40 жилийн дараа Монголын говь бүрэн эзгүйрэх үү?
Элс, буттай говьдоо энхэл донхолтой замаар дэргүүлсээр зорьж очлоо.Замын турш хэн хүнгүй “...залуучууд бүгд ийш тийшээ шилжиж, ажил амьдралын мөр хөөсөн. Сум, орон нутаг эзгүйрэх нь ээ. Арга ч үгүй биз дээ…” гэлцэх. Үнэхээр сумын төвд 18-40 насны залуучууд алга. Цүнх үүрсэн сургуулийн хүүхдүүд, ахимаг насны эцэг эхчүүд нүдэндээ гүн бодлоо шингээж, нүүрэндээ уужуу аяны урт санаашрал агуулав уу гэлтэй. Энд тэнд хааяахан шороо бургисан гудамжаа ухаарал агуулсан танил дотно тэд амьдралын зураглал мэт аяндаа л удаан хараад л баймаар нам намс алхах…
Дуу шуутайнхан давхилдангаа нутаг нутгаа чимдэг залуучууд хаана байна? Аль нэг уул уурхай руу ямар нэг ажил хийхээр алсыг зорьжээ. Сумын төсвийг яахаа ч үл мэддэг захиргааныхан, заримдаа эзгүй эл хуль албан газрын байшин барилгууд, малчдын мах, арьс,шир ноос ноолуурын багахан мөнгөөр эргэлдэх дэлгүүр хоршоодтой сумын төвөөс агаар сэнгэнэж салхи илбэсэн,өвлийн сард намраараа налгар хөдөө рүү давхилаа.
Сумын төвийнхний аж байдал хөдөөгийн малчдынхаа эрс өөр. Аргалын утаа суунаглаж, хонь мал бэлчиж, уулс нутгууд налайн шаргалтаад амар амгалан гэгч цогцолно. Гэв үе үе цагаан хуй босож,шороо бургих ба хар хэрээ гуагчиж хаа нэгтээ хогийн гялгар уут хийсэх нь сэтгэлд нэг л уй амилуулна. Зарим өвөлжөө бууц хүн, мал ч үгүй харлаж ханхайх нь нэг л гунигтай.
Говийн малчид ихэнх нь усгүйн зовлонг эдэлж, өрвөгөр сөрвөгөр өвс бэлчээртэй газарт машин тэргээрээ ус зөөцгөөж, ам малын цасгүй газар бод боггүй юм үзээгүй борлон төлөг, ботго тором, унага даага,тугал бяруу нь уруул ам нь хатаж турь муутай. Элсний нүүдэл энгэр царамд мацаж, говь хээрийн бүс говь цөлөрхөг хөрстэй элэгдэл хорогдол ихтэй болжээ.
Явсаар айлын гадаа буувал гэрээс ахимаг насны эр нохой хорьж, асуусан, хүлээсэн,гайхсан нүдээр ажиглан харж, мэнд мэдсэнээ яриа хөөрөө бүлээсгээд ирэхээр маасайтал инээж, хоржоонтой үг, гашуун үнэнийг хүүрнэв.”Манайхан сургууль соёлдоо явцгааж ах хэдэн малаа хараад үлддэг юм…”Гэж цай цүй болж данх саваа түжигнүүлж суух намбалаг хүрэн царайдаа элдвийг тодруулсан гэрийн эзэн ийн ярилаа.
“Буурлын буян мал сүргээ хариулаад нутаг усандаа эзэн болоод амьдрах сайхан. Ядаж л эрүүл агаар, эрүүл хүнсээ хэрэглэж, зарим талаараа зах зээлийн шуурганд өртөхгүй амар амгалан байх. Гэхдээ мал маллаад мөрөөдөлдөө хүрдэг цаг үе биш юм шиг байна. Бидний үеийнхэн хувийн өмчтэй боллоо, мал ахуйгаа дураараа өсгөж, үржүүлж, өв соёлоо уламжлуулж, хайрлаж хамгаалж болохоор боллоо гэж 90 оноос хойш итгэсээр өдий хүрлээ л дээ. Юу нь болж өгдөггүй юм. Болохгүй д байна даа. Зарим нь мал маллаад урам алга гэж байна. Тэр зөв л дөө. Хоёр гурван удаагийн ган зудад өртөөд зүтгэж зүдэрч байж өсгөсөн хэдэн малаа хэдхэн өдрийн шуурганд эрс цөөрүүлчхээр арга ч үгүй.
