Т.БАТЦОГТ Л БУТ ЦОХИНО

Д.Тулга / Улстөр

Ирэх 4 жилд нийслэлийн хөгжлийн жолоог хэнд атгуулах вэ гэдэг сонголтоо хийхэд арваадхан хоног үлдлээ.

​Энэ сонгуулийн үр дүнгээс дараагийн хотын дарга хэн болох вэ гэдэг шууд хамаарна.

​Харин энэ сонголтоо хийхийн өмнө нийслэлчүүд өнгөрсөн 8 жилд хотод МАН засаглахдаа юу хийсэн билээ гэдгийг эргэцүүлээд үзэхэд илүүдэхгүй байх.

​Үүнийг таны амьдралтай холбоотой хэдхэн гол хэмжүүрээр л дүгнэчихэд болно. Улаанбаатарын утаа арилсан уу. Замын түгжрэл байхгүй болсон уу. Сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн үү. Гээгдсээр ирсэн гэр хорооллын асуудал шийдэгдсэн үү. Энэ хэдхэн асуултад Та хариулт хайгаад үзээрэй.

​Энэ хариултаас дараагийн хотын дарга хэн байвал дээр вэ гэдэг Таны дараагийн дүгнэлт урган гарч таарна.

​Найман жил нам жим байсан эрх баригчид орон нутгийн сонгуулийн өмнө гэнэт хөдөлгөөнд оров. Бидний төлөө нойр хоолгүй зүтгэж байгаагаа гайхуулж, бурхны дүрд тодров. Гэвч тэдний бурхны дүрийн цаана буг чөтгөрийн зальт шунал улалзаж байгаа нь захаасаа ил болж эхлэв.

​Юун түрүүнд хотын дарга нар бидний нэрийг барьж байгаад 500 тэрбум төгрөгийн өр зээл тавьчихсан нь нэгэнт тодорхой болов. Харин тэр хагас их наяд төгрөгөөр ажил хийж байгаа дүр эсгэн баахан боржуур урдаас машин машинаар нь оруулж ирэв. Ингэхдээ Эрээний хятадуудын үйлдвэрлэсэн хулхи боржуурыг 5-аас 6 дахин нугалсан үнээр хотод шахаж энэ дэлхийд байхгүй ашиг хувьдаа хусацгаав. Мөн өнөөх зээлийнхээ талыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц барьж байгаа гэх Бодийн Баясгаланд ямар ч хүүгүй өгч орхисон байна.

​Удахгүй орон нутгийн сонгууль дуусна. Сонгуулийн саналыг худалдан авах замаар улирч үлдэнэ гэж тооцоолсон нөхөд ирэх өвлөөс өмнө эрчим хүчний үнийг 30% болгож нэмэгдүүлэх нь бүр ч тодорхой болсон. Цахилгааны үнэ 30% нэмэгдэхээр хотоос хүүгүй мөнгө авч станц барьсан Бодийнхон тог цахилгаанаас цулайтал ашиг хийх нь мэдээж. Харин хотын иргэд нэмэгдсэн цахилгааны төлбөрийн золионд талх, сүү, өндөг гээд наад захын хүнсээ багадаа 30%ийн нэмэгдэлтэй үнээр худалдан авч, авдаг цалин нь аманд ч үгүй хамарт ч үгүй болж амьдрал нь шалан дээр унана.

​Боржуураар хөлжсөн нөхөд хотод дахиад улирвал хотын иргэдийн зовлон дээр зоолж хөлждөг гаршсан хулгайгаа дахиад л хийцгээнэ.

​Тэд яг л утаагаар далимдуулж 2 их наядыг хуссан шигээ байж ядан түхэлзэж байна.

​Тэгвэл нийслэлд бугшсан энэ идээ бээрийг хэн шахах вэ. сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэж их л нэр цэвэр царайлж байсан ХҮН-ий нөхөд монголчууддаа хүнийрхүү сэтгэл гаргаж МАН-ын хөнжил рүү гүйж орж цээжин доор нь эрх муужгай шиг гиншин хэвтэж байгаа. Тэгээд одоо өөр хэн нийслэлийг өөрчлөнө гэж.

