Б.Номинчимэд: Олон хүүхэдтэй ээжүүд... Зөвхөн хээлтүүлэг ч биш л дээ...

Aдмин / Нийгэм

Монголчууд хэзээнээс л олон арван саяулаа байсангүй. Их гүрний үед, Мэргэд, Хэрээд, Найманыг нийлүүлээд үсрээд л Ганц сая орчим байв.

Одоогоос зуун жилийн өмнө 1919 оны тооллогоор 550 мянга, гэхдээ түүний 100 мянган нь хятад буюу таван хүн тутмын нэг нь хятад байв. Үлдсэн 50 мянга нь орос болон бусад.

Саяхнаас л буюу 1963 онд нэг сая хүрч, түүнээс 16 жилийн дараа 1989 онд 2 сая, дахиад 16 жилийн дараа буюу 2015 онд 3 сая хүрсэн.

Монгол Улс хөгжиж дэвшихийн тулд хүн амаа эрчимтэй өсгөх шаардлагатай байв. Ингээд 1960-1970-аад онд идэвхтэй бодлого барив.. Тэр үед 4 хүүхэдтэй айл цөөхөн хүүхэдтэйд тооцогддог байлаа. Ихэнхдээ түүнээс дээш, 7 хүүхэдтэй нь ердийн.

Хүүхдийн мөнгө ч сайн өгдөг байв. Бас хот хөдөөгүй цэцэрлэг ясли барьсан. Олон хүүхэд гаргасан эхэд "Алдарт эх"-ийн I, II зэргийн одон өгдөг, одонгийн мөнгө ч өгдөг. Үр дүн гарч 1960-1970 онуудад огцом өссөн.

Харин 1990 оноос хойшхи хямралд хэсэг саарсан. Одоо эргээд өсөж байна.

Ер нь улсын ийм бодлогоос гадна бид угаасаа л хөл хүндтэй хүнийг хүндэлдэг, өмнүүр нь гардаггүй ёстой. Тэнд чинь хоёр хүн яваад байна. Хөл хүнд бүсгүйд таагүй хандах, цочоохоос цээрлэдэг, урагт нь сөрөг сүүдэр тусчихаас болгоомжилдог. Ерөөс бие давхар болон нялх биетэй бүсгүйн намба төрх, ааш ааль ч өөр байдаг, эрхгүй хайр, хүндлэл төрүүлэм байдаг.

Олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлнэ гэдэг амаргүй, зүтгэл хөдөлмөр сэтгэл их. Сүүний үнэр энгэрээс нь ханхалсан ээж шиг сайхан хүн хаана билээ.

Монголчуудын ардын дуунд Ээжийн тухай дуу онцгой байр эзэлж, жин дардаг. Газар дэлхийгээ хүртэл ээжийтэйгээ адилтгадаг.

"Хүн нэмэгдэхээр хүнс нэмэгддэг" гэж үздэг, "Монголын үрс маш олон болтугай" гэж ерөөдөг ард түмэн.

Энэ бүхнийг зөвхөн биологийн утгаар нь буюу Хээлтүүлэг төдийгөөр харах боломжгүй л дээ. Монголоо алдсан хэрэг болно.

Б.Номинчимэд


Сэтгэгдэл

Тулгаа [192.82.65.103] 2023-06-07 10:17:17

Энэ нэг хээлтүүлэг гэдэг үгээ болиод өгөөчээ. Зөвхөн араатан, амьтан дээр хэлж ярьдаг хэллэг шүүдээ. Цэцрэхлээ цэцрэхлээ гэхэд арай л ингэж адгуусны хэллэгээр ярьж болохгүй байлгүйдээ.

хбк [203.217.139.240] 2023-06-05 11:46:09

садангийнхаа багшаар сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй энэ хүний бичсэн номыг авч унш гэж сурагчдад хэрэггүй ном шахсан. уншиж үзтэл шал дэмий ном байнав. байтаг богдын тулгараан хэхэхэ

Зочин [202.21.107.47] 2023-06-03 17:38:45

NoWar-iinhon gej iimerhuu l erguu ork nuhduud bgaam shd eee. AN chin noWar-iin ah ni

Д.ЦЭРЭНДАШ [202.126.90.34] 2023-06-03 15:11:52

Олон хүүхэд гаргасан эхчүүдийг хэлэх хэлэхгүй үгээр бүү доромлоо .тэд нар бол баатарлаг эмэгтэйчүүд ХАРИН ТӨР ЗАСАГ МӨНГӨН ТЭТГЭМЖ САЙН ӨГӨХ ХЭРЭГТЭЙ..одоогийн өгч байгаа мөнгө бол нэр төдий байгаа шүү АЛДАРТ ЭХЧҮҮДЭДЭЭ ЭРҮҮЛ ЭНХ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ @

Ondor nastan [122.201.22.105] 2023-06-02 21:16:55

Ene hvn mon vv bichij bgaa g nee

Зочин [202.179.27.7] 2023-06-02 19:18:32

Бид чинь адгуус болж таарах нь дээ. Хээлтэх гэж юугаа хуцаад байгаа дуракууд бэ. Их солиоордог болж дээ. Жирэмсэн эмэгтэй эсвэл бие давхар эмэгтэй л гэдэг баймаар юм. Бие давхар эмэгтэйг хээлтэй эмэгтэй явж байна гэх юм уу?

