Шадар сайд С.Амарсайхан Турк улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцлоо

Aдмин / Улстөр

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Режеп Тайип Эрдоганы 2023 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн юм.

Анкара хотноо Ерөнхийлөгчийн цогцолбор төвд болсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд дэлхийн 100 гаруй улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд манай улсаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Г.Мөнхбаяр нар оролцов.

Arslan.mn

Турк Улсын Ерөнхийлөгчийн болон Парламентын ээлжит ерөнхий сонгууль 2023 оны 5 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгогчдын дийлэнх олонхийн буюу 50%+1 санал аваагүй тул 5 дугаар сарын 28-ны өдөр явагдсан хоёр дахь шатны сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулсан юм.

Турк Улсын 12 дахь Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ийнхүү улиран сонгогдсоноор ерөнхийлөгчийн бүрэн эрхийг гурав дахь удаагаа хэрэгжүүлнэ. Тус улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжлэх бөгөөд Ерөнхийлөгч Эрдоган 2028 оны 5 дугаар сарыг дуустал БНТУ-ын Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахаар болов.

Arslan.mnArslan.mn


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.10.21.53] 2023-06-06 07:44:04

ХҮҮЕЭ, МАН-ын ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧДЫН 1 ГЭГДДЭГ МЭР АСАН МӨНХБАЯР ТУРКТ ЭЛЧИН САЙД ХИЙЖ БУЙ ЮМУУ, ЭНЭ АДГИЙН ШААР ТЭНД ЭЛЧИН ГЭХЭЭР ХЭЛЭХ ҮГ АЛГАА.

зочин [64.119.20.200] 2023-06-05 23:38:20

ХАЙРАН МӨНГӨ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ УЛАЙХГҮЙ ЮМ ДАА?

Зочин [202.55.191.194] 2023-06-05 15:29:48

ӨӨР ХИЙХ АЖИЛ БАЙДАГГҮЙ ЮМ УУ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.