МУИС муугийн үүр, загасны нүхэмж?

Aдмин / Боловсрол

Монголын олон нийт, шийдвэр гаргагчид Монгол Улсын Их Сургууль дээр үүссэн нөхцөл байдлыг мэдэх ёстой, мөн засан, залруулах арга хэмжээ авах ёстой гэдэг үүднээс үүнийг бичлээ.

МУИС-д эрдэм шинжилгээ, боловсролын байгууллага, түүний дотор судалгааны их сургуульд байх эрдмийн үнэт зүйлс, зарчим, соёл эрс бүдгэрч, хэрэг дээрээ эрдмийн эрх чөлөө төдийгүй үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг хүний түгээмэл эрх эрс хязгаарлагдсан, зарим талаар бараг бүрэн үгүйсгэгдсэн байна.

Ашиг сонирхлын явцуу бүлэглэл МУИС-ийг эзэгнэж, эрх мэдэл, байр сууриа урвуулан ашиглаж, өөр үзэл бодол, байр суурьтай хэн бүрийг дур зоргоороо дарамтлах, хавчин гадуурхах дарангуйллын дэглэмийг тогтоосон нь илэрхий байна.

Уг бүлэглэлээс айж, эмээсэн МУИС-ийн багш нар хүлцдэг, тэвчдэг, хувиа хичээдэг, дуугай өнгөрдөг, нэг үгээр загас шиг байдаг болсон аж. Эрдмийн өргөө, үнэний уурхай байх ёстой газар муугийн үүр, загасны нүхэмж болохдоо тулсан аж.

“Хэдий болтол загас шиг байх вэ? Дараагийн хохирогч ТА өөрөө”

Улстөрийн ухаанд төр улсыг олзлох (state capture) гэж ойлголт байх. Авлигын хамгийн ноцтой хэлбэр бөгөөд явцуу бүлэглэл төр засагт хяналтаа тогтоож түүнийг өөрсдийн эрх ашигт захируулахыг хэлэх. Монголд томоохон компаниуд УИХ, ЗГ-т хяналтаа тогтоож, төрийн бодлого шийдвэрийг өөрсдийн эрх ашигт захируулдаг тухай яриа их байдаг. МУИС дээр үүссэн нөхцөл байдал яг тийм зүйл.

Энэ байдлын талаар МУИС-ийн захирал асан профессор Д. Бадарч тун ноцтой зүйлийг өгүүлсэн байна. Тэрээр уг бүлэглэлийг “зохион байгуулалттай анархи” бүлэг гэж нэрлээд “МУИС-д тогтоосон дүрэм журам нь гаднаас хүн оруулахгүй, өөрсдийн цус холилдсон систем, эрх ашгийг хамгаалсан юм болсон учир энд авьяасыг дэмжих, мерит систем хэрэгжүүлэх тухай бодоход их хэцүү.

Өнгөрсөн хавар дүрэмд өөрчлөлт оруулах гэсэн санааг хүн бүр эсэргүүцсэн. Эцэст нь organized anarchy (зохион байгуулалтай анархи) болжээ гэж байж хагас дутуу өөрчлөлт хийсэн” гэж байв. Тэрээр зохион байгуулалттай бүлэглэлийн эсэргүүцэлтэй тулгарсан нь илт бөгөөд тэдний үйл ажиллагаа захирал, захиргааны эсрэг байсан учир анархи гэж хэлсэн нь ойлгомжтой.

Д.Бадарч захирал өөрийн үйл ажиллагааг “их сургуулийг зөв замд нь оруулах”, МУИС явцуу бүлэглэлд үйлчилдэг хаалттай байгууламж болсныг засах, тэрхүү бүлэглэлтэй тэмцэх, тэдний цус ойртсон системийг нь нураах, түүний тулд дүрэм, журмыг нь өөрчлөхөөр зүтгэж байна гэж ойлгож байж.

Тийм ч учир ажлаа өгөхдөө “Их сургуульд оршиж байсан ‘зохион байгуулалттай анархи’ байдлыг засаж залруулах анхны алхмыг хийж чадлаа” гэж МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурал дээр хэлсэн байдаг.

Харамсалтай нь Д. Бадарч 2024 оны 5 сарын 17-нд гэнэт ажлаа өгсөн бөгөөд ажлаа өгөх болсон шийдвэрээ МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралд тайлбарлахдаа “Энд ажиллахаас эхлээд намайг гүтгэх, доромжлох, хардах, улмаар олон янзын байгууллагаар тэр тусмаа сүүлдээ АТГ-ээр захиалгат шалгалт хийлгэсэн боловч миний урам зориг үүнд хугараагүй ажиллаж ирсэн.

Надад буруу хийсэн зүйл, идэж уусан зүйл байхгүй учраас надад айх зүйл байгаагүй. Харин би өөрийнхөө нэр төрийг сэвтүүлэх ажлыг хийж чадахгүй. Энэ бол миний амьдралын зарчим. Өдий хүртэл би хэний ч татлагаар бус өөрийн оюун мэдлэг, туршлагаараа янз бүрийн удирдах ажилд ажиллаж ирсэн. Миний хувьд миний энэ нэр төр бол хамгаас дээд зүйл учир би хүний шахалтаар ажиллаж сураагүй юм.

Нөгөө талаас, бүтэн жил намайг сошиал ертөнцөөр янз бүрээр гүтгэж доромжилж ирсэн ба одоо ч гэсэн үргэлжилж байна. Би өөрөө сошиалаар орж үзэж тэдгээрт хариу барьж явдаггүй, түүнд эмзэглэж явдаггүй, тэдгээр хүмүүсийн санаа бодлыг тоодоггүй явж ирсэн. Гэхдээ энэ бол миний ар талд байгаа гэр бүл, үр хүүхэд ач гуч нарт маань асар том дарамт болж ирсэн юм байна гэдгийг сүүлд ойлгосон. Тиймээс би өөрийгөө бус гэр бүл, үр хүүхдээ бодох цаг болсон байна гэж үзээд ийм шийдвэр гаргасан юм” гэсэн байдаг.

Д. Бадарч өнөөгийн ШУТИС-ийг (1992-2003 онд захирал) бий болгосон, 1990-ээд оноос хойших үеийн Монголын их, дээд сургуулиудын хамгийн шилдэг захирал, улмаар ЮНЕСКО-д олон жил удирдах ажил хийсэн Монголын төдийгүй олон улсын туршлагатай шинжлэх ухаан дээд боловсролын ховорхон зүтгэлтэн.

Чухам энэ хүн МУИС-ийн захирлаар 2 жил хэртэй ажиллахдаа 1) МУИС буруу замаар явж байна, 2) МУИС зохион байгуулалттай бүлэглэлийн гарт орсон байна, 3) Тэр зохион байгуулалтай бүлэглэл нь гаднаас хүн оруулахгүй, өөрсдийн цус ойртсон систем, эрх ашгийг хамгаалсан дүрэм, журмыг МУИС-д тогтоосон байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Гэвч энэ хүнийг уг бүлэглэл дээрх байдалд оруулж, ажлаа өгөхөөс өөр аргагүй байдалд оруулсан аж.

Дан ганц Д. Бадарч захирал бус МУИС-ийн профессор, багш нар ч уг асуудлаар ноцтой ажиглалт, мэдэгдэл хийсэн байна. Д. Бадарчийг чөлөөлөөд МУИС-ийн Удирдах зөвлөл МУИС-ийн одоогийн захирал Б. Очирхуягийг үүрэг гүйцэтгэгчээр томилж, захирлын сонгон шалгаруулалтыг яаравчлан зарласан юм.

Сонгон шалгаруулалтад тавьсан шаардлага нь томилогдсон үүрэг гүйцэтгэгчид зориулагдсан байв. Тиймээс биологийн профессор Б. Болдгив “нэгмөсөн ‘тийм овог, тийм нэртэй байх’ гээд зарлачихвал яадаг бол” гэж ёжлохын дээр “хичээлийн жил дуусаж, багш нар тайлан тооцоо хийгээд, зуны судалгаа, амралтаа төлөвлөж байгаа энэ үед, УИХ-ын сонгууль явагдах гээд улс төрчид мөн л завгүй байх энэ цаг үед БШУ-ы сайдын олонхыг нь бүрдүүлж томилсон УЗ нь МУИС-ийн ректор болох хүнийг бараг нэрлэж өгөөд, сонгон шалгаруулалт явуулсан болж өнгөрөх санаатай байгаа нь цаг үеийн нөхцөл байдлыг ашиглах гэж яаравчилсан үйлдэл болж байна” гэсэн нь уг бүлэглэл МУИС-ийг гартаа оруулах үйл ажиллагаа зохион байгуулж буйг тэмдэглэсэн хэрэг байв.

