстэй дүр зураг ажиглагддаг ч Монголын хувьд авлигалын хор хөнөөлд идэгдэж, улс төрчид нь мэргэшсэн хулгайч, гаршсан луйварчин байгаа нөхцөлд тэтгэвэр нэмээд ч зорилтод бүлэгт эерэг нөлөө үзүүлж чадахгүйдээ. Эрх баригч намынхан сонгуулийн улайралд автаж арай гэж нэмэх үзүүлэлт рүү эргэсэн эдийн засгаа ухаалаг бодлогоор баримжаалалгүй халамжийн бодлогоор аргацаахаар ханцуй шамлав.

Аливаад ялагдахын айдсаар хандсаар байгаа зарим нотолгоо нь сөрөг хүчний байр суурийг ямагт өөрсдийн талд ашигтайгаар илэрхийлэх үйлдлүүдийг төрийн хүнд механизмаар үйлдсээр ирснээс харж болно. Тухайлбал саявтар Ардчилсан нам сошиал орчинд үнийн өсөлт, тэтгэвэр тэтгэмжийн хүрэлцээгүй байдлыг харуулсан контент түгээгээд эхлэхээр МАН асуудлыг дор нь шийддэг идтэн болох гэж сандарч байгаагаас зарим дүгнэлтүүдийг шууд хийж болохоор. Лангуун дээрх барааны ханш ба тэтгэврийн зөрүү, үнийн өсөлт гурав мөнхөд зөрчилдөж нэг нь эерэгжихээр нөгөө нь буурдаг байдлыг ухаалгаар засах наад захын менежмент бодлого хөтөлбөр дутагдаж байгаа нь туйлын доройтол мөн.


Сэтгэгдэл

Зочин [43.242.242.59] 2023-06-02 14:23:13

Ямар үнээр бараагаа зарахаа үйлдвэрлэгчид худалдаа эрхэлч байгаа хүмүүс мэддэг болохоос төр үүнийг тогтоож зохицуулдаг юм биш ээ. Энэ бол зах зээлийн жам ёсны үзэгдэл юм. Үнэ нэмснийг төр хийсэн мэтээр ярьж бусдын толгойг эргүүлж байгаа улс төрчид их байна. Үүнийг ялгаж салгах чадвар зарим хүмүүст байхгүй байна. Талхны үнэ нэмчихлээ гээд төрөө буруутгаад байх юм

Зочин [150.129.141.249] 2023-06-01 04:52:06

dollaraa 1200 bolgokh heregtei, yuamarch tsalin tetgever nemekh shaardlagagui bolno.

Зочин [66.181.188.149] 2023-05-31 17:39:48

Тэ гэвэрийг итшэлцүүрээр нэ эх хэрэгтэй ажилласан жил даа гал төлөлт зэргийг харгалзах, огт аж ллаагүй буюу НД хий төлөөд тэтгэвэр тогтоолгосон хү үүс йн тэтэгэвэр адилхсн байж болохгүй шүүдээ

зочин [192.82.83.70] 2023-05-31 14:57:13

..уг нь ч бага боловч төрийн санхүү боломжын хирээр л өгч буйг "авч" буй бид мэддэг тул голоогүй юм шүү хүүхээд!Харин та нар 33 жил ноёрхож ядаж шалтгааныг нь олох гэж ч сэтгэл гаргаагүй бүгдийг "ИНФЛЯЦАД" дохоод тэрбумтан+луйварчидын гарт өгчихөөд төр түмэнээ шулж, доромжилож байгаа юм биш үү!!Та нар монголын түмэнийг шулж буй ЧЕНЖҮҮДийн гар хөлийг хяязгаарлаж чадсан уу?? Яагаад тэднийг зах зээлд ноёрхох бболомжыг чөлөөтэй өгөөд хяянахгүй+чадахгүй тэд юм бүгдэд засаглаад байна???ХБ-ныасуудалд холбогдолтой тэрбумтангуудын мөхөшгүй орлогыг "ченжүүд" л бүтээж өгдөг..үнэхээр мэдэхгүй байна уу..хуйвалдаад байна уу..