​АН-аас өөр аврал хотынхонд харагдахгүй байна. АН-ын үед л хот хот шиг болж, иргэд хотын иргэн гэдгээ мэдэрч явсан түүх итгэл найдвар төрүүлж байна. Ж.Наранцацралт, Э.Бат-Үүл гээд АН-аас төрсөн хотын дарга нар л Улаанбаатарын хөгжлийг өөд нь татаж байв.

​Харин энэ удаад хувь заяаны тохиолоор энэ үүрэг Түмэндэлгэрийн Батцогтод оногджээ. Тэр улс төрд орсон цагаасаа хойш дандаа анхан шатнаас нь шатлан дэвших зарчмаар л явж өдий зэрэгт хүрсэн.

​АН эрх барьж байх үед намынхаа ах нарыг дагаж далдаганасангүй. Үнэндээ бол түүнд алба тушаалд очих, үгүйдээ агентлагийн дарга, дэд сайд, төрийн өмчит компанийн захирлын зөөлөн суудалд тухлах боломж зөндөө л байсан. Харин тэр тэгээгүй.

​НИТХ-д нийслэлийн иргэдийн дуу хоолой болж өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн 4 жилд Нямбаатараа гэж зааж байгаад эрх баригчдын буруутай булхайтай үйлдлийг хурцаар шүүмжилж, олон нийтэд дэлгэх шийртэй эр өөр хэн байсан гэж.

​Сонгууль тулангуут МАН өнгөрсөн 8 жилд шийдээгүйгээ ирэх 4 жилд шийдчих юм шиг “муур багш”-ийн дүр эсгэн хайр зарлаж байна. Хүнээр бол чиний нэрийг барьж гэр орныг чинь сайхан болгож өгнө гэж өрөөл бусдаас баахан зээл авчихаад тэр мөнгөөрөө ууж идэж, наргиж дургиж байна. Харин маргааш тэр зээлсэн мөнгөө өгөх болоход чиний халааснаас аваад л төлнө. Угаасаа өөр гарц байхгүй.

​Зангиатай дээрэмчдийн энэ зальт хулгайн системийг Т.Батцогт тэргүүтэй АН-ынхан л бут цохиж, нурааж чадна. Харин тэдэнд энэ боломжийг нь олгохын тулд бид одоо зөв сонголт хийх л хамгаас чухал байна.

​Ногоон автобусны хулгайч, боржуурын хулгайч, тендерийн хулгайч нараас бүрдсэн Нямбаатарын багийг иргэдийн боломжийг хулгайлсан индэрээс нь буулгая гэвэл Т.Батцогтыг, бас түүний багийг дэмж. Яагаад гэвэл түүний багт асуудлыг хоосон шүүмжлэх сүржигнэл биш харин эрэмбэлж эхнээс нь шийдэл шийдлүүд нь байна.

​Хэрэв Хүүхдийн төлөө хотын төлөө Та сонголт хийж чадахгүй бол дараад нь мянга бухимдаад оройтсон л байх болно. Сар шинийн хэвийн боов, салхинд гаргадаг бэсрэг зугаалганы төлөө саналаа худалддаггүй иргэдтэй болсон цагт их хотын ирээдүй гэрэлтэй болно. Тэр гэрэлд гэгээ нэмэх нэг бамбар нь чухамдаа бол Та өөрөө юм шүү дээ.


Сэтгэгдэл

зочин [43.228.129.40] 2024-10-05 07:28:52

АН г сонго ард түмэн

Зочин [95.156.68.248] 2024-10-04 23:30:05

Халхын заяа их юм даа ийм баатар бас гараад ирсэн үү.

иргэн [59.153.114.151] 2024-10-04 14:39:07

Хүнд заагаад байлгүй Үнэнд нь Саналаа өгч сурцагаа монголчуудаа!!!!!!!!!МАН - ийнхан мөнгөөөр хэр хол явах вэ дээ ?????? ядуу байвал МАН аа сонго !!!!!!!!Өөрөөр амьдарьяа гэвэл Ардчилалаа Сонго !!!!!!!!алийн болгон ядуу тэнэг байхсан юм вэ Залуучуудаа !!!!!!!!!!