Тэрээр “‘Доктор (Рh.D) зэрэгтэй байх, Профессор цолтой байх, Дээд боловсролын сургалтын байгууллага болон шинжлэх ухааны байгууллагад 16-аас доошгүй жил, үүнээс 4-өөс доошгүй жил эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн дэд захирал, захирлын удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх’ хэмээн өрсөлдөөний талбарыг зориуд хумьж, нэг л амбантны бөхийг түрүүлүүлэх зарыг МУИС-ийн УЗ-өөс гаргуулжээ.

Энийг задлаад үзвэл: (1) ‘Доктор (Рh.D) зэрэгтэй байх’ гэдэг нь Sc.D зэрэгтэй хүмүүс байвал тэднийг автоматаар хасаж байгаа гэсэн үг болох уу, заавал ‘Доктор (Рh.D) зэрэгтэй байх’ гэсэн (‘Доктор (Рh.D) ба түүнээс дээш зэрэгтэй байх’ гээгүй шүү) байх юм. (2) ‘Профессор цолтой байх’ гэсэн заалт нь МУИС-ийн зөвхөн дотоодод бол 18 хүн байгаа бөгөөд өрсөлдөөний талбарыг <18-аас цөөхөн хүнтэй болгож өгч байна (энэ 18 дотор буй Доктор (Рh.D)-оос дээш зэрэгтэй хүмүүс хасагдахаар <18 болно).

(3) ‘Дээд боловсролын сургалтын байгууллага болон шинжлэх ухааны байгууллагад 16-аас доошгүй жил, үүнээс 4-өөс доошгүй жил эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн дэд захирал, захирлын удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх’ гэдэг болзлыг дээрх <18 хүнээс хангах хүн МУИС-д 3-4 бий.

Яагаад ‘3-аас доошгүй жил, эсвэл 5-аас, 10-аас доошгүй жил’ байж болоогүй юм, яагаад заавал ‘16-гаас доошгүй жил’ гэж байгаа юм, ‘10, 15 байж болохгүй юм уу’ гээд хүн асууж болно оо доо. Нэгмөсөн ‘тийм овог, тийм нэртэй байх’ гээд зарлачихвал яадаг бол” гэж тодруулсан байна. Үнэхээр ч уг шаардлагыг хангасан ганц хүн байсан бөгөөд тэр нь эдүгээгийн МУИС-ийн захирал.

МУИС-ийн багш нарын бүрэлдэхүүний талаар маш тодорхой мэдээлэлтэй этгээд, тиймээс МУИС-ийн дотоодын эдгээд л ийм нарийн, оновчтой, зорилттой шаардлага боловсруулж чадах нь ойлгомжтой. Мэдээж Б. Болдгивийн хэлснээр “Их сургуулийн ректор бол дээд боловсролын салбарын шилдэг удирдагч байх ёстой болохоос биш, дээрх болзлыг хангасан хүмүүс их сургуулийн шилдэг удирдлага байна гэж үзэх ямар ч боломжгүй юм.”

Чухам тийм ч учир математикийн профессор Г. Баярмагнай 1) Б. “Очирхуягийг МУИС-ийн ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр нь холбогдох хууль, журмыг зөрчсөн учир уг шийдвэрийг хүчингүй болгох”, 2) “МУИС-ийн ректорын албан тушаалын сонгон шалгаруулалт нь өрсөлдөөнийг нээлттэй, ил тод, адил тэгш байлгах боломжгүй болгож, холбогдох хууль, журмуудыг зөрчсөн байх тул ректорын албан тушаалын сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, шударга өрсөлдөх боломжийг хангасан заалтуудыг оруулж дахин зарлах,

3) Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулахын тулд ректорын албан тушаалд нэр дэвшигчдийн МУИС-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөлтэй МУИС-ийн нийт эрдмийн хамт олон танилцах боломжийг бүрдүүлж эрдмийн хамт олны мэдэх эрхийг хангах, үүнийг их сургуулийн амралтын хугацаанд биш, ажил, сургууль эхэлсэн үед зохион байгуулах” шаардлагыг МУИС-ийн Удирдах зөвлөлд гаргасан байна. Мөн түүхийн профессор П. Дэлгэржаргал уг асуудлаар 1111-д ч гомдол мэдүүлж. Энэ бүхэн талаар болж Б. Очирхуяг захирлаар томилогдсон.

Хамгийн гайхалтай нь МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр бүхэл бүтэн хоёр жил гаран ажиллаад байсан Б. Очирхуягийг халж, Д. Бадарч гуайг “их сургуулийг зөв замд нь оруул” хэмээн урин залсан Л. Энх-Амгалан сайд ийнхүү хоёр жил хүрэхгүй хугацааны дараа Д. Бадарч гуайг гэнэт халж, Б.Очирхуягийг буцаагаад бүр захирлаар залсан юм.

Ямар ч байсан БШУ-ны сайдад ямар ч өөр сонголт байгаагүй юм. Д. Бадарч захирлын ажлаа өгөхдөө хэлсэн үгийн дор профессор Б. Отгонтөгс “Улс төрийн шахалт дарамт МУИС-ийг их доройтуулж байна даа. Энэ улсад эрдэм оюун ухаан, судалгаа шинжилгээ бодлого хэрэгтэй л юм бол МУИС рүү хийдэг улс төрийг зогсоомоор байна” гэж бичсэн байна.

Мэдээлэл технологийн профессор Н. Оюун-Эрдэнэ МУИС-ийн багш нарын Фэйсбүүк группт хэд хэдэн пост тавьсан нь бүр ноцтой зүйлсийг өөр өнцгөөс, илүү ойроос харуулдаг. МУИС-ийн багш нарын Фэйсбүүк групп 815 гишүүнтэй үндсэндээ МУИС-ийн нийт багш нар багтдаг групп гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Тэрээр нэг постдоо “МУИС-ийн дүрмийг МУИС-ийн багш нарт хэлэхгүйгээр өөрчлөн батлуулж, улмаар суудалд ‘гүн’ шигдсэн эрх мэдэлтнүүд, дээр дооргүй хамаатан садан, хамт архи уудаг найзуудаараа хүрээлэгдсэн ‘ХҮН’ сүрэг бүхий бүлэг хүмүүстэй, үнэнтэй ганцаар нүүр тулж байна”, “та бүхнээс дэмжлэг хүч байна” гэж МУИС-ийн багш нарт хандсан байдаг.

Улмаар “Энд тэндгүй худал зүйл бичээд, түүгээрээ улам өгсөж, эрээ цээрээ алдталаа нэгнийгээ дарамтлах баримт гартаа атгаад, хүмүүстэй нийлж архидаад, асуудлаа хор найруулж шийдээд яваад байгаагаа болоод байгаа гэж бодож байвал андуурч байна. Үйлийн үр гэж нэг юм бий!” гэсэн нь тэрхүү бүлэглэлийн ажиллах арга барилыг өгүүлж.

Н.Оюун-Эрдэнийн постын дор Олон улсын харилцааны ахлах багш Г. Баасанхүү “МУИС-ийн багш профессорууд хамгийн шударга, зарчимч хүмүүс гэж боддог байсан гэнэн бодол, хамтдаа сургуулийнхаа үнэт зүйлийг хамгаалах байх гэсэн итгэл найдвар 2 жилийн өмнө арчигдсан.

Сайдын өрөөнд хийсэн бүтээсэн 80 жилийн ололтоо үгүйсгээд, албан тушаалын төлөө, хэн нэгний заавраар ‘хүн сүрэг’ зохион байгуулалтад ороод, хүлээж байгаад ганцхан хүнийг барьж идэхээр дайрч байсан гутамшигтай дүр зургийг харснаас хойш оргүй алга болсон. Гэвч ямар ч байгууллагад өөрийн соёл, үнэт зүйл, журам хэн нэгний хүсэл сонирхлоос давуу эрхтэй үйлчлэх ёстой гэдэг ухамсраа хэзээ ч гээхгүй” гэсэн байна.