Зочин [202.126.90.34] 2023-05-31 14:48:16

Тэтгэвэр, тэтгэмж ба төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнгүүт Монголд заавал юмны үнэ өсдөг. Худалдагч нар дийлэнх Монголчуудыг хувийн хэвшилд ажилладгийг тоодоггүй.

Emee [202.9.40.2] 2023-05-31 13:43:32

Bayarlakh. I’m. Baigui. Ene. Ondor. Une. Mod buukhgui.

0лзвай [192.82.71.185] 2023-05-31 13:05:47

Мөнгө байхгүй гэсэн санаа.гэтэл мөнгө босгох арга,гарц байнаа.бүх уурхайнуудыг улсын хамгаалалтанд авах хууль гаргахдд ҮНДСЭН ХУУЛИЙН 6 Р ЗҮЙЛ.1 Р ЗААЛТАНД.ГАЗРЫН БАЯЛАГ АРД ТҮМЭНИЙ МЭДЭЛД,ТӨРИЙН ХАМГААЛАЛТАНД БАЙНА гэж заасаныг үндэслэн бүх уурхайд цэрэг оруулж онц байдал тогтоож ,бүх уурхайг хувьцаат нэг концэрн болгож ашигийн 51% ийгард түмэнд олго,дөнгөж төрсөн,төрөх хүүхдүүдэд хувьцаа олго.булангийн катар улс 230 тэрбум довлараар хөлбөмбөгийн тэмцээн зохиож байгаа шүү.

Зочин [202.55.191.194] 2023-05-31 12:29:46

арай дэндүү

Зочин [202.55.191.194] 2023-05-31 12:29:19

арай дэндүү. ичихгүй 2-3 дахин нугалж юмныхаа үнэ нэмэх юм,

зочин [202.21.108.12] 2023-05-31 12:14:40

цалин тэтгэвэр нэмсний дараа үнэ ч мөн дагаад өсдөг нь монгол ёс болж дээ. Уул нь тэтгэвэрийн тогтолцоогоо өрчилбөл тийм зүйл болохгүй ш дээ. даанч эрх баригчдад тийм зүйл ашиггүй учраас худлаа ярьж байгаад л өнгөрдөг. нийгмийн даатгалын сангийн мөнгөөр тоглож байх ман-д ашигтай байгаа учраас тэр л дээ. тэрнээс биш хөгжилтэй орнууд даатгалын сангийн мөнгөө ашигтай үнэт цаас болгон хувиргаж олсон ашиг нь эргээд тэтгэвэр авагсдад очиж байгаа юм. манайх 1072 хувьцааныхаа ногдол ашгийг өгдөггүй шүү дээ. гэтэл ман-хан хэдэн их наядаар нь цусалчихсан байгаа биз дээ. тэгээд сүржигнэж баахан жагсаад л байсан үр дүн нь одоо яг юу болчихсон юм бэ. худалдаа хөгжлийн банкны асуудлаар хуураад өнгөрөх гээд байгаа юм биш үү.

Даандий [202.9.40.227] 2023-05-31 11:54:06

Цалин тэтгэвэр нэмэх нь сайн юм биш. Үүний оронд бараа үйлчилгээний үнийн өсөлттэй ажиллах хэрэгтэй байх

Zocnin [174.90.223.218] 2023-05-31 11:15:14

Buklgantuya shig angkiar tsewrhen yaridag boklowsrokltoi hunmongokl uklsad heregtei . Bolkomjiinhoo herd taaruulkj nemj bgaa blkguidee

