ЦЕГ: Сант сумын Ардчилсан намын даргын амийг хөнөөсөн этгээд сонгуулийн ухуулагч гэдэг нь тогтоогдсон

Aдмин / Хууль

ЦЕГ: Сант сумын Ардчилсан намын даргын амийг хөнөөсөн этгээд сонгуулийн ухуулагч гэдэг нь тогтоогдсон

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнхийг ажлаа хийж байхад нь тус сумын иргэн, МАН-ын ухуулагч О зодож, амийг нь хөнөөсөн хэрэг 2024 оны зургадугаар сарын 15-ны шөнө гарсан. Уг хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл,олоннийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандааГ.Пүрэвдэлгэр "2024 оны зургадугаар сарын 16-ны 03.00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний утсанд “Өвөрхангай аймгийн Сант сумын эмнэлэгт хүн нас барлаа” гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн гарч Сант сумд ажиллан, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б бусдад зодуулсны улмаас нас барсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн, ахлах мэргэжилтнүүд, мэргэжлээрээ удаан ажиллаж байгаа ур чадвартай алба хаагчид уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа” гэв.

Мэдээллийн үеэр сэтгүүлчид асуулт тавьж, хариулт авлаа.

-Хэрэг юунаас болж гарсан юм бол?

-Урьдчилсан байдлаар хувийн таарамжгүй харилцаа, маргааны улмаас иргэн О талийгаачийг зодож, хүзүүн тус газарт нь цохьсны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

-Сонгуульд нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийж байсан гэсэн. Иргэн О согтуу байсан гэдэг нь үнэн үү?

-Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд уг хэрэгт холбогдогч иргэн О-гийн согтуурлын зэргийг баталгаат багажаар шалгахад 1.28 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон. Харин амь хохирогч Б эрүүл байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

-Цагдаагийн байгууллагыг эрх баригчдын талд ажиллаж байна гэх хардлага байдаг. Сая Ардчилсан намын зүгээс танай байгууллагад шаардлага хүргүүллээ. Хэргийг шударгаар шийднэ гэдэгт итгэж болох уу?

-Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цагдаагийн байгууллага шаардлагатай бүх төрлийн үйл ажиллагааг явуулж байна. Энэ хэрэг дээр Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсийн шилдэг туршлагатай алба хаагчид ажиллаж байгаа. ЦЕГ-аас мэргэжил арга зүйн туслалцаа өгчбайна. Сая ЦЕГ-ын удирдлагын шийдвэрээр уг хэрэг дээр ажиллах ажлын хэсэг байгууллаа. Хэрэгт прокурорын байгууллага хяналт тавьж байгаа. Бид хуулийн дагуу ажиллаж, энэ хэргийг шуурхай, шударгаар шалгаж, шийднэ. Үүнд эргэлзэх хэрэггүй.

-Уг хэргийг үйлдсэн этгээд өрсөлдөгч намын ухуулагч байсан гэх мэдээлэл байна?

-Мөрдөн шалгах ажиллагааны дараа бүх зүйл тодорхой болно. Тэр үед бид дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Урьдчилсан байдлаар, ухуулагчийн үнэмлэх авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.172] 2024-06-17 10:29:09

одоо бүр сонгуулын сурталчилгаа хийж байгаа нь гээд сөрөг намын хүнийг алдаг болоо юу ? арай л дэндэж байна даа

иргэн [59.153.86.144] 2024-06-17 08:24:40

Эвийдээ эвий. Ум ма ни бад мэ хум. Яаж байгаа юм бэ дээ. Төрийн төлөө оготоно турж үхнэ гэдэг чинь л энэ шдэ. Баларсын бэ.

зочин [202.9.46.35] 2024-06-17 08:21:52

ман энэ хүндээ улс төриин дэмжлэг үзүүлэх биз гэж олон түмэн дэмжигчид нь харж баина

Зочин [45.117.35.1] 2024-06-17 04:49:28

СОНГУУЛИЙН ӨМНӨХ ЦАГУУДАД Е/С ОЮУН ЭРДЭНЭ_ИЙНҮГ ЯРИАНААС/ХЭД ХЭДЭН ТЕЛЕВИЗИЙН//МАН_ЫН20,30,40,50,60,70,80 ААД ОНЫ ҮНЭР ХАНХЛААД БАЙСАН ЮМ.СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨЛГҮЙ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЛЭЭ.МАН_ЫН НЭРИЙГ ТАТАХ ШААРДЛАГАТАЙ. НАМУУД НАГДСЭН ШААРДЛАГА ӨГ ОДОО ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ,МАНЗОРИУДААР АРХИ МӨНГӨ ТАРААЖ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЛЭЭ.УЛС ТӨРИЙН ЗОРИЛГОТОЙ НЬ ИЛ БАЙНА.ЧУХАМДАА ОЮУН ЭРДЭНЭ _ИЙН ХИЙСЭН АЖИЛ.

ЗОЧИН [122.201.31.4] 2024-06-17 07:55:19

ЭНЭ СОНГУУЛИАР МАН Д НЭГ Ч САНАЛ ӨГӨХГҮЙ. НЭР ДЭВШИГЧИД НЬ БҮГД МОНГОЛЫН БҮХ БАЯЛАГ ЫГ ЦӨЛМӨСӨН ХУЛГАЙЧУУД СОНГУУЛИЙН ДАРАА ЭНЭ НАМЫГ ТАРААГААД ХУЛГАЙЧУУДЫГ НЬ ШҮҮХЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Зочин [202.126.89.241] 2024-06-17 07:53:42

Засс.Хэт намчирхадаг эргүү монголчуудаас л болж байгаа шүү дээ.Чоно борооноор гэгчээр намаар нь тат ч гэх шиг.

ЗОЧИН [43.228.129.40] 2024-06-17 01:28:49

АРДЫН НАМ ДАВАРЧ БАЙНА ХҮНИЙ АМЬ

Зочин [103.212.117.137] 2024-06-17 00:19:52

MAN uhuulagch demjigch zaluu uzel bodol songuulit ajiliinh ni ulmaas ami nasand ni hurchihsen ym bishuu . MAN namaas manai uhuulagch geed zaralchihlaashtee arai ymaa songuuli hunii ami nasand hurtel in tarhi ugaaj

Зочин [76.136.159.153] 2024-06-16 23:24:43

iim tsagdaa baih ch gej dee aluurchin purevdorjiin otgonbaatar saihanbayariin uhuulagch bogood uls toriin songuuliin asuudlaar margaldaj hunii amind hurchiheed baina teneg lalaruudaa


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.