зочин [59.153.86.90] 2023-06-01 17:56:54

бид олон болж байж л бусад улс шиг хөгжинө .ах дүү олонтой айл бүл аливаад сөхөрдөггүй даваад гардаг ам бүл ах дүү цөөн хүн юм юмыг яггүй чангыг мэдэрч байж давдаг шүү дээ .олон л болж байвал монголчууд бид сайжирна .

Зочин [43.242.242.59] 2023-05-31 14:13:50

номинчимэд чи дандаа ингэж эх орон элгэн саднаа доош нь хийж байх юм монголд дургүй гээд шууд хэлчихгүй дээ монгол улс чамаар дутахгүй шүү дээ ээж чинь байдаг бол гомдно доо бас нууц товчоог бас муулаад л байсан тэгвэл чи монголд юу хийсэн юм бэ хэлээд өгөөч нэг л сайхан элрийрэгч юм даа эхнэр чинь битүүхэн гомдож л яваа даа чи тэр хээлтэгчээс гараа биз дээ ингэж хүний хараал идэх сайхан л байдаг юм байхдаа ураг садныхаа нэр нүүрийг бодооч мал минь...

зочин [183.177.99.226] 2023-06-02 11:39:25

Улсаар тэжээлгэх гэсэн ажилгүй авгайнууд үүр цүүрээр хүүхэд цувуулдаг ажилаас өөр юу ч үгүй хүүхэд цувуулдаг машин

Зочин [193.170.51.67] 2023-05-31 17:57:34

Unshaad oilgodoggvi yumu. Zuw l helsen bnshr

Зочин [103.229.120.14] 2023-05-31 17:05:13

Ц Уянгагийн хэлсэнд баримт үндэслэлтэй хариулж байна гэж ойлголоо Хүндэтгэдэг зохиолч минь

Зочин [192.82.76.20] 2023-05-31 16:43:42

элийрэгч Уянга гэгч хужаагийн эрлийз хүүхэн одонтой ээжүүдийг хээлтүүлэг гэж доромжлоод Номинчимэд харин ч бөөрөнхий хоёрын хооронд эсэргүүцэл бичиж

Zochin [202.9.46.134] 2023-05-31 12:44:02

Heeltyylegch gsen nershil ni hyn deer muuhai sonsogdhoos yahav.gevch henees ch hamaagyi hyyhedtei bolood l hyyhed tsuvuulj tejeej tejeej chadahgyi,hymyyjyyleh ni baitugai orshin bh nuhtsul ch bhgyi olon hyyhed zovooj yavah er emyyd mash ih.er ni doodohdoo l zahiragdaj yavagsad ger byl yr hyyhed gj onholdolgyi muruuruu yavmaar yum.emegteigee avaad yavah chadalgyi uuriiguu yay gj bj yund ch yarmaargyi bn.*tanihgyi *hyntei * mash hurdan uvurtuu orj hyyhed olood baidgaa l bolimoor yum.hair bol yil yg shy.er hynii goe ygend bish hiij bga yildeld l anhaar.ehnii gants neg jil devryyn hair durlal yrgeljleed buurchihna,harin daraa ni yrgelj tordoj uslaj 2 bienee sonsoj,yariltsaj ,2 bienee uurchluh gj oroldohgyi,dutagdaltai taliig ni hyleen zuvshuurch ,tevchih,2 bienee hyndleh zergeer l ger byliin amidral tsaash togvortoi yrgeljilne.gerlelt bolohoos umnu negnee tanij medeh,bygdiig yariltsaj medeltseh,tohiroh yil yavts yavagdah yostoi.

Зочин [192.82.88.222] 2023-05-31 12:01:24

Юун хээлтүүлэг гэж юугаа балайраад байгаа амьтан бэ. Өнөр өтгөн олон сайхан хүүхэд төрүүлсэн ээжүүдээ ингэж хэлж болдог юм уу. Жаахан совесттой баймаарсанж.

Зочин [192.82.83.116] 2023-05-31 11:12:10

Санаагаа аймаар зэрлэг илэрхийлсэн биш хүлээж авах орчин нөхцөл хүмүүс нь зэрлэгшиж баыгаатай холбоотой шүү.Заавал этгээд содон соргог үг хэллэгийг үсэрч очоод хардаг уншдаг шүүмжилдэг ойлгосон ч бай ойлгоогүй ч бай тэр нэг содон хэрцгий үг хэллэг эцсийн хжрүүлийн бай болж нийгэмд тархаж байгаа нь хэрцгий нийгэм бүрэлдэн тогтож буйн хэрэг.Одоо залуучууд 20 с дээш насны залуус хөгшин хүнийг үзэж чадахгүй эд нар л үхчихвэл энэ нийгэм,бид сайхан амьдрана гээд дэвхцэж байна. ЭНЭ аймаар үгийг анх БААБАР өвөө хэлж байлаа одоо БААБАР ГУАЙ ӨӨРӨӨ ХӨГШИН БОЛЧИХСОН АМЬДАРЧ БАЙНА ЭНЭ БОЛ ХЭРЦГИЙ ХҮНИЙ ХЭРЦГИЙ НИЙГЭМ БҮТЭЭХ ГОЛ САНАА ИЙМ Л НМЙГЭМД УЯНГА ГЭГЧ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХИЙГ БҮҮ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХ ГЭСЭН САНААГ ХЭРЦГИЙГЭЭР ИЛЭРХИЙЛСЭН ГЭЖ БОДОЖ БАЙНА ТА Ч БАС ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА.НОМИНЧИМЭД ТА ТӨРӨӨГҮЙГЭЭС ХОЙШ БҮҮ НАЙЛАНХАЙР