Зочин [192.82.83.116] 2023-05-31 10:58:02

Эвийдээ БУЛГАНТУЯА АВГАЙ ӨРӨВДМӨӨР ЮМ ХЭНИЙ ЗАХИАЛГААР СУРЧ БОЛОВСОРСОН ХҮН ЮМ БОЛДОО ЛАВ Л МОНГОЛ ЦУС БИШ БОЛОЛТОЙ ЭВИЙДЭЭ ЧААВААС ДООД ТЭТГЭВЭРТЭЙ ХӨГШИД ЭМГЭДЭД 50 МЯНГАН ТӨГРӨГ ШИДЭЖ ӨГӨХ БОЛОЛТОЙ ЯМАР ИХ ХАЙР ЭНЭРЭЛ ВЭ. ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХНХЯ-НЫ САЙД АВГАЙТАЙ БОЛЖЭЭ ХАРИН САРАНГЭРЭЛ САЙД АГСАН ЧИНЬ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЦУС ЮМ БИШҮҮ

Зочин [192.82.83.116] 2023-05-31 10:51:48

Нэг хотхон нэг хүний 6 дэлгүүр ажиллаж байнаэнэ юу гэсэн үг вэ иргэдийг шулж луйвардсан мөнгөөрөө ингэж солиорч байна. Арай юм бишүү

Зочин [192.82.83.116] 2023-05-31 10:49:50

Иргэд наймаачидтай хатуу тэмцэх хэрэгтэй байна нөймаачид , хүнсний дэлгүүрийнхэн маш одрн дэлгүүр салбарлуулаж ажиллаж байна ичдэггүй бузар луйварчид маш ихээр баяжиж байна.Энэ наймаачидтай хатуу тэмцэх цаг нь болжээ эндний олсон мөнгө бүхэн зовсон иргэдийн мөнгө яагаад нөймаачидад дарлуулах ёстой гэж Биднийг хайр найргүй шулж хувхайлж байхад бид тэдэийг өрөвдөх ёстой гэж ??????? ХОРЧИН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАЙМААЧИДТАЙ ХАТУУ ТЭМЦЭХ ЦАГ НЬ БОЛСООН ТӨР ЗАСАГ,ТҮМЭН ОЛНЫГ НАЙМААЧИД ЁСТОЙ БАЛЛАЖ БАЙНА ШҮҮДЭЭ.ОДОО ҮНИЙН ӨСӨЛТТЭЙ ХАТУУ ТЭМЦЭЕ ИРГЭД ЭЭЭ !!!!!!!!!!

хотын иргэн [202.131.245.69] 2023-05-31 10:34:44

ашиг олохын тулд чанар муу, хориотой маш бага үнэтэй хүнс, бараа оруулж ирээд өндөр үнээр худалдаалж байгаа нь үнэн. Энэ үнийн хөөрөгдлөө лангууны хураамж, татвартай холбодог. Гэвч олон дангуу, салбар дэлгүүртэй, энд тэнд ТҮЦ-тэй болсоор байна. Татварын алба засаг захиргааны бүх нэгжид өндөр цалин, урамшуулалтай ажилтнуудтай. ШӨХТГ, Аудит, салбар бүр мэргэжлийн хяналтын ажилтантай. Саруул захын худалдаачид НӨАТ талон огт өгөхгүй байна. үүнтэй адил нэхэхгүй бол бүх дэлгүүр, үйлчилгээний газар НӨАТ-ын баримт өгдөггүй. татварынхан ажлаа хий. Үнэ нэмсэн бол орлого ихтэй болно. тэднээс наад зах нь татвараа бүрэн хураа.

Зочин [66.181.161.138] 2023-05-31 10:47:16

Estoi unen shuu

Зочин [202.9.40.74] 2023-05-31 10:07:07

Наймаачид эх оронч баймаар бна. Арай л дэндүү хөөрөгдөж бна. Хэд нугалж зарж байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа шдээ. Бараг нэмдэггүй гэж худлаа ярьдаг бодовч үнэндээ хэд нугалж зардаг

Зочин [192.82.91.170] 2023-05-31 09:53:50

Үнии хөөрөгдөлииг дарж болдоггүЙ юму


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.