Зочин [66.181.185.18] 2024-10-04 09:37:52

Энэ бид 2 хэнийг юуг бут авах нь вэ??? АНамаа и өөрийгөө л бут ниргэх байхдаа!!!!

ЗОЧИН [202.126.90.185] 2024-10-04 09:30:31

МАН-ЫН ХУЛГАЙ АРАЙ Л ДЭНДЭЖ БАЙНА АН ГЭЖ ОЛХИОГҮЙ СӨРӨГ ХҮЧИН НЭРТЭЙ НЭГ ХӨНЖЛИЙН ХАМ ХУЛГАЙЧУУД Ч ДЭЭ ИТГЭХ НАМ ХҮН Ч АЛГА ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ГЭЖ НАМ ДАГАСАН ХУЛГАЙЧ АВИГАЧААР ДҮҮРСЭН ГАЗРЫГ ШАЛГАХ ГАЗАР БАЙНА УУ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ НАМД ӨГЧ ГАРАА УГААЖ ӨӨРСДИЙГӨӨ ШАГНАСАН БУЗРУУД БАЙНА

иргэн [66.181.160.116] 2024-10-04 07:18:38

Нямбаатарын багийг овоо юм хийх нь гэж ойлгосон чинь бас л хууртсан болтой. Бордюр өндөр үнээр шахсан байж магадгүй гэж иргэд хардсан чинь бөөн дайсан хайж эхлэв. Жилд 16 км зам засдаг байсан бол бид арав дахин их зам засна гэсэн чинь хуучин замуудаа жаахан өнгөлсөн болоод баахан бордюр солив. Том том ажил эхлүүлж байгаа болтой өдөр бүр суртачилгаа хийнэ. Сонгуулийн өмнө ингэдгийг чинь гуч гаруй жил харлаа. Одоо нэг солиод үзвэл зүгээрсэн. Хороо бараадсан сонгуулийг сүлжээний бизнес мэт болгодог хэдэн авгай нарт өгдөг мөнгө нь тун хомс байгаа гэсэн. Залуусаа хүйтэн болж байна. Энэ баасан ахынхаа баярыг тэмдэглэлгүй өөрийнхөө төлөө үр хүүхдүүдээ бодоод саналаа заавал өгөөрэй.

Зочин [139.5.219.153] 2024-10-03 22:56:48

Нямбаатар сайн ажиллаж байна.

Зочин [103.71.101.101] 2024-10-03 22:36:16

АН хан бүтээн байгуулалтыг бут цохиж дампуурлыг дахин авчрана...

Зочин [202.126.91.250] 2024-10-03 22:32:26

КҮЭЭЭ ЭНҮҮГЭЭР ЯАДГИЙН ҮХСЭН БААС ГЭЖ

Зочин [66.181.190.207] 2024-10-03 19:40:01

Энэ гараад юу ч хийж чадахгүй ээ. Урьд нь гараа л биз дээ төлөөлөгчөөр сууж байх даа хийж байхгүй яасан юм. Одоо гараад хийнэ гэж үлгэр шүү идэх мөнгө нь санасанд нь хүрэхгүй болохоор дахиад чадвал жаахан идэж авъя л гэж бгаа биз. Өөрөө юу ч хийгээгүй байж хүний хийж бүтээж буй ажил дээр очиж попрох дуртай

Дампуу болсон улс [203.91.116.130] 2024-10-03 15:55:49

МАН, АН хоёр дээгүүрээ нэгдэж нэг засаг, өвөрт орчихоод, доогуураа алалцаад яаж нэг бодлого зорилгод хүрэх вээ дээ. ЗГ-ын мөрийн хөтөлбөр нь"Хурдтай хөгжлийн төлөө зориг" гээ биз дээ. Тэгэхээр нийслэлд ямарч юм бүтээж чадахгүй,