Мөн Н. Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн “Бас улайм цаймдаа гарчихсан, нийт бүгдээр нэгэн утгатай хүлээн зөвшөөрч буй зүйл дээр эсрэг зүйл бичихээр гар нь загатнаж буй бол та ХҮН сүргийн гишүүн мөн эсэхээ өөрөөсөө нэг асуугаарай” гээд “элдэв хурал, цуглаанд үг хэлэх, захиа бичих эрхийг минь хасахаар оролдох хүн бүртэй энэ удаад ХАТУУ үзэлцэхээ бас мэдэгдчихье!” гэсэн бол Монгол хэл, хэл шинжлэлийн дэд профессор Б.Даваасүрэн “Оюун-Эрдэнэ багшийн бичсэнийг дэмжсэнийхээ төлөө ариун цэврийн өрөөнд Оюун-Эрдэнэ намайг гөвөөд та нар дэмжээд байна уу гэж хүртэл хэлүүлж байна даа.

Би Оюун-Эрдэнэ багштай нэг ч удаа таарч үзээгүй хүн шдээ. Арай л хартай, дарамттай юу. Мэдээж дэмжинэ шдээ. Хувиа хичээгсэд тэгэсгээд эвлэрээд амьдар даа. Дараад нь намайг дарамталлаа, миний ажлыг тооцсонгүй, үнэлсэнгүй гэж яриал гоншогноод хэрэггүй шүү л гэж хэлье. МУИС бол зарим нэг нөхдүүдийн хувийн сургууль биш шүү” гэж бичсэн байна. Н. Оюун-Эрдэнэ ч нэг постодоо “Бид хэн нэг хүний хувийн компани биш, төрийн хамгийн том байгууллага. Бидний аливаа үйл ажиллагаа төрд нээлттэй байх ёстой” гэж.

Саяхны нэг постод МУИС-ийн аудитор Д. Тунгалаг аудиторын бие даасан байдал алдагдсан төдийгүй, “ямар ч хөдөлмөрийн харилцаанд ороогүй дарга цалин барьцаалaaд … Би яахав бүллидүүлээд гараад явчихна цаашид үүнийг МУИС-ийн бие бүрэлдэхүүн анхаарах хэрэгтэй. Их сургуулийн бүтээгдэхүүний хувьд бас энэ байгууллагаас 20 жил хоол хороосон хүний хувьд сургуулиа гоё байгаасай гэж хүсдэг.

Зарчим ярихаар эрх мэдэл албан тушаал, эрх ашгаараа дээд зэргээр нэгддэг юм байна. Энэ сургуулийн нэр төрийн төлөө яг үүн шигээ байгаарай. Хувь хүнээс илүү байгууллагын эрх ашиг нэр төрийг дээдлээрэй” гэсэн байна. Түүний хариуд профессор Н.Оюун-Эрдэнэ “Нийлээд хэвлэлийн бага хурал хийж, нийгэмд мэдээллээ хүргэе! Улайм цайм хүн ингэж буллидах бол хэрээс хэтэрлээ! Өөр юу гэхэв!

Нэг өдөр л өөр нэг ажилтны толгойд, өөр нэг багшийн толгойд ийм ижил үйлдэл давтагдана. Юунаасаа айдаг юм бэ энэ хүмүүс? Бүр хэтэрлээ. Эх захаа алдлаа!” гэж. Хэл шинжлэлийн дэд профессор Б. Даваасүрэн Н. Оюун-Эрдэнэд хандан “Ер нь хийсэн дээр дээ. Ингэж болдог гээд бодчихсон. Сүүлдээ бүр албатай юм шиг зан авир гаргах боллоо. Хэдэн нөхрийн хувийн сургууль биш байлтай. Сөрснийг нь элдэв хэрэгт холбогдуулна.

Оюутнууд турхирна. Асуудал үүсгэнэ шүү гэх мэтээр сүрдүүлнэ. Ямар ч мэргэжлийн ур чадваргүй хүмүүс ажилд авна. Нөгөөдүүл нь ардчилал, шударга ёсоор халхавч хийж бүлэглэн зохион байгуулалттай дайрч давшилдаг боллоо. ӨӨРЧИЛНӨ гээд сагсуураад олон нийтийн цахим орчинд нийтлэл оруулаад явж байгаа нөхөр ч байна.

Удахгүй ил болгоно. Академик ертөнц юм бол багш нар үгээ хэлнэ биз” гэсэн байна. Цөмийн физикийн дэд профессор С. Одмаа “Худлын хажуугаар дуугай өнгөрч болохгүй МУИСийнхаан!! Хэдий болтол загас шиг байх вэ? Дараагийн хохирогч ТА өөрөө” гэжээ.

Клиентелизм ба Какистокраси

Дээр дурдсан захирал, профессор, багш, ажилтнуудын тулгараад байгаа зүйл нь улстөрийн клиентелизм (political clientelism) буюу патронаж (patronage) систем гэж нэрлэгддэг сүүдрийн ёс бус сүлжээ, тэдний авир зан, ажиллах арга барил. Tөр засгийг болон улсын нийтийн байгууллага, албан тушаал, ажлын байр, эрх мэдэл болон санхүү, ажил үйлчилгээний гэрээ, лиценз, зөвшөөрөл, халамжийг хүртэл гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, нутаг ус, нам бүлэг гэх мэт танил тал, хувийн холбоо сүлбээгээр харилцан ашигтайгаар хуваарилах, олж авах, гартаа оруулах, хувийн ашиг сонирхолдоо захируулах, захиран зарцуулах зохион байгуулалтын хэлбэр, шимэгч сүлжээ.

Албан тушаал, эрх мэдлээ хувийн мэт үзэж, хувийн эрх ашигт захируулдаг учир хяналтад нь буй байгууллага, ажил, үйлчилгээ нь ч хувийн мэт болж хувирах. Дээр дурдсан багш нар МУИС-ийг хувийн сургууль биш, хувийн компани биш гэж эгдүүцэж буйн учир энэ.

Клиентелизм нь 1) эрх чөлөө, тэгш эрх, тэгш боломж, ардчилал, хүний эрх, нээлттэй нийгэм, шударга ёс (justice), хуулийн засаглал, төдийгүй 2) мэдлэг чадвар, хөгжил дэвшил, шинэчлэлт тэр бүү хэл 3) үндэсний болон байгууллагын эв нэгдэл зэрэг бүх зүйлд харш, төдийгүй тэдгээрийг бүгдийг нь үгүйсгэгч, сүйтгэгч, сүйрүүлэгч. Мөн чанараараа шударга бус учир эв нэгдлийн дайсан. Нийтийн эрх ашиг, нийтийн хэрэг, бүгд найрамдах байгууллын дайсан.

Мөн чанар, үр үндсээрээ муу, муугийн үйл учир муугийн засаглалд (kakistorcracy) хүргэдэг, сайн сайхныг гутаадаг, сайн сайхны төлөөх тэмүүллийг устгадаг, муу муухайг үржүүлдэг, хөхүүлдэг, байгууллага, улс орныг сүйрүүлдэг тахал. Нэгэнт төрийн буюу нийтийн албаны тахал, шимэгч учир төрийн албаар дамжин улс үндэстнийг бүхэлд нь хэрж, бүх нийгмийг хамарч хууль/албан ёсны системийг орлож хууль/албан ёсны системийг хоосон гадаргуу фасад болгох.

Судлаачид клиентелизмыг явцуу бүлэглэл, эрх ашиг улс орны төр засаг, төрийн алба, үүргийг гартаа оруулан эзэгнэж, төр засаг, төрийн албыг хувьдаа баяжих, хөлжих (rent-seeking) хэрэгсэл болгон хувиргаж төр, төрийн албаны утга учир, мөн чанарыг ч хувиргаж улс үндэстнийг колоничлох, дарлах, мөлжих хэрэгсэл болгодог ч гэж үздэг.

Орчин үеийн нийгэмд ийм харилцаа, сүлжээ үүсэх үндсэн эх сурвалж нь найдваргүй байдал (insecurity) бөгөөд харилцааны зорилго нь мэдлэг, чадвар буюу меритийн шалгуураар хамгийн мериттэйд нь очих ёстой албан тушаал, эрх мэдэл гэх мэт зүйлс танил, тал, хувийн харилцаагаар мэдлэггүй, чадваргүй буюу меритгүй этгээдэд хуваарилагдах явдал.

Клиентелизм нь харилцан ашигтай байх зарчмаар явагддаг, байнгын, тогтвортой, төрийн албаны системийн шинжтэй түншлэлийн буюу, гэхдээ тэгш бус түншлэлийн тогтолцоо, эзэн (patron) албатын (client) сүлжээ. Клиентелизм төрийн албаны тогтолцоог даган түүний сүүдэр мэт үүсдэг ч, хэрэг дээрээ төрийн албыг клиентелизмын сүлжээ болгон хувиргаж, төрийн албыг сүүдэр болгон хувиргадаг.

