ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН СЭТГҮҮЛЧ ПАВЕЛ ЗАРУБИНЫ АСУУЛТАД ХАРИУЛАВ

Москва, 2025 оны 2 дугаар сарын 25
Асуулт: АНУ Зеленскийг АНУ-тай ховор металл ашиглах гэрээнд гарын үсэг зурахыг шахаж байна. Энэ нь Украины өмнөх засаг захиргаанаас авсан тусламжийн төлбөр гэж тайлбарлаж байна. Таны бодлоор ийм гэрээний ирээдүй ямар байх бол?
Ерөнхийлөгч Путин:
Энэ бидэнд огтхон ч хамаагүй асуудал. Мэдээж эдгээр нөөцийг үнэлэх шаардлагатай — тэнд тийм баялаг үнэхээр байна уу, хэр хэмжээтэй вэ, эдийн засгийн ач холбогдол нь ямар вэ гэх мэтийг нарийн тодорхойлох хэрэгтэй. Гэхдээ дахин хэлье, энэ бидэнд хамааралгүй сэдэв.
Бид Америк түншүүдтэй хамтран ажиллахад нээлттэй — энд би зөвхөн төрийн байгууллагуудыг бус, хувийн хэвшлийн компаниудыг ч хэлж байна. Хэрэв тэд хамтран ажиллах сонирхолтой бол бид үүнийг дэмжинэ.
ОХУ энэ төрлийн нөөцөөр Украинтай харьцуулахын аргагүй их баялагтай. Ховор металл, ховор элементийн металлын нөөцөөр Орос дэлхийд тэргүүлэгчдийн нэг хэвээр байна.
Бид аль ч гадаадын түнштэй, түүний дотор Америкийн компаниудтай хамтран ажиллахад бэлэн байна.
Асуулт: Сүүлийн үед Трамп Зеленскийг сонгууль явуулах ёстой гэж яагаад тууштай шаардсаар байгаа талаар маргаан өрнөж байна. Европын орнууд Трампын мэдэгдэлд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Зарим нь АНУ-ын Ерөнхийлөгчийн энэ байр суурь Оросын эрх ашигт нийцэж байна гэж үзэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
Ерөнхийлөгч Путин:
Би үүнтэй огтхон ч санал нийлэхгүй.
Киевийн дэглэмийг удирдаж буй хүн нь одоо Украины Зэвсэгт хүчинд ч, нийт нийгэмд ч “хортой” хүн болж хувирсан. Рада түүний бүрэн эрхийг сунгах асуудлаар санал хураахдаа энэ байдлыг тодорхой харууллаа.
Тэр өөрөө мухардалд орсон. Учир нь тэр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхийг хориглох тушаалд гарын үсэг зурсан. Үнэндээ тэр хэлэлцээ хийх үйл явцыг зогсоосон хүн. Хэрэв хэлэлцээр эхэлбэл, цэргийн байдал хурдан дуусна. Энэ нь сонгууль нэн даруй зохион байгуулах ёстой гэсэн үг. Одоогийн эрх баригчид үүнээс айж байна.
Бидний мэдэлд байгаа мэдээллээр, түүний рейтинг хамгийн ойрын улс төрийн өрсөлдөгчөөсөө хоёр дахин бага байгаа. Би Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Валерий Залужныйг хэлж байна.
Хэрэв бусад улс төрийн хүчин, тухайлбал хуучин ерөнхий сайд, ерөнхийлөгч нар Залужныгийн нэр дэвшихийг дэмжвэл, одоогийн удирдагчид сонгуульд ялах ямар ч боломж үлдэхгүй.
Тиймээс тэр өөрөө арми, нийгэм, улс орны тогтворгүй байдлын гол шалтгаан болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг ойлгож байгаа. Тийм учраас тэр Киевийн удирдлагыг сонгууль зохион байгуулахыг шахаж байна. Тухайн нөхцөлд энхийн үйл явцад саад болж буй гол хүн бол Украины одоогийн удирдагч. Миний харж байгаагаар, Трампын байр суурь энэ үндэслэл дээр тулгуурлаж байна.
Асуулт: Санкт-Петербургт хэд хоногийн өмнө би танаас Орос, АНУ-ын хэлэлцээрт гуравдагч талууд нөлөөлөхийг хүсэж буй талаар асуусан. Европчууд Украины асуудалд жинтэй оролцох ёстой гэж шахалт үзүүлж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
Ерөнхийлөгч Путин:
Ямар ч тохиолдолд ОХУ-д хэн ч шаардлага тавих боломжгүй.
Гэхдээ мэдээж тэд хэлэлцээний үйл явцад оролцох нь чухал. Бид хэзээ ч гуравдагч талуудын оролцох саналыг няцааж байгаагүй. Харин тэд л бидэнтэй бүх харилцааг тасалсан.
Асуулт: Трамп саяхан танд болон БНХАУ-ын даргад батлан хамгаалахын төсвөө 50 хувиар бууруулах саналыг тавих бодолтой байгаагаа илэрхийлсэн. Энэ талаар таны бодол?
Ерөнхийлөгч Путин:
АНУ-тай тохиролцоонд хүрэх боломжтой. Бид үүний эсрэг биш. Миний бодлоор энэ бол сайн санал. АНУ батлан хамгаалахын зардлаа 50 хувиар бууруулна, бид ч мөн 50 хувиар танана. Үүний дараа Хятад хүсвэл нэгдэж болно. Бид энэ саналыг сайн гэж үзэж байна, нээлттэй хэлэлцэхэд бэлэн байна.
Сэтгэгдэл
Зочин [103.212.117.238] 2025-02-27 13:22:40
Яг үнэн !!! Тарвагадорж ичиж амьдарсугай !!!
иргэн [66.181.185.58] 2025-02-27 11:34:38
Оросын талынхан Залужин генералыг ерөнхийлөгчид гаргахаар сайтуудаар балбаж байна Жирийн алиалагч сайн тэмцэлээ шүү. Уг нь Крым хүртэл ухраах байлаа. Хүч мөхөсдөж байна.Ямарч байсан эзлэгдээд Киевийг хаясангүй Сирийн нөхөрөөс өөр байна
Зочин [202.21.115.186] 2025-02-27 09:08:04
Буруу зөнөсөн алуурчин өвгөн үг
зочин [202.9.40.182] 2025-02-27 09:53:38
ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ БОЛЬЖ ҮЗ, МОНГОЛ ТҮМЭНД НЭР НҮҮРЭЭ БАРСАН ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЭЛБЭГ, САЛГА СААРАЛ ТА НАРТ ДЭЛХИЙН НЭГ ТОМ УДИРДАГЧДЫН ҮГ ҮЙЛДЭЛ ПАДЛИЙ БАЙХГҮЙ, ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ПУТИНЫ ДЭРГЭД БААСАН БААСАНД Ч ХҮРЭХГҮЙ ӨТ ХОРХОЙ