Бодлогоос “гээгдсэн” туслах багш
Хүүхдийг хамгаалах үүрэгтэй цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсан, үл хайхарч ялгаварласан талаар иргэдийн дунд яригдаж, энэ төрлийн мэдээллүүд цахим орчинд тархсаныг үзэж, харсан л байх. Үүний учир шалтгааныг нь хайлаа.
Баримт 1: Цэцэрлэгийн туслах багшийг 2021 оноос өмнө 7-14 хоног сургаж байсан бол 2021 оноос хойш 45 хоногийн хугацаанд бэлтгэж байна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хийсэн шалгалтаар “Цэцэрлэгийн туслах багшийг 2020 он хүртэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний төвөөс эрх олгосон түр сургалтын байгууллагад богино хугацаагаар бэлтгэж байсан нь цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхүйц, ур чадварыг эзэмшүүлэх, сургалт, нэгдсэн бодлого, төлөвлөлт, бүртгэл, хяналтгүй явагдаж ирсэн байна” гэж дүгнэжээ.
Энэ дүгнэлтээс харахад, одоо ажиллаж байгаа найман мянга гаруй туслах багшийн тэн хагасаас дээш хувь нь богино хугацааны сургалт явуулах тусгай эрхтэй сургалтын төвийн гэрчилгээ, чадамжийн гэрчилгээтэй. Орхон болон Дархан-Уул аймгийн цэцэрлэгт ажилладаг туслах багш нарын олонх нь буюу 70-90 хувь нь сургалтын төвийн батламж, гэрчилгээтэй. Сэлэнгэ аймаг ч мөн ялгаагүй 70 орчим хувь нь ийм бичиг баримттай байна. Нийслэлд мөн дөрвөн мянга гаруй багш байгаа ч хэзээ, хаана суралцаж цэцэрлэгийн туслах багш болсон тухай нэгдсэн мэдээлэл байхгүй.
Баримт 2: Туслах багш бэлтгэдэг сургалтын төвүүдийн зарим нь 2020 оноос өмнө сургалтад суугаагүй хүнд гэрчилгээ олгодог байжээ
Сэтгэгдэл