Төрийн алба, түүний утга учир клиентелизмын албан дугтуй, гадаргуу фасад, хөсөг нь, харин клиентелизм нь жинхэнэ эрх мэдэл, мөн чанар нь болдог гэсэн үг.

Харилцааны нэг талд патрон буюу ивээгч эзэн, нөгөө талд шадар, түнш, албат байдаг. Нэгэнт харилцаа төрийн алба, эрх мэдэл дагаж үүсдэг учир эрх мэдэл, төрийн албаны шат дамжлага пирамидын ижил олон шат дамжлагатай, салбар, сүлжээтэй байдаг. Тиймээс эзэн (patron), шадар (sub-patron), брокер, албат, эцэст нь нийгмийн олонх болох албат бусууд (non-client) буюу энэ сүлжээнд ороогүй энгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд зэрэг байх.

Эрх мэдэл, албан тушаал гэх мэт аливаа үр шимийг хүртэхийн тулд түнш буюу албат (client) иргэн хүний бие даасан байдлаа (autonomy) орхиж, гээж эзний үнэнч албат болж түүний тушаал, даалгаврыг үнэнчээр биелүүлэх үүрэг хүлээдэг бол эзэн нь түүнийг өөрийн албат боол мэт захирах, тушаал, даалгавар өгөх эрхтэй болдог.

Харин эзэн нь албатдаа ивээл (patronage), хамгаалал (protection) үзүүлдэг. Ивээл нь албан тушаал, эрх мэдэл, ажлын байр, лиценз, гэрээ, зээл, гааль, татварын хөнгөлөлт, эсвэл төрийн халамж, үйлчилгээ гэх зэрэг байх бол хамгаалалт нь “арыг нь даах”. Албат албан тушаал, эрх мэдэл болон өөртөө хуваарилагдсан зүйлээ ашиглан хувиа болгохын дээр эзэндээ санхүүгийн болон улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой.

Төрийн албаны өвчин боловч хувийн секторыг хамардаг бөгөөд түнш-албат компани, аж ахуйн нэгжүүд нь ихэвчлэн лиценз, тусгай зөвшөөрөл, гэрээт ажил, үйлчилгээ авдаг бөгөөд, Монголын хувьд төрийн албаны этгээдүүд өөрсдийн хувийн түнш-албат компани, аж ахуйн нэгжүүдийг байгуулдаг, тэдгээрээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулах нь түгээмэл мэт. Төр, хувийн зааг ялгаа устаж үндсэндээ төрийн алба нь хувийн хөрөнгөжих эх сурвалж болдог гэсэн үг.

Хууль, ёс, зүйгээс гадуур учир мөн чанараараа хууль бус, ёс бус, зүй бус хувийн харилцаа. Төрийн албаны хувьд тэнцсэнд нь очих ёстой албан тушаал, эрх мэдэл үл тэнцэхэд очиж байгаа учир мөн чанараараа шударга бус (unjust), тиймээс гэмийн хамын харилцаа.

Төрийн эрх мэдлийн албан тогтолцооны шатлалыг дагаж оршдог учир, гэхдээ хууль/ёс бус хувийн, шударга бусын, гэмт харилцаа учир мөн чанараараа тэгш бус харилцаа. Тиймээс эзэн албатын эсвэл эзэн боолын харилцаа гэж болно.

Нэгэнт хууль бус, ёс бус, зүй бус, хувийн, гэмийн харилцан ашигтай хамын харилцаа учир патрон буюу эзнээ шадар, брокерүүд нь барьцаалах нь ч бий. Мөн бүлэглэл сүлжээний эзэн нь заавал төрийн өндөр албан тушаалтан байх ч албагүй, ямар нэгэн нууц ноён байж болдог.

Нэгэнт уг харилцаа хууль ёсны гадуур хувийн эрх ашгийн үүднээс үүссэн эрх мэдлийн харилцаа, сүлжээ учир харилцан бие биедээ үнэнч байх явдал (personal loyalty) хамгийн гол зарчим нь болдог.

Тийм ч учир энэ харилцаа нь тэгш эрхт, эрх чөлөөт, бие даасан иргэдийн, харилцан хүндэтгэл, авьяас билиг, мэдлэг, чадвар, гавьяа зүтгэл, ололт амжилт дээр суурилсан нээлттэй, чөлөөтэй харилцааны яг эсрэг нь, тиймээс ч тэрхүү бүлэглэл амьгүй буюу өөрийн үзэл бодолгүй мэт албатуудаас бүрдсэн хүн сүрэг мэт санагдаж буй хэрэг.

Эрх чөлөө, тэгш эрхийг ч, тэгш эрхт иргэний нээлттэй нийгмийг ч мөн чанараар нь үгүйсгэдэг, хоосолдог, нэг ёсны эзэн боолын ёс. Тиймээс ч эрдэмтэд клиентелизмыг феодалын харилцаатай зүйрлэдэг.

Гэхдээ төрийн албаны сүүдэрт оршдог учир төрийн албыг хуваад хувийн болгоод авчхаж чаддаггүй, түүний орших утга учрыг (raison d'être) бүрмөсөн устгах боломжгүй зөвхөн албан ёсны фасад дор нь, албан ёсны утга учрынх нь дор оршдог учир төрийн алба төрийн алба мэт хэвээр байдаг учир судлаачид клиентелизмыг патримониализм, пребендализм гэж үздэг.

Патримониализм (patrimonialism) гэдэг нь төрийн албыг ч, улс орныг ч эрх баригч нь бүхэлд нь өөрийн өмч мэт үзэх, пребендализм (prebendalism) нь албан хаагчид өөр өөрсдийн албан тушаал, эрх мэдлийг хувийн мэт үзэх, тэдгээр албан тушаал, эрх мэдлийн дор байгаа байгууллага, өмчийг өөрийн өмч, идэх ёстой зүйл мэт үзэхийг хэлдэг ойлголтууд. Дундад зууны үеийн ёс, феодализмын төрөл зүйл гэж хэлж болно.

Энэ тогтолцоо нь какистокраси буюу муугийн засаглалд хүргэдэг төдийгүй төрийн буюу нийтийн эрх мэдэл, албан тушаал, нийтийн алба, байгууллага, нийтийн хэрэг, нийтийн чиглэл зорилгыг хувийн эрх ашигт захируулдаг, нийтийн хөрөнгө, мөнгийг сорон мөлждөг учир улс орныг ч дампууруулдаг.

Чухам хамгийн сайнд нь очих ёстой зүйл мууд очдог төдийгүй нийтийн тусын тулд байх ёстой зүйл хувийн эрх ашигт захирагддаг учир, улмаар энэ нь төрийн албыг хамарсан сүлжээ болж хувирдаг учир мөн чанараараа какистокраси буюу муугийн засаглал руу хөтөлдөг өөрийн зүй тогтолтой, логиктой юм.

Хэрээ хэрээнийхээ зүг нисдэг гэдэг зүй тогтол. Монголчууд түрүүний бөөс тархинд гарлаа гэж халаглах нь их болсон харагддаг. Харин түрүүний бөөс тархинд гарахаар тархи түрий болдог гэдгийг тэр бүр ойлгодог эсэхийг бүү мэд.

Учир нь энэ тогтолцоо нь муугийн засаглалыг бий болгодог төдийгүй сайныг гутаадаг, зайлуулдаг, саарыг үржүүлдэг тогтолцоо. Нэгэнт мэдлэг, чадвар, туршлагагүй этгээдүүд эрх мэдэл, албан тушаалыг авдаг учир мэдлэг чадвартай хүмүүс тэдний хувьд шууд аюул заналхийлэл болж хувирдаг.

Тиймээс тэд өөрсдийн байр суурийг бэхжүүлэхийн тулд өөрсдөөсөө илүү мэдлэг чадвартай этгээдүүдийг, хувийн сонирхолд нь эс үйлчлэх этгээдүүдийн хамт шахан зайлуулдаг. Өөрсдийнх нь эрх мэдэл, байр суурьд аюул болохгүй, хүлцэнгүй дуулгавартай этгээдүүдийг үлдээдэг.

Улмаар угаас албан тушаал, эрх мэдэл, байгууллагыг хувийн эрх ашиг, сонирхолдоо ашиглах зорилготой учир түүндээ үйлчлэх, зүтгэх гар хөлүүд болон мөн өөрсдийнх нь эрх мэдэл, байр суурьд аюул болохгүй дуулгавартай этгээдүүдээр байгууллагыг дүүргэдэг.