Mgl [77.119.175.26] 2023-05-31 11:03:43

Yamar aimaar Malnuud we! Yu bicheed baina aa! Ene door bichsen himuus!!! Mongol hugjuhgui baigaa gol shaltgaan n ta nar shig humuus shuudee! Jaahan yjmiig zuwuur oilgo!

Болд [120.18.210.151] 2023-05-31 10:37:14

НОМИНЧИМЭД ТА угтаа бол юуч ойлгоогүй байж ингэж уянга шааж ухаантны дүрд орж итгэхээ хэзээ болих вээ ? Яг үнэндээ тэр Уянга чинь ээжүүдийг битгий ялгаж гадуурх л гэсэн юм

Боль [202.126.89.230] 2023-05-31 10:52:44

Дээмүү

Зочин [202.9.47.22] 2023-05-31 10:43:29

Санаагаа ямар аймар зэрлэг илэрхийлдэг юм бэ тээ. Бид ч тэгээд зэрлэгүүдэд дуртай зэрлэгүүд л дээ. Монголын үрс маш олон болтугай.

хотын иргэн [202.131.245.69] 2023-05-31 10:26:02

би хүүхэдгүй хүн, гэвч эх, төрсөн хүүхдэд сар бүр олгох мөнгийг нэмэхийг дэмждэг. Хүүхэд өсгөнө гэдэг өндөр хариуцлага. эцэг эхийн ихэнх нь бага цалинтай, эх нь 3 жил хүртэл хүүхдээ асраад ажил хийхгүй, ажилласан ч маш их ачаалалтай байдаг. сэтгэл санаа нь ч тогтворгүй 2-доод. Гэр бүл болж, үр хүүхэд өсгөж буй хүмүүст төрөөс дэмжлэг үзүүлэх нь зөв асуудал. Хүүхэд төрүүлсэн хүмүүс заавал хүүхдийг эрүүл чийрэг, эрдэм номтой, хүмүүжил сайтай өсгөх ёстой. хүүхдэд хайхрамжгүй хандаж байгаа хүмүүсийг шийтгэх хэрэгтэй. Үүний хамт өнчин хүүхэд, хөгшин хүнийг асрах газруудыг АНУ, Япон зэрэг орны асрах газруудтай ижил тохилог, үйлчилгээ сайтай болгох шаардлагатай. ХНХЯ-ны сайд Булгантуяа гуай анхаарна уу. Ажлын эхлэл буюу цалин тэтгэвэрийн зөрүүг арилгах, инфляцтай уялдуулах шийдвэр нь бусад сайдаас илүү зөв тооцооноос эхэлж байна. цаашдаа улам сайжруулаарай. ижил ажил хийж байсан бол ижил тэтгэвэртэй байх. цалингийнхаа 90% байг гэхэд 80 орчим %-тай тэнцэхээр тэтгэвэр авмаар байна.

Зочин [202.126.89.230] 2023-05-31 10:54:27

Хихи

Франц үнсэлт [66.181.161.195] 2023-05-31 10:18:32

саваа боолгосон дуртай боожгоонд бэлэн эмэгтэйд зориулсан нийтлэл байна

Одончимэг. [124.158.66.163] 2023-05-31 10:15:53

Ц.Уянгын хэлсэнийг угаар нь, мөн чанарыг нь ойлгоогүй учраас, одоо ингээд уянгалаад тэнэгтээд эхэллээ, Номинчимэд гэгч. мал. Битгий эхчүүдээ ялгаварлан гадуурхаад бай, хэдхэн авгайг рекламдлаа гэх утгаар хэлсэн. Гэр хорооллын эхчүүдээ яагаад гаргахгүй, хэдхэн урлаг соёл, сэхээтнүүдийг гаргаад бгаа юм гэж хэлсэн юм. Юмны учрыг ойлгохгүй ёстой мал амьтан юм, номинчимид гэгч хэрүүлч аөвгөн.

Зочин [66.181.161.195] 2023-05-31 10:20:03

5 түрүүлж байж дархан аварга болдог юмалдаа уул нь

Buyna [202.126.89.28] 2023-05-31 10:10:25

Odongin mngo nemeech jild gants udaa 100k shv tsalin nertei 50k bas arai l yuma yu ch awaj hvrehgvi bna sh dee


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.