Зочин [202.131.225.53] 2024-10-03 14:13:59

alah nee hahah

Зочин [202.126.89.193] 2024-10-03 13:30:20

jenko huuheldei ugui dee guzeelzgenehen mini haha shaaniz

чонос [139.5.218.249] 2024-10-03 13:27:44

үүнийг ийм амархан хийдэг ажил биш утаа түгжирэл 2 наад зах нь 10 жилийн ажил бна нэр дэвшигч нар ч гоё ярих юм аа бараг талийгаач аав ээжий чинь босгоод авчирна гэх нь холгүй бна шүү бид ч хошгорч ханах биш харин АН н баярцогт элбэгээ.эрдэнэбилэг нар гадаад гаохаасаа өмнө монголын маш их юм идээд явсан нь туйлын үнэн шүү

хүннү [202.55.188.109] 2024-10-03 11:44:46

Сар шинийн хэвийн боов (Талх Чихэр ХХК), салхинд гаргадаг бэсрэг зугаалга (С. Эрдэнэ)-н автор нь АН ш дээ. Иргэд үүнийг мартаагүй байх. МилХаусын гурил бас нэмэгдэнэ. Хэдэн жил дараалан энэ бүгдийг АН-ын нэр дэвшигчээс авч байсан. Ингэхэд МАН-хан юу өгч гийгүүлсэн юм болоо? Тэднээс юу авснаа сандаггүй юм. Ж. Ганбаатар 3,4-р хороололыхондоо л “Улаан эрээн ууттай” бэлэг өгдөг гэсэн. С. Эрдэнэ, С. Одонтуяа нарын хишгийг их хүртсэндээ бид.

зочин [103.111.68.3] 2024-10-03 09:37:51

Надад 1 санал байна,НАМ гэж байгаа бол санал авсан аваагүй юм хий,

Зочин [202.126.91.249] 2024-10-03 06:20:04

АН ёстой жинхэнэ. ӨЛӨН хулгайчууд биз дээ хамгийн аюултай нам бол АН эхнийк хулгайчууд нь гадаадад гарчихаад ирэхгүй л байгаа биздээ

Зочин [202.126.91.249] 2024-10-03 06:16:57

Бүхнийг харуулагч, гүжирдэгч муулах өвчтэй Батцогт, Батхөнд хоёр бол ёстой хэрэггүйэээ

зочин [195.88.142.26] 2024-10-02 18:17:06

хуцна биз Жэнкогийн гѳлѳг

Dulzen [202.126.90.191] 2024-10-02 18:47:35

Ta nar garad bol hudlaa shu pop pop yum yarisar bgad ajil hiilguulehgui 4jil bolno

Зочин [66.181.185.18] 2024-10-02 17:40:27

Батчагт бид хоёр уу??? Не может быт?????!!!!

Зочин [202.55.191.194] 2024-10-02 17:29:53

энэ залуу гайгүй ч хамт дэвшиж хэд нь энэн дээ гай болноо...дандаа оркууд байна лээ

Иргэн [59.153.114.151] 2024-10-02 13:52:57

Сонгуулиар саналийг нь цаасан дээр дугаараар паспорт номеоор хулгайлдаг МАН - ийн авгай нараас болгоожил тэр чинь жинхэн хуруу уншихгүй бна гээд хулгайлдаг шүү Сэргэлэн Ирээдүйгээ хүүхэдүүдээ бодож саналаа өг ?????!!!!!!!! мөнгө авч болно !!!!!!!мөгөнд уусвал шавараас гарахгүй !!!!!!!!! Соголт нь Танийх шүү!!!!!!!!

тогтох [202.21.100.210] 2024-10-02 12:49:37

Ээ үүнийг ёстой суганы үс бичжээ ёстой онцгүй хүн дээ утаатай ч гэсэн Улаанбаатартайгаа баймаар байна шүү үүнд өгвөл өмхий амаа мөдхөн барих л болно.

Зочин [66.181.184.210] 2024-10-02 11:49:50

Женко гийн үнэнч зарц.гэж хүмүүс ярих юм.Олны үг ортой байхаа.