Үүний улмаас төрийн, нийтийн албаны мөн чанар өөрчлөгдөж, бүхэлдээ шимэгчдийн байгууламж болон хувирдаг төдийгүй муугийн, болон тэдэнд боломж олгодог (enabler) дуулгавартай, хүлцэнгүйчүүдийн цуглуулга болдог. Тиймээс шимэгч, мөлжигч төдийгүй, муу шийдвэр, муу бодлого, муу засаглал явагддаг.

Чухам ийм тогтолцоо МУИС дээр тогтчихоод байгаа бөгөөд чухам тийм учир Д. Бадарч захирлын хэлснээр авьяасыг дэмжих, мерит систем хэрэгжүүлэх боломжгүй болчихсон төдийгүй, Б. Болдгив профессорын хэлснээр дээд боловсролын салбарын шилдэг удирдагчийг тодруулах ёстой сонгон шалгаруулалтыг мөн чанарынх нь хувьд үгүйсгэж “амбантны бөхийг түрүүлүүлж” байгаа юм. Миний бие ч энэ тогтолцоотой тулгараад байгаа билээ.

Миний тухайд

Би өөрийн тухай бичих нь биеэ магтах гэсэн хэрэг огтхон ч бус. Харин та бүхэн миний жишиг, жишээгээр МУИС-ийн үнэт зүйлс, эрхэм зорилго, орших утга учир, түүний биелэл болсон эрдэмтэн багш нарт МУИС-ийг эзэгнэгч бүлэг хэрхэн хандаж буйг хараасай гэснийх болно. Мөн миний хэрийн багш, профессорт ингэж хандаж байгаа хүмүүс МУИС-ийн бусад багш профессорууд, залуу багш нар, оюутнуудад хэрхэн ханддаг бол гэх мэт олон асуудлыг эргэцүүлээсэй гэснийх.

Би гэдэг этгээд бүх талаараа клиентелизмийн дэглэмийн эсрэг нь төдийгүй, МУИС-д тогтсон энэхүү дэглэмийн хувьд харь, гадаад, мөн МУИС-ийг гартаа оруулаад буй бүлэглэлийн нэг гол дайсан нь. Миний эрдэм шинжилгээний бүтээл, замнал миний сайн ба мууд, үнэн ба худалд хэрхэн ханддагийг харуулах болов уу. 2000 оноос эдүгээ хүртэлх хугацааны 19 жилд өрнөдийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажилласан учир МУИС-ийн клиентелизмийн дэглэмийн хувьд би харь, гадаад. 2013-2014 онд МУИС-ийн бүтцийн өөрчлөлт гэж нэрлэгдсэн шинэчлэлтийг миний бие санаачлан, удирдан зохион байгуулж хийхэд 14 захирал ажлаа өгөхөд хүрсэн.

Эдүгээгийн МУИС-ийн захирал, дэд захирал хийж буй этгээдүүдийн дийлэнх нь тэдгээр 14 захирлын дотор байсан, тэд бүгд шинэчлэлийг эсэргүүцэж байв. Эдүгээгийн МУИС-ийн захирал Сургалт эрхэлсэн дэд захирал байж шинэчлэлийг эсэргүүцсэн далд үйл ажиллагаа зохион байгуулж байгаад захирал А. Галтбаяртаа баригдаж, албан тушаалаасаа салсан гэдэг. Тэд намайг “МУИС-ийг самарсан” гэж буруушаадаг юм.

Миний бие 1990 онд МУИС-ийг нэрэмжит цалинтай, улаан дипломтой төгсөөд, ШУА, Хувьсгалын музей, МУИС гурваас МУИС-ийг сонгосон. Өөрийнх нь судалгааг илт няцаагаад байхад дипломын ажлыг минь аль эрт кандидатын ажил болчихсон байна, манайд дипломын ажлаар кандидат хамгаалуулсан жишиг байхгүй, би энэ хүүхдийг удирдаж даруйхан кандидат хамгаалуулна гэж Улсын шалгалтын комиссын хуралдаан дээр тус комиссын дарга доктор М.Санждорж гуайг цохон тэмдэглэхэд нь үнэхээр эрдэмтэн, үлгэр авахуйц эрхэм байна гэж хүндэлж билээ.

Спец курс ороход нь хэдэн асуулт асууснаас болж хичээлээсээ хөөж, дипломын ажлыг минь удирдахаас татгалзсан ч, өөрийнх нь удирдлага дор бичсэн өгүүллийг минь Түүхийн судлал сэтгүүлд 1990 онд дан миний нэрээр хэвлүүлснийг нь олж үзээд дэд эрдэмтэн М. Ринчин гуайгаас тэдгээр асуултыг асуусандаа харамсаж байлаа.

Монголын үндэсний үзэл, үндэстний ижилслийн асуудлаар судалгаа хийж, байснаар нь Зөвлөлтийн онол, судалгааг шавхан үзэж диссертаци бичээд дуусаж байсан ч Социологийн тэнхимийн В.Отгоннасан багшийн ширээн дээр харагдсан Эрнест Геллнерийн Нации и Национализм гэдэг номыг гуйн авч шөнөжин уншаад өглөө нь Монголд доктор хамгаалахгүй гэж шийдээд дуусах шахсан диссертацаа хогийн саванд хийж байв.

Дэргэд нь суръя гээд Чехийн засгийн газрын тэтгэлгийн шалгалтад шалгарсан ч Геллнэр нас бараад түүний байгуулсан Үндэсний үзэл судлалын төв (Center for Nationalism Studies) нь Прагаас Будапешт рүү Төв Европын Их Сургууль руу нүүснийг мэдээд Чехийн засгийн газрын тэтгэлгээс татгалзаж, Японы засгийн газрын тэтгэлгээр Хоккайдо Их Сургуульд суралцаж доктор хамгаалсан.

Эргэж ирээд 2004 онд МУИС-д профессор, тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон бөгөөд, 2004-2010 онд тэнхимийн эрхлэгч, 2013-2014 онд МУИС-ийн дэд захирал хийв. Мөн 2008-2009 онд Стэнфордын Их Сургуульд, 2009-2012 онд Австрийн Шинжлэх Ухааны Академид, 2012-2013 онд Принстоны Тэргүүлэх Судалгааны Хүрээлэнд, 2015-2023 онд Макс Планкийн Нийгмийн Антропологийн хүрээлэнд тус тус зочин судлаачаар ажиллав.

Эдгээр хугацаанд МУИС-иас албан ёсоор чөлөөтэй, бүтээлүүдээ МУИС-ийн нэрээр хэвлүүлдэг байсан бөгөөд 2023 оны намраас МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын Антропологи, Археологийн тэнхимд профессороор ажиллаж байгаа болно.

Эрдэм шинжилгээний ажлын хувьд би төр улсын үүсэл, мөн чанарын онол, төр улс, эзэнт гүрний улс төр, нийгмийн байгуулал, улстөрийн дэглэм, соёлыг Их Монгол Улс, Дайчин гүрний жишээн дээр; үндэстний ижилсэл, үндэсний үзлийн асуудлыг Монголын жишээн дээр; мөн социализмын дараах улстөр, нийгэм, эдийн засгийн шилжилтийг Монголын жишээн дээр зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар түүх, антропологи, улстөр, олон улсын харилцаа, хууль, гүн ухаан зэрэг олон ухааныг хамарсан судалгаа хийдэг.

The Taiji Government and the Rise of the Warrior State: The formation of the Qing Imperial Constitution (569 нүүр), The Nomadic Leviathan: A Critique of the Sinocentric Paradigm (542 нүүр) гэсэн 2 монограф Брилл хэвлэлийн газраар хэвлүүлсний дээр олон улсын сэтгүүл болон номд 10 гаран өгүүлэл дангаараа (sole author) хэвлүүлээд байгаа.

Web of Science-д миний 22 ажил, Scopus-д 8 ажил бүртгэгдээд байгаа бөгөөд тус бүр дээр нь 100 гаруй удаагийн эшлэл, тус бүр дээр нь H-индекс 6 байна. Харвард, Стэнфорд, Дартмут, Бэркелей дахь Калифорнийн их сургууль, Принстоны Тэргүүлэх Судалгааны Хүрээлэн зэрэг сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн болон Ази Судлалын Холбооны Ерөнхийлөгчийн панель зэрэгт уригдаж лекц, илтгэл тавьж ирсэн.

МУИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт төдийгүй Монголын нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт над шиг бүтээлтэй, нөлөөтэй (impact) эрдэмтэн эдүгээ байхгүй, урд өмнө нь байгаагүй.

Тэнхимийн эрхлэгчээр ажиллахдаа Зөвлөлтийн үеийн сургалтын хөтөлбөр бүхий Угсаатны судлалын тэнхимийг өрнөдийн нийгэм, соёлын антропологийн хөтөлбөр санал болгодог Нийгэм-Соёлын Антропологийн тэнхим болгон өөрчлөн зохион байгуулсан.

