СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар гарч явсан 12-13 насны хоёр охиныг мөргөсөн осол гарчээ

Aдмин / Нийгэм

Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 12:41 цагт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа хоёр хүүхдийг автомашин дайрчихлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Энэ дагуу Тээврийн Цагдаагийн Албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны хоёр охиныг гарцаар зам хөндлөн гарах үед “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байна.

Үүний улмаас 12 настай охин ослын газарт амь насаа алдаж, 13 настай охин гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байна. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж жолооч нар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй байх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглахгүй байх, сургуулийн орчинд болон явган гарцтай замын хэсэгт анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцож зам, тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.249] 2023-09-22 11:39:40

Ээж аавууд минь хүүхдүүддээ гараа өргөөд шууд гар гэдэг юм заагаад өгчихдөг.Гарц байлаа ч явж байгаа ойртож байгаа машины урдуур явахгүй байхыг сайн анхааруулах хэрэгтэй.Эрүүл согтуу чадвар муутай янз бүрийн хүмүүс машин барьж байгааг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.