Бас энэ төр засгийн байж байгаа царайг хэрэг алга. Малчид хэзээ ч бидний тэтгэврийн мөнгийг төрөөс төлөөтөх, биднийг халамжлаад өгөөдөх гээгүй. Малаас гаралтай түүхий эдийн үнэ ханш, мах сүүний ашиг шимийг төр нь зах зээлийнхээ бодлогоор боломжийн үнэ ханштай байлгахыг л хүсэж, хүлээсээр ирлээ. Тэр фейсбүүк энэ тэрээс харж байхад малчдыг их буруу харагдуулаад байгаа юм. Хөдөө уулын мухарт байгаа мань мэтэд малынхаа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтоох хэмжээний эдийн засаг зах зээлийн чадамж байхгүй
шүү дээ. Бэлэн мөнгөтэй ченжүүдийн хэлсэн үнээр авбал өгөөд авахгүй гэвэл арга нь барагдаад ийм л байдалтай байгаа юм. Бас нэг асуудал нь малчдын залгамж халаа. Гэрийнхээ бууриар тамгалж эх орноо хамгаалж байгаа хүмүүс гэж малчдыг бичсэнийг би нэг уншсан. Үнэхээр тийм. Бидний үеийнхэн л мал дээр хоцорлоо. Залуучууд боломж эрэлхийлээд суурин бараадлаа. Үнэндээ манай малчид их буруу юм хийцэн ч юм уу гэж боддог. Охидоо сургууль соёл бараадуулж хөвгүүдээ цэрэгт явуулж, жолоо төгсгөсөн болоод хөдөө гаргачихдаг. Гэтэл охид байхгүй газар залуучууд яаж тогтохов дээ. Яваад л өгнө. Ийм маягаар хөдөө эзгүйрч байгаа юм. Би сая хоёр тодорхой юм ярилаа шүү дээ. Нэгд зах зээл, эдийн засаг, соёл боловсролын орчин хөдөөд алга. Хоёрдугаарт нь тэр яригдаад байгаа гэр бүл төлөвлөлт ч гэх юм уу хүйсийн тэнцвэр ч билүү ямар ч байсан мал маллаад амьдарч байгаа 20, 30,40 тай залуу гэр бүл өдийг од шиг.
Төр засаг маань энүүхэн хоёр дээр л анхаараад өгвөл газар нутгийн аюулгүй байдлаа ч давхар хамгаалчихна даа гэж боддог юм ах нь…” Энэ бол Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалант 4-р багийн малчин Х.Доржсүрэн гуайн яриа. Тэр хэнээс ч илүү төлөв төвшин яриа хөөрөөтэй асуудлыг гарц гаргалгааг илэрхийлж чаддаг ухаалаг нэгэн аж. 45+ насныхан л алс зэлүүд сум сууринд эзэн сууж, залуучууд хөдөлмөрлөх таатай орчин нөхцөл, боломж эрэлхийлж орон нутгаас хот суурин тэндээсээ харийн оронд ажиллаж амьдрахаар зорьдог ороо бусгаа цаг үе. Хөдөлмөр насныхны 45 хувь нь гадаадад ажиллах хүсэл сонирхолтой гэсэн судалгааны тоо баримт бий. 40 хөн жилийн дараа Монголын говь эзгүй цөл газар болоход гайхахааргүй болжээ.
Нийтлэлч: Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
sukhbat [112.72.6.174] 2023-12-20 08:43:38
mongol hun hussen gazraa heniich haraat bus baidlaar gazar umchilj chadah yum bol mongol ezguirhees awragdaj chadah baih.
Иршэг [66.181.191.40] 2023-11-29 02:14:52
Хүрэлсүх хар улах учиртай ..Энэ этгээд Монголыг лдусгах үгүйг хэлэх хамгийн гол хүн...
Хужаа ах нь [96.93.219.6] 2023-11-29 01:54:48
Уух усгүй юм чинь хэн наана чинь үлдэх юм. Оюу Толгой хамаг гүний усыг нь Шавхаад дуусч байхад. Наад ОТ усны мөнгө гээд ахиухан мөнгө шаагаач малнуудаа. Төрийн засгийн хэдэн үхэр монголууд ажлаа хийгээч. Харин манай хужаа нар байсан аль хэдийн баахан усны мөнгө шаачихсан байгаа. Ёстой олихиогүй үхэр монголууд шүү
Иргэн [222.229.227.77] 2023-11-28 18:11:05
Энэ тогтолцоог өөрчилж байж л хөдөөгийн асуудал шийдэгдэнэ. Вьетнам шиг явж яагаад болохгүй гэж. Дэглэмтэй байж л дэвжинэ. Төр засаг малчдыг зөндөө эрхлүүлж байгаа, яах гэж нэгдлээ тараасан тэнэгүүд вэ. Нэгдлээ сум орондоо хувьцаа гаргадаг ХХК болгоод малаа чөлөөтэй өсгөөд хамтын хүчээр асуудлаа шийдээд явъя гэж ярьж байсан хүмүүсээ сонссон бил үү. 1990 онд төрийн эргэлт болж, хорлон сүйтгэх ажиллагаа эхэлсэн гэдгийг малчид мэдэх цаг болсон, эдний тархи арай хагас угаагдсан байгаа.
Монгол [46.114.148.176] 2023-11-28 14:12:20
Хужаа болоод гадныхны л хоол болно до . Одоо яая гэх вэ дэ. Ууртай ноёдын урагшгүй албатуудын баталсан хууль дүрэм, дээрээс нь мулгуу Монголчуудын ухамсар сэтэхүй, соёл боловсрол дорой, амиа бодож довоо шарлуулсан зангаас болж ийм болох байх. Цаг хугацаа л харуулах байх да. Бурхан тэнгэр л мэдэж
Зочин [203.23.199.221] 2023-11-28 13:10:16
Тусгаар улсын, нутгийн ИРГЭН таны тархины хэмжээ мэдэж дээ.
Зочин [103.212.117.23] 2023-11-28 11:55:56
Hodoo ezengui boloh gol shalgaanig bichsen bna
1000 [202.72.243.182] 2023-11-28 11:29:33
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалж алсдаа бэлчээрийн мал аж ахуй нь фермерийн аж ахуйд халаагаа өгөх байх даа. Хөдөө орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлж, эдийн засгийн онцлог бүхий том том суурьшлийн бүсүүдийг бий болгон / 5-6 сумдыг нэгтгэх замаар / хөгжүүлбэл эдийн засгийн эргэлттэй болж, орон нутагт худалдаа , үйлчилгээ бий болсноор ажлын байр бий болж, их хотыг бараадах нүүдэл багасана гэдгийг төрийн түшмэдүүд маань мэддэг баймаар юм. Эсрэгээрээ буруу төлөвлөлттэй УБ хотоос хүмүүс залхаж дайжиж байгаа . Хувааж идэж уусаар байтал 4-н жилийн хугацаа нь дууслаа даа.
зочин [202.70.47.139] 2023-11-28 11:00:54
Урв. ху. нар яг наад хүсээд байгаагий чинь эсрэг юм хийж байгаа шүү дээ. Тэднээс тэгээд өгөөч, ингээд өгөөч гэж гуйж гувших ямар ч утгагаүй болсоныг ойлго. Газар нутагтаа өөрсдөө л эзэн болохгүй юм бол эзгүйрүүлж байгаад ....... хийх гээд байна.
Зочин [203.98.76.249] 2023-11-28 10:59:57
хотод л мөнгө хийж хулгай хийгээд байгаа дарга нараа цөөлж хөдөө явуул: хөдөө мал дээр хад. тэднийг гадаад явах эрхийг нь хас.
зочин [66.181.181.181] 2023-11-28 10:48:06
Хойт нутаг руу шилжээд очиход чинь хамаг өвөлжөө хаваржаа ус горхитой газаруудыг Ж.Батэрдэнэ гишүүн хувьчлуулчихаад нэг удаа л сонгогдоно. Ийм л хортой Мал бүхий иргэд гэхээр сумынхан бүгд хамрагдана. Бодлого гэж энэ.
Говь ба хөгжил зэрэгцэн оршиж чадах уу? [66.181.160.101] 2023-11-28 10:37:58
ЭНЭ ЧИГЭЭРЭЭ яваад байвал 30-40 жилийн дараа буюу 2060-д оны үед Говь ХООСРОНО. Бүх малчид нь хойд нутагруу шилжиж, Говьд зөвхөн уурхайнууд болон хилийн цэрэг л үлдэнэ. Өөр тэнд ЮУГАА Ч хийх вэ дээ? Тэр үед малчид нь хүний эрх ярьж лоозогноод л нүүчихнэ. Байгаа малаа зарж цаасан мөнгө болгочихоод, гэрээ хотын захад босгочихоод, тэтгэвэр тэтгэмжээ аваад л, хотод амьдардаг хүүхдүүдээ бараадаад л Говь ХООСОРЧИХНО.
зочин [66.181.181.164] 2023-11-28 10:16:44
1990 оны ардчилал неолибериалчилсан бодлого монгол уламжлалт ёс заншил хүнлэг аруин сэтгэлийг хөндий хүйтэн цэвдэг сэтгэл баяжих хувиа хичээсэн шунал эх оронч сэтгэлгүй болгож хот суурин гадаад руу дүрвэн шилжиж хөдөө тал нутаг эзэнгүйдлээ шдэ
Зочин [96.93.219.6] 2023-11-29 02:00:14
Улны халтар Үхэр Монголоо үүнд Ардчилал ямарч хамаагүй. Чам шиг муу улны халиар утаандаа хордсон үхэр монгол Ардчилалыг муу хэлэхгүй шүү. Коммунизмаа санаад байгаа бол Хойд Со, Куба, Орос руугаа тонил тэнэг халтар. Орост очвол Чукча чамайг дор нь цэрэгт татаад Украйн руу явуулаад ЧИ дуусаа. Тиймээс Ардчилсан Монгол оронд амьдарч байгаадаа баярла Улны халтар Үхэр монгол минь.
Зочин [202.9.47.30] 2023-11-28 10:56:58
Үнэн
Зочин [59.153.115.28] 2023-11-28 10:00:12
Бодох л асуудал. Санаснаар болдог бол улсаасибүүр үе шаттайгаар мод тарих баянбүрд байгуулах ажил хиймээр юм.