Тэнхимийн чадавхыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг цогцоор нь өөрчлөх, сургалт, эрдэм шинжилгээний зохих орчныг бий болгох шаардлагатай байсан. Үүний тулд өндөр хөгжилтэй орнуудад магистр, доктор хамгаалсан 8 хүнийг тэнхимдээ элсүүлж, тэднийг дахин сургаж, бэлтгэж, тавыг нь АНУ-д байх Веннэр-Грений сангаас 5 жилийн хугацаатай 125 мянган долларын грант авч, Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн Антропологийн тэнхим, Өвөр Ази Судлалын Нэгжтэй хамтран докторын хөтөлбөрт сургаж зэрэг хамгаалуулсан. Мөн Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхим, Монгол ба Өвөр Ази судлалын нэгжийн эрдэмтэдтэй хамтран сургалтын хөтөлбөрөө, ялангуяа докторын сургалтын хөтөлбөрөө боловсруулсан.

Тэнхимээ Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Academic Fellowship Program, CARTI хөтөлбөрийн хамтрагч (partner) болгосноор тус хоёр хөтөлбөрөөс 10 орчим жилийн туршид тэнхимийн хөгжил, хөтөлбөрийн шинэчлэлд асар их дэмжлэг үзүүлсэн. Энэ дэмжлэгийн хүрээнд Кэмбрижийн Их Сургуулийн профессор Дэвид Снийт манай тэнхимд жилд 2-3 удаа ирж заавар, зөвлөгөө өгч тэнхимийн шинэчлэлтэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан.

Мөн хөтөлбөрүүд манай тэнхимийн 10-аад багш нарт жил бүр МУИС-ийн цалингаас нь өндөр тэтгэлэг, мөн жил бүр 2-3 удаа Зүүн Европ, Евроазийн бүс нутгийн сургалт семинар, болон өрнөдийн их сургуулиудын номын санд судалгаа хийх, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэх боломжийг олгосон. Мөнгөн дүнгээр тооцвол Academic Fellowship Program, CARTI манай багш нарт нийт 350-400 орчим мянган долларын дэмжлэг үзүүлсэн.

Мөн Academic Fellowship Program-аас 35.000 долларын тэтгэлэг авч тэнхимдээ сургалт, эрдэм шинжилгээний дижитал лаборатори байгуулсан.

Германы судалгааны сан (Deutsche Forschungsgemeinschaft), АНУ-д байрлах Чингис хан сан (Chinggis Khan Foundation), Азийн сан (Asia Foundation) зэрэг байгууллагуудын санхүүжилт, дэмжлэгээр тэнхимдээ сургалт, эрдэм шинжилгээний номын сан байгуулсан. Нийт өртөг нь 180-аад мянган доллар. Японы Шига Мужийн Их Сургуультай оюутан солилцооны гэрээ байгуулж жил бүр 3 оюутан явуулж сургадаг болсон нь эдүгээ хүртэл үргэлжилж буй.

Өнөөдөр МУИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт Нийгэм-Соёлын Антропологи шиг Өрнөдийн олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд олон өгүүлэл нэгдүгээр зохиогчоор хэвлүүлсэн салбар байхгүй бол, өрнөдийн академик хэвлэлийн газруудаар нийгэм-соёлын антропологийн салбар шиг олон монограф хэвлүүлсэн салбар Монголд ч байхгүй болов уу.

Миний мэдэхийн манай оюутнуудаас нэг хүн Кэмбрижийн ИС-д магистр, доктор хамгаалсан, нэг төгсөгч магистр хамгаалаад одоо докторт сурч байна, өөр нэг төгсөгч Оксфордын ИС-д докторт сурч байна.

МУИС-ийн дэд захиралaaр жил хэртэй ажиллахдаа МУИС-ийг дэлхийн шилдэг судалгааны их сургуулиудын бүтэц, зохион байгуулалтын дагуу ѳѳрчлѳн зохион байгуулах концепцийг боловсруулан Удирдах зөвлөлд танилцуулан, батлуулж, ажлын хэсгийг байгуулан өөрчлөлтийг удирдан хийсэн.

Үүссэн цагаасаа МУИС нь мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилготой Зөвлөлтийн багшийн дээд сургуулийн (педагогический институт) маягийн сургууль байгаад өөрөө өөрийгөө санхүүжүүлэх “зах зээлийн зарчмын” улмаас тус тусдаа захиргаа, санхүүтэй, хоорондоо төлбөр, тооцоо, өрийн сүлжээтэй хувиа хичээж довоо шарлуулдаг 14 жижиг сургууль, тус бүрдээ дунджаар 6 багштай 86 тэнхим хэмээх бүтэц болон задарсан байсан юм.

Тэнхим бүр буюу 6 хүнтэй баг бүр нэг ба түүнээс олон хөтөлбөр санал болгодог, хөтөлбөр бүртээ 30 оюутны квоттой байв. Оюутны квот нь хэрэг дээрээ яамнаас тэрхүү тэнхим, хөтөлбөр гэгчийг тэжээхэд зориулсан нормт идэш нь.

Шинэчлэлийн зорилго МУИС-ийг орчин үеийн судалгааны их сургууль болгон хувиргах явдал байсан бөгөөд үүний тулд 1) хүний болон аливаа нөөцийг сургалт, судалгаанд аль болох оновчтой, үр ашигтайгаар дайчилдаг ухаалаг бүтэц, тогтолцоог бий болгох, 2) сургалт, судалгааны чанарыг ямагт сайжруулдаг системийг суулгах, 3) оюутнуудад өөрсдийн сонголтоор сонирхол, авьяас чадвараа сорих, нээх, хөгжүүлэх замаар шинжлэх ухааны өргөн боловсрол эзэмших боломж олгох либерал арт боловсролын хөтөлбөрийг санал болгох явдал байсан юм.

Тиймээс Харвард, Иель, Принстон зэрэг Айви лигийн болон Стэнфорд гэсэн их сургуулиудын бүтэц, тогтолцоог МУИС-тай харьцуулан судалж, МУИС-ийн онцлогт тохируулан нэвтрүүлсэн.

14 сургууль, 86 тэнхимд задарсан байсан МУИС-ийг 5 сургууль, 23 тэнхим болгон зохион байгуулсан. Судалгааны их сургуулийн үндсэн нэгж нь тэнхим (department) бѳгѳѳд тэнхимийг үндсэн ухаануудаар (discipline) байгуулдаг.

Тэр зарчмын дагуу дунджаар 6 багштай 70 шахам жижиг тэнхимд задарсан байсан байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбаруудыг химийн, физикийн, биологийн гэх мэт 19 тэнхим болгон томсгон Шинжлэх ухааны сургууль (School of Arts and Sciences) болгон зохион байгуулсан.

Энэ сургууль нь шинжлэх ухааны судалгаа хийх, шинжлэх ухааны буюу либерал артын өргөн боловсрол олгох үндсэн сургууль. Мэргэжлийн (professional) салбаруудаа нэгтгэн Бизнес, Хууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын гэсэн 3 сургууль болгосон.

Мөн МУИС инженерийн сургуультай байх нь зүйтэй гэж үзэж хэрэглээний болон инженер, технологийн чадавх дээрээ тулгуурлан шинээр Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (School of Engineering and Applied Sciences) байгуулсан. Өөрчлөлтийн үр дүн эдийн засаг, санхүүгийн хувьд л гэхэд олон тооны давхардал, өрөө тасалгаа, үргүй зардал хэмнэгдэж эрдэм шинжилгээ, сургалт, номын сангаас эхлээд барилга байгууламж, техник хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх боломжтой болсон.

МУИС-ийн болон Монголын эрдэмтдийн судалгаа, эрдэм шинжилгээний чадавхыг сайжруулах зорилгоор олон улсын болон Монголын эрдэмтэдтэй МУИС-ийн эрдэмтэд нэг дор ажиллах боломж олгох судалгааны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг хүрээлэн (fellowship institute) байгуулах санал дэвшүүлсэн ч дэмжигдээгүй.

Мөн Өрнөдийн их сургуулиудад багшийн бодлого (faculty policy) гэж нэрлэдэг профессор, багш нарыг ажилд авах, дэвшүүлэх бодлого, журмыг тэньюр (дархлааны) системийнх нь хамт нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байсан ч хийх боломж олдоогүй.

