БНСУ-ын “Dreamy school” хөтөлбөрийг таван сургууль дээр туршилтаар хэрэгжүүлж байна

БНСУ-ын Дрими ахлах сургуулийн хэрэгжүүлдэг PBL, time managment хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийн сонирхолд тулгуурлан “Мэдлэг, төлөвшил, хандлага”-ыг хөгжүүлэх цогц хөтөлбөр бөгөөд ахлах ангийн сурагчид кредит системээр хичээлээ сонгож, гүнзгийрэн судалж байгаа ажээ.
Сурагчид шинжлэх ухаан, технологи, улс төр судлал, философи, гэр бүлийн боловсрол, ажил, мэргэжлийн чиг баримжаа зэрэг хичээлийг гүнзгийрэн судлахаас гадна усанд сэлэлт, гольф, морин уралдаан, фитнес, сагсан бөмбөг, хөлбөмбөг, ширээний теннис зэрэг спортоор хичээллэж буй юм байна.
Кредит сонгон судлах хичээлээ 17 долоо хоногийн хугацаанд судалдаг бөгөөд тухайн сэдвийн хүрээнд сурагч өөрөө бие даан эрж хайх, судлан шинжлэн боловсруулсны үр дүнд бүтээл болох ном, бие даалт, бүтээгдэхүүн зэргийг бэлтгэдэг нь онцлог аж.
Тус хөтөлбөрийг 2024 оноос Сонгинохайрхан дүүргийн Гэрэлт Ирээдүй сургууль, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 40, 93, 113, 51, 47, Сэтгэмж сургуулиуд дээр туршилтаар хэрэгжүүлж буй юм байна.
Цаашид хөтөлбөрийн үр дүнд тулгуурлан хэрэгжүүлэх сургуулийг нэмэгдүүлэх чиглэлээр тус сургуультай хамтран ажиллаж байгаа ажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [192.82.92.153] 2025-03-24 11:22:05
энэ хөтөлбөр монголд таарахгүй ээ Битгий хүүхдүүдээр тоглоод бай
Зочин [202.131.234.123] 2025-03-24 08:06:38
сэглээд хаяад байх юм даа. хуучны сургалтын хөтөлбөрөөрөө арай илүү дээр байгаа юм даа. олоо бол нэг хичээлээ дийлдэшгүй ихээр мэддэг монгол хэлээ мэдэхгүй зөв бичдэггүй гадаадаар хуцаж хэрэлэдж байдаг сүрэг бий боллоо.