Зочин [103.212.118.110] 2024-10-02 14:54:43

МАН-ынханд Х.Баттулга халгаатай. Зам шинээр тавих, хучилт хийх чинь тэнгэр газар шиг ялгаатайг ойлгох хэрэгтэй. Энэ бол засвар төдий гэхдээ асар их зардөл гарч нүд хуурсан ажил. Яагаад эвдрэлтэй Да хүрээ зах мэтийн замыг засахгүй зөвхөн төвийн замыг засч бна

Зочин [202.9.40.70] 2024-10-02 11:46:12

Харин гэм Батүүлийн үед ч ёстой л бужигнуулж байсан даа уг нь, 8 жил хулгайчуудад идүүлж хөгжил зогссон, одоо ман аас өөр намын шижигнэсэн залуусыг л гаргаад 4 жил ажиллулаад харах л үлдлээ манайхаааан бодооооорооооооййййййй

Зочин [66.181.184.210] 2024-10-02 11:46:01

Женко гийн үнэнч боол гэж хүмүүс ярих юм.

Зочин [139.5.217.190] 2024-10-02 11:34:41

Төрийн ажил мэдэхгүй, хийж үзээгүй баг гэнэт өөрчлөнө гэж юу байхав дээ. Эхлээд боловсрох хэрэгтэй, мэргэшсэн бол дараа нь туршлагажих, тэгээд ажиллах гэсээр 4 жилд юу ч хийхгүй. иймд ажлын дадлага туршалагтай, мэдлэгтэй хийсэ юмтай багийг дэмжих нь өлзийтэй болно. Шинэчлэл гэдэг бол үе шаттай 10,10 жилээр хийдэг ажил юм.

Зочин [192.82.64.120] 2024-10-02 10:36:05

Хэзээ байхдаа өөрчлөөд солиод дээрдэж байсын. Нямбаатар эрч хүчтэй ажиллаж байгаа шүү. Ажлын төлөө чөмгөө дундартал гүйдэг шударга хүнийг хавчхаа боль. Ингээд байвал монгол улс хөгжихгүй ээ.

Зочин [202.126.90.225] 2024-10-02 09:37:24

Үнэн бичжээ

haha [202.180.218.37] 2024-10-02 09:26:33

Jenco-n utsan huuheldei shuu dee.

hehe [202.180.218.37] 2024-10-02 09:25:56

haha shaana biz

Зочин [203.98.76.9] 2024-10-02 08:35:28

МАН-ынөмнөх засаг дарга цөм газрын наймайгаар баяжсан.Сумъяабазар ногоон автобус, Нямбаатар бродюр, болон өвөл автобусны чиглэл өөрчлөөд ард иргэдийг 2 өпөр хөлдөөсөн, автозам шинэчлэл нэрийн дор мөнгө угаасан гээд олон асуудал байна. НИТХ-ын хан энэ бүхнийг дэмжиж төсвийг баталсан тийм болохоор НИТХ-д мөнгө завших боломж олгохгүй төсөв баталдаг хүчин хүмүүсийг гаргах хэрэгтэй байна.

иргэн [66.181.160.85] 2024-10-02 07:21:12

Бат-Үүлийн үед үнэхээр өөр болмоор болоод ирсэн. Одоо энэ үйлийг нь Батцогт үргэлжлүүлэх хувь зохиолтой ч юм бил үү хэн мэдлээ. Ямарч атугай. энэ багт саналаа өгөөд үзэцгээе. Амжилт ялалт биднийг аврах болтугай.

Зочин [192.82.92.153] 2024-10-02 07:11:57

Цагаан гартай хүн лав биш, харин ч улам шуналтай нөхөр дөө

Зочин [66.181.177.240] 2024-10-02 00:03:38

Энэ залууг УИХ сонгуульд хамт өрсөлдсөн эмэгтэй нь үнэхээр онцгүй залуу гэж ярьсныг уншсаан. Үнэн байхаа

Настан [59.153.114.151] 2024-10-04 14:40:51

хүний үгээр хов базаад яахавдээ !!!!!! ядууу хүмүүсийн төлөө дуугарч сур ховч оо


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.