Энэ хоёр зүйл нь МУИС-д сургалт, судалгааны чанарыг ямагт сайжруулдаг системийг суулгахад их чухал учир холбогдолтой байсан. Харамсалтай нь сүүлийнхийг нь асар гажуудуулсан дүрэм журам зохиож, тогтоосон нь МУИС-ийг эдүгээ болтол бусниулж буй.

МУИС-ийн удирдлагын нөхөд Өрнөдийн тэргүүлэх их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажилласан туршлагатай, мөн холбогдох утга зохиолыг уншдаг байсан бол эдгээр асуудал бүрэн дүүрэн боломжтой төдийгүй МУИС-д төдийгүй Монголын шинжлэх ухаанд ч, нийгэмд ч асар их үр өгөөжтэй зүйлс болох байв.

Өөрчлөлт олон хүний зүтгэл, дэмжлэгээр хийгдсэн. МУИС-ийн удирдлагын дотроос өөрчлөлтийг бүрэн дүүрэн дэмжиж, хамтран зүтгэж, их дэм болсон хүн бол Ч. Нарантуяа захирал. Тэрээр АНУ-д суралцаж докторын зэрэг хамгаалсан учир асуудлыг илүү мэдэж, ойлгож байсан юм.

Бүтцийн өөрчлөлтийн багын гол гишүүдийг Дээд Боловсролын Шинэчлэл Төслийн санхүүжилтээр Стэнфордын Их Сургуульд 2 долоо хоног сургалтад хамруулж, туршлага судлуулсан нь өөрчлөлтөд их нэмэр болсон.

Бүтцийн өөрчлөлтөөс гадна цаг үеийн асуудлуудыг шийдвэрлэхэд оролцож, тухайлбал, Япон төв ба Хичээлийн нэгдүгээр байрны хоорондын зайд барихаар номын сангийн 3 давхар байшингийн зураг төсөл гаргасан байсныг болиулж, уг орон зайг хямдхан үрэхийн оронд хичээлийн 1 ба 2 байрыг холбохуйц хэмжээний томоохон байр барих хэрэгтэй.

Номын сан гэхээсээ олон томоохон лекцийн танхимтай байр хэрэгтэй байна гэж Харвардын номын дэлгүүрээс номын сан, хичээлийн байрны тухай хэд хэдэн ном авчирч А.Галтбаярт өгсний үр дүн нь одоогийн номын сангийн гэгдэх байр болсон.

Үндэсний дээд боловсролын хэрэгт оролцож Дээд Боловсролын Шинэчлэлийн Төсөлд засаглалын олон улсын зөвлөхөөр ажиллаж дээд боловсролын засаглалыг боловсронгуй болгох бодлогын баримт бичиг боловсруулж өгсөн нь Дээд боловсролын хуульд Дээд боловсролын зөвлөл зэргээр тусгагдсан болно.

Харин Дээд Боловсролын Шинэчлэлийн Төсөл, БШУЯ гэрээнд тусгагдсан ажлын хөлсөө (40 гаран мянган доллар) одоо болтол огт төлөөгүй. Мөн БШУЯ-ны сайдын хүсэлтээр Монголын их сургуулиудыг Харвард, Массачусетсийн Технологийн Институт, Стэнфордын Их сургуультай холбох, хамтран ажиллах суурийг тавьж байсан.

Харамсалтай нь өөрчлөлт гацсан, зогссон, улмаар олон талаар буцаж ухарсан. Яагаад? Шаардагдах үзэл санаа, мэдлэг, чадвар, туршлага, хүсэл зориг дутагдсан. Удалгүй бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцэж байсан этгээдүүд МУИС-ийн удирдлагад очсон.

Тийм ч учир “их сургуулийг зөв замд нь оруулах” зорилгоор БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Д. Бадарч гуайг МУИС-ийн захирлаар ажиллахыг урьсан юм билээ. Миний бие МУИС-ийг гартаа оруулаад буй бүлэглэлийн нэг гол дайсан хэдий ч тэдний сүүдэрт нь хорогдож буй МУИС-ийн үнэт зүйлс, эрхэм зорилго, түүний орших утга учрын биелэл гэж хэлж болно. Гэвч уг бүлэглэл надтай хэрхэн харьцаж буйг дор өгүүлье.

Дараагийн хохирогч буюу миний ээлж

2025 оны 03-р сарын 18-ны өглөө сэрээд Фэйсбүүк мессенжерт их олон мессеж ирснийг харав. Нээтэл миний хоёр хичээлийн оюутнуудын хичээлийн фэйсбүүк мессенжер групп дээр дүүрэн мессеж. Асуудал нь сургуулийн захиргаанаас миний хоёр хичээлийг цуцалж, тухайн хичээлүүдийг сонгон үзэж байсан оюутнуудыг өөр хичээл сонго, эсвэл төлбөрөө буцааж ав гэж ятгасан явдал.

Оюутнууд бөөн эгдүүцэл, бухимдал. Миний хувьд ийм зүйлтэй өмнө нь тулгарч байгаагүй, ийм зүйлийн тухай уншиж ч байгаагүй. Адал балмад санагдав. Mиний эсрэг хулгай хийсэн мэт ч санагдав.

Хэн заах, юу заах, хэрхэн заах, хэнд заах (who may teach, what may be taught, how it shall be taught, and who may be admitted to study) нь профессор, багш нарын эрх мэдлийн асуудал, эрдмийн эрх чөлөөний хэсэг билээ. Тиймээс эрдмийн эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж буй мэт ч санагдав. Юу болж буйг мэдсэн ч ямар учиртай юм болж буйг ойлгох хэрэгтэй байв. Имэйлээ шалгав.

Тэнхимээс ч, МУИС-аас ч ямар ч имэйл алга. Өмнө нь ч, одоо ч болтол тэнхимээс ч, МУИС-аас ч миний хичээлүүдийг цуцлах болсон тухай, миний оюутнуудыг өөр хичээл сонго гэж шахаж, ятгаж буй тухай надад огт мэдэгдээгүй байна.

Яагаад ийм үйлдэл хийв? Яагаад надад үл мэдэгдэв? Үл хүндэтгэх, хүнд, багшид үл үзэхийг хажуу тийш нь тавья. Миний цаг хугацаа, амьдрал, төлөвлөлт, хичээлийн бэлтгэл эн тэрийг ч бүр мартъя. Зүгээр л яагаад ийм үйлдэл хийхийг нь ойлгох гэж оролдъё.

Зүй нь аливаа хичээлийг зөвхөн заах багш нь хүндэтгэх шалтгааны улмаас хичээлээ заах боломжгүй болсон үед л цуцлах учиртай. Өөр хөндлөнгийн хэн ч цуцлах учиргүй, ёсгүй. Мөн хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй үед хичээл цуцлах эрх МУИС-д байх ёсгүй. Чухам ийм учир надад мэдэгдээгүй мэт.

Чухам тийм ч учир миний араар миний хичээлийг сонгосон оюутнуудыг “урвуулах” үйл ажиллагаа зохион байгуулах гэж оролдсон бололтой. Гэвч оюутнууд өөрсдийн сонгосон хичээлийг хөндлөнгийн, түүний дотор сургуулийн захиргааны оролцоогүйгээр сурах нь эрдмийн эрхийн салшгүй хэсэг билээ. Нэгэнт надад мэдэгдэлгүйгээр хийж байгаа учир миний эсрэг чиглэсэн хуйвалдаан, хулгайн чанартай үйл ажиллагаа нь ойлгомжтой.

Хичээлүүдийг хичээлийн хуваариас авсан, оюутнуудад сонгосон хичээл нь орох боломжгүй болсон гэж хэлсэн нь оюутнуудыг аргагүй байдалд оруулах гэсэн мэт. Өөр хичээл сонгохыг дахин дахин ятгасан их л хурдан амжуулах гэсэн оролдлого. Мөн оюутнуудад кредитийнх нь төлбөрийг даруй буцаан төлөхийг санал болгосон ч мөн цахилгаан дайны төлөвлөгөөний хэсэг мэт. Гэвч цахилгаан дайны төлөвлөгөөг нь миний оюутнууд нураачхаж.

Миний оюутнууд тууштай татгалзсаны эцэст нэг хоногийн дараа уг хичээлүүдийг намар өөр багштай үзэхийг санал болгосон байна. Гэвч миний оюутнууд татгалзаж. Оюутнууд эрдмийн эрхтэй. Мөн тэд ч хүн! Тэдэнд бас ажил, амьдрал төлөвлөгөө бий! Миний хичээлийг орохыг хүлээж байгаад сонгосон оюутан ч байна. Энэ хичээлийг одоо үзэж чадахгүй бол хамгаалалт нь дахин 2 улирлаар хойшлогдох оюутан ч байна. Оюутнуудын эгдүүцэл, бухимдал аргагүй! Хүнийг, оюутныг, багшийг, хичээлийг, их сургуулийг, эрдмийн эрх чөлөөг хүндлэх, ойлгох гэдэг ойлголт үгүй бололтой. Яасан ч болно гэж үзсэн нь илэрхий.

