Иргэд багадаа 30 хувийн урьдчилгаа төлж, автомашин зээлээр авах боломжтой болжээ

Санхүүгийн зохицуулах хороо журамдаа өөрчлөлт оруулан, иргэд хамгийн багадаа 30 хувийн урьдчилгаа төлж, машин зээлээр авах боломжтой болгожээ. Ингэснээр энэ оны эхний өдрөөс хойш зээлээр автомашин авсан иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 30 хувиар буурсан байна.
Автомашин зээлээр худалдан авахдаа иргэд тухайн машины үнийн арван хувьтай тэнцэх урьдчилгаа төлөөд, үлдсэн 90 хувийг хуваан төлдөг байв.
Банк бус санхүүгийн байгууллагууд, автомашин импортлогч компаниуд иргэдэд нэн таатай буюу ердөө арван хувийн урьдчилгаа төлөх нөхцөлийг санал болгож байсан. Энэ нь машины импорт өсөх, хэрэглээний зээл нэмэгдэх, төгрөгийн ам.долларын эсрэг ханш сулрахад нөлөөлжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл