“Улаанбаатар марафон”-ы үеэр эмнэлгийн яаралтай тусламжийн 5 цэг ажиллана
“Улаанбаатар марафон-2023” болох зам, талбайд эмнэлгийн яаралтай тусламжийн таван цэг байрлаж ажиллана.
Тодруулбал, Гараа, барианы хэсэг, Сансрын туннелийн уулзвар, Чойжин ламын сүм музейн дэргэд, 45 дугаар сургууль буюу ОБЕГ-ын хажууд, мөн Хүүхдийн урлан бүтээх төвийн урд буюу “Модерн номадс”-ын хойд хэсэгт байрлаж байна.
Түүнчлэн МУИС болон МУБИС-ийн уулзвар, “Бишрэлт” их дэлгүүрийн дэргэд түргэн тусламжийн машин байрлаж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Сэтгэгдэл