БАНКУУДЫН МӨНГӨ ХҮҮЛЭЛТИЙГ ЗОГСООХ ЦАГ БОЛЖЭЭ

Aдмин / Нийгэм

Төр хувийн хэвшлийн ямар ч байгууллага улсынхаа хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулах ёстой. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж олон нийтийг хохироох эрхийг хэн ч тэдэнд олгодоггүй гэсэн үг. Харин авлигал цэцэглэж эзэд нь түшмэлүүдтэй хуйвалдан мөнгө хүүлэх бодлого явуулдаг банкнууд эцэстээ ямар нэг байдлаар дампуурдаг жишээ олон. Мөнгө хүүлэлт гэдэг нь ерөнхийдөө хуульд заасан хэмжээнээс өндөр, ор үндэслэлгүйгээр зээл олгохыг хэлдэг.

Улс орнуудын байдлаас харвал хувийн болон төрийн банкууд мөнгө хүүлэлт явуулахыг хуулиар хориглож банк бус санхүүгийн байгууллагуудтай мөнгө хүүлэхийн эсрэг хат уу тэмцдэг байна.

Ихэнх улс орнуудад МӨНГӨ ХҮҮЛЭЛТИЙГ зээлийн хүүний өндөр түвшнээс илүүтэйгээр талуудын хүсэл зоригийн ялгаатай байдал, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн явдал зэргээр илүү ХАРИЛЦААНД тулгуурлан тодорхойлж байна.

Ипотекийн зээл л гэхэд Монголын дундаж орлоготой өрх айлын гишүүд насаараа төлөөд дийлэхгүй хэмжээнд хэд дахин нугарсан өндөр хүү нугарсан ашиг хонжоог зээлэгчдэд олгож зээлдэгчид элгээ эвхэж дуугаа хураан явахаас өөр арга нь барагдах хэмжээнд очсон.

“Монголын засгийн газар, ард иргэд бүгдээрээ зээлээс зээлийн хооронд амьдрах болж, “өрийн хавханд” гацчихаад байна. Төр засгийн эрх баригчид ер зээлгүйгээр эдийн засаг хөгжихгүй гэж үздэг болов.

Харин иргэд “өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэж ярьдаг ч, бараг хүн бүр зээл авчээ. Манай эдийн засаг үргэлж хямарч, бизнесийн зээлийн хүү хэт өндөр байхад төр нь бас татвараа нэмэх болсноор хувийн бизнес ширгэж, ажил олдохгүй болохоор иргэд нь гаднын орныг зорих боллоо. Төсвийн алдагдал өсөхийн хэрээр, төрийн өр нэмэгдэж, банкны хүү дагаж өсдөг болохыг монголын жишээн дээр тод харж болно.”


Сэтгэгдэл

irgen [202.55.188.89] 2023-09-24 19:26:27

Turiin bank baih ymar hereg bnaa.Ene olon bank shune tehnolgi.shine sestem nevtruuleed hurdan .shuurhai ajillaj bhd Turiin bank gj udaan.zavaan bankaa bolimoor uom.Turd bank baih hereggui.Buh oron suuts.gerliin mungiig ХХВ. Golomtoor avcg bgaache

бат [192.82.65.182] 2023-09-21 14:55:13

шилдэг зуун аж ахуйн нэгж шалгаруулахад эхний байруудад дандаа банкууд жагсдаг,үйлдвэрлэгчид сураггүй,ийм байж хэрхэвч болохгүй.яаралтай гадны банкуудыг оруулах ёстой

зочин [202.126.90.24] 2023-09-21 09:35:37

БАНК ӨНДӨР ХҮҮТЭЙ БАНКНААС ББСБ БҮР ӨНДӨР ХҮҮТЭЙ ЛОМБАРД БҮҮР Ч ӨНДӨР ХҮҮТЭЙ ОНЛАЙН ЗЭЭЛҮҮД БОЛ БҮҮҮР Ч ӨНДӨР САРЫН 5-10%-ИЙН ХҮҮТЭЙ ХЭТЭРХИЙ ИХ ЛУЙВАР ХИЙЖУ БАЙНАА ЮУН БИЬКОЙНООС Ч ИЛҮҮ ОЛОН ОЮУТАН БОЛОН ХҮҮХДҮҮД ЗАЛУУЧУУДЫН АМЬДРАЛ БОЛОМЖГҮЙ ЯДУУ ТАРЧИГ БАЙДАЛ ДЭЭР ТОГЛОЛТ ХИЙЖ МӨНГӨ ЦАГААН НҮД УЛААН ГЭЭЧ БОЛООД БАЙХАД ЗОХИХ БАЙГУУЛЛАГУУД НЬ АНХААРЧ ҮЗЭЭД ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА

ЗОЧИН [202.126.90.24] 2023-09-21 09:31:41

ЗА БҮҮР БАНК ЛОМБАРДЫГ БОЛИЁОО ГЭХЭД СҮҮЛИЙН ҮЕД ГАРЧ ИРСЭН ӨДОИЙН ХҮҮТЭЙ МАШ ӨНДӨР ХҮҮТЭЙ ОНЛАЙН ЗЭЭЛ ГЭЧИЙГ БҮРМӨСӨН ХОРИГЛОМООР БАЙНАА ХҮҮХДҮҮД НЬ ГАНЦ 200 МЯНГЫН ЗЭЭЛ АВААД ТӨЛӨХГҮЙ БОЛОХООР ААВ ЭЭЖ АХАН ДҮҮС РҮҮ НЬ ДАРАМТЛААД Л ТӨЛ ТӨЛӨХГҮЙ БОЛ ХАР ЖАГСААЛТАД ОРНО ГЭРТ ЧИНЬ ОЧИНО АЛБАН ГАЗАРТ ЧИНЬ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛНЭ ГЭХ МЭТЭЭР АЙМААР ДАРАМТТАЙ БАЙХИЙМАА ЖИШЭЭЛБЭЛ: БИД ББСБ-ЫН ОНЛАЙН ЗЭЭЛ БАЙНА СОНО ГЭЭД ОНЛАЙЭ ЗЭЭЛ БАЙНА ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО АНХААРЧ ОНЛАЙН ЗЭЭЛИЙГ ТАС ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА

Иргэн [66.181.181.68] 2023-09-21 06:53:41

Банк биш ломбардууд

иргэн [202.126.92.226] 2023-09-20 16:57:56

Инфляци 10%-аас дээш, бодлогын хүү 13% байхад 6%-ийн хүүг өндөр гэж байгаа бол зүгээр дуугүй л бай. Наад зээлийг чинь авъя гээд оочер нь тэнгэрт гарчихаад байна. Төлбөрийн чадваргүй бол тэр гэр хороололдоо нүүрстэйгээ зууралдаад байхаас өөр аргагүй. Угаасаа монгол бол хүйтэн газар. Барилга байшин нь өртөг өндөртэй, ажлаа сайн хийгээд цалин мөнгөө нэмүүлэхийг л бодсон нь дээр

зочин [202.9.46.144] 2023-09-20 16:44:47

монголд ийм өндөр хүүтэй мөнгө хүүлэлт эргээд банкуудыг дампууруулана улс орон хөгждөггүй юм аа гэхэд ард иргэд банкнаас мөнгө зээлснээс шонд боогоод үхвэл диваажинд амархан очих байх сайхан амьдрал тэнд л байгаа байх

Иргэн [59.153.115.88] 2023-09-20 12:59:25

Банкууд хүртэл банк бустай болцон гэдэг бол монголын нийгэм эдийн засаг ямар дорой , шударга бус байгаагийн илрэл. Нөгөө ЖДҮ, хөгжлийн банкны хүүгүй шахуу зээлийг банк, болон банк бусууд аваад өндөр хүүтнй ард иргэдэд өгч байсан гээ биз дээ. Тэгээд нөгөө хүмүүс нь хохиролоо барагдуулсан юм болов уу

Зочин [202.126.90.65] 2023-09-20 12:28:35

Банкны хүүг.багасгах мөнгө хүүлэлтйиг зогсоох арга хэмжээ авбал нэн сайн.ЛОМБАРДУУД БАНКНААС Ч ИХ МӨНГӨ ХҮҮЛЖ БАЙГАА ШҮҮ. ЛОМБАРДУУД ХҮНИЙ ҮНЭТЭЙ ЦАйТай эдлэлийг ХУРААЖ АВАХЫН ДОНТОЙ. ЭДЭНД ХУУЛЬ БАЙНА УУ? МӨН ХҮҮГЭЭ УЛАМ ӨСГӨӨД БҮҮР ХҮҮГИЙН ХҮҮ БОДООД СОЛИОРООД БАЙГААГ ТАСЛӨН ЗОГСООХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Зочин [66.181.182.203] 2023-09-20 11:26:23

oor yah yum tegeed? zeeleer l ard tumen amidarch baina

баттулга [103.80.210.18] 2023-09-20 11:07:41

манай нийгмийн хамгийн тулгамдаж байгаа хүн бүрийн, байгуулга бүрийн асуудалдаа даанч улс төр банкны цөөхөн хэдэн хүмүүст ашигтайгаар шийдэгдсэн хууль дүрэмтэй түүнийг ягштал биелүүлэх тогтолцоог бүрдүүлсэн ,болохоор энэ өрийн зовлонт байдалаас гарч чадахгүй юм байна.Харин даашинхүүгийн пүүсний өрийг тэглэж чадсан туршлага бол манай ард түмэнд бий шүү

Зочин [202.9.47.62] 2023-09-20 09:47:40

Ломбардны хууль хэрэгжих үү?


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.