Яагаад ийм “урвуулах”, “хулгайлах” үйлдэл хийв? Үйлдлийн зорилго нь намайг МУИС-аас зайлуулах явдал. Зайлуулахын тулд оюутангүй болгох. Оюутангүй болгохын тулд оюутнуудын сонгосон хичээлийг цуцлах. Яагаад? Яагаад гэвэл тэнхимд тэдгээр хичээлийг орох өөр багш байхгүй. Тиймээс цуцлахаа өөр аргагүй. Яаравчлахын учир нь?

Хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй мөртөө 3-р сарын цалингийн урьдчилгаа төлөөгүй байсан юм. МУИС урьдчилгаагаа 3-р сарын 8-д тавьсан байсан. Хууль ёсны шийдвэргүйгээр цалин таслах нь ямар ч байсан хууль бус. Магадгүй цалин тавиагүйгээ зөвтгөхийн тулд хичээлгүй болгох гэсэн байж ч болох. Гэвч эдгээр нь зөвхөн таамаглал.

Ямар ч байсан бид хичээлүүдээ үргэлжлүүлэн үзэж байгаа. МУИС хөдөлмөрийн гэрээ цуцалсан ч, оюутнууд суралцахыг хүсэж буй нөхцөлд би хичээлээ заасаар байх болно. Үнэндээ, миний хичээлүүд хэн бүхэнд нээлттэй бөгөөд миний хичээлийг үзэх гэсэн гэхдээ сонгох эрхгүй оюутнуудыг хичээлдээ чөлөөтэй суулгадаг.

Уг нь өрнөдийн их сургуулиудад магистр, докторын хичээлүүд ихэвчлэн хамт явагддаг. Харин МУИС магистр, докторын элсэлт харьцангуй цөөн мөртөө, магистрын оюутнуудад докторын хичээл сонгох эрх байдаггүй. Мөн аль нэг салбарын магистр, докторын оюутан өөр салбараас зөвхөн нэг хичээл сонгон үзэх эрхтэй мэт.

2025 оны 2-р сарын 3-нд МУИС-ийн ШУС-ийн захирал Б. Болд-Эрдэнэ надад 1) бакалаврын нэг хичээл ор, 2) намайг биеэр ирж надтай хөдөлмөрийн гэрээ байгуул гэсэн шаардлага тавиад биелүүлэхгүй бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгоно гэсэн мэдэгдэл ирүүлсэн юм. Нэгд, миний итгэл үнэмшлээр хэн заах, юу заах, хэрхэн заах, хэнд заахыг тухайн ухааны багш нар мэдэх болохоос захиргаа мэддэг юм биш.

Хоёрдугаарт, МУИС-ийн профессор багшийн ажлын үүрэгт заавал бакалаврын хичээл орох ёстой гэсэн заалт байхгүй. Угаасаа эрдмийн зүй тогтолд нийцдэггүй зүйл. Тиймээс Б. Болд-Эрдэнийн энэ шаардлага багш нарын эрх мэдэлд халдсан, дүрмийн бус, үзэмжийн зүйл. Гэрээний тухайд би бус Б. Болд-Эрдэнэ гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа бөгөөд түүний үйлдэл нь ялгаварлан гадуурхах, дарангуйлах шинж чанартай юм. Тиймээс миний бие Б. Болд-Эрдэнийн шаардлагыг хүлээж аваагүй болно.

Юуны түрүүнд миний бие хичээлүүдээ зайнаас цахимаар ордог юм. Үүнд Б. Болд-Эрдэнэ “Таны бидэнд хоёр жил шахам хугацаанд тулгаж буй ‘би зөвхөн цахимаар хичээл зааж цалингаа авна’ хэмээх хувийн эрх ашгийн хэт сонирхол чинь” гэж намайг буруушааж байгаа.

Харин хичээлийг цахимаар зайнаас орох нь МУИС-ийн сургалтын нэг үндсэн арга, ялангуяа, магистр, докторын төвшний голлох арга. МУИС-ийн магистр, докторын ихэнх хичээл цахимаар ордог. Тиймээс МУИС цахимаар хичээл орох TEAMS платформ, багш оюутны цахим дугаар (ID) зэрэг дэд бүтцээр хангадаг.

Багш, оюутнууд өөрсдийн санаачилагаар сургалтын албанд мэдэгдээд хичээлээ цахимд шилжүүлдэг. Эдүгээ магистр, докторын хичээлүүд, ялангуяа лабораторийн бус хичээлүүд ихэвчлэн цахимаар ордог. Тиймээс миний цахимаар хичээл орж буй нь хэвийн зүйл.

Хоёрдугаарт, магистр, докторын хичээлийг цахимаар орох зайлшгүй бодит шаардлага байдаг. Чухам тийм ч учир МУИС цахим сургалтын аргыг, холбогдох дэд бүтцийнх нь хамт бий болгосон хэрэг. Учир нь МУИС-ийн магистр, докторын оюутнуудын дийлэнх нь ажил, хөдөлмөр эрхлэхийн хажуугаар суралцдаг. Зарим нь орон нутагт ажиллаж, амьдарч байхад зарим нь орон нутагт болон хилийн чанадад урт, богино хугацаагаар ч ажиллах хэрэг гардаг.

Тэд цахимаас өөрөөр хичээлд оролцох боломжгүй. Улаанбаатарынхны хувьд замын түгжрэл томоохон хүндрэл учруулдаг. Миний бие 2023 оны өвөл 2 хичээлээ танхимаар орж эхэлсэн. Хичээлийн эхнээс л оюутнууд хичээлүүдийг цахимаар орохыг хүссэн. Ажил, амьдралын шаардлага, замын түгжрэл зэргээс үүдэн танхимаар хичээлд оролцох боломжгүй таслахад хүрэх, хоцрох нь тогтмол байв.

2 сар хэртэй оролдсоны эцэст нь оюутнуудын хүсэлтээр, хичээлийн эрх ашгийн үүднээс зохих журмын дагуу Сургалтын албанд мэдэгдэж хичээлийг цахимд шилжүүлсэн. Ирц дүүрсний дээр, хоцролт үгүй болсон. Нэгэнт хичээл цахимаар орох болсон учир миний бие Улаанбаатарт байх шаардлагагүй болсон. Гэр бүл минь ХБНГУ-д ажиллаж, амьдарч байгаа тул тэнхим, сургуулийн удирдлагад мэдэгдээд хичээлүүдээ зайнаас орох болсон.

Хилийн чанадаас хичээл зайнаас зааж байгаа нь анхны хүн нь ч би биш, мөн хилийн чанадаас хичээл үздэг оюутнууд ч олон байдаг. Миний мэдэхийн Фулбрайтийн тэтгэлэг аваад АНУ явсан Газар зүйн тэнхимийн А. Орхонсэлэнгэ багшийг хичээлүүдээ цахимаар зааж өгөөч гэж МУИС хүсэлт тавиад нөгөө багш нь цагийн зөрөөнөөс болоод заах боломжгүй гэж хүлээн аваагүй учир хөдөлмөрийн гэрээ цуцалж байсан юм билээ.

Мөн Олон улсын харилцааны тэнхимийн багш С. Батцэцэг АНУ-аас цахимаар хичээлээ заагаад болоод байсан шүү дээ гэж МУИС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн багш Д. Оюунсүрэн олон нийтийн X платформ дээр жиргэсэн байсан. Мөн физикийн Ц. Гантөмөр багш ч хичээлээ Канадаас цахимаар ордог байсан гэж сонссон.

Оюутнуудын тухайд өнгөрсөн жил миний хичээлийг 3 оюутан Өвөр Монголоос үзэж байсан, мөн богино хугацаагаар Москва, Бээжин болон бусад хотуудад ажил, албан томилолтоор явж байсан оюутнууд үзэж байсан. Энэ жилийн хувьд өнгөрсөн улиралд хоёр оюутан хэсэглэн Өвөр Монголоос үзсэн. Энэ улирлын хувьд нэг оюутан маань Ирландаас үзэж байгаа.

Мөн гэрээсээ болон зайнаас хөдөлмөрлөх нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулиар хуульчлагдсан зүйл. Миний бие 2024.10.01-д ШУС-ийн захиргаанд гаргасан тайлбартаа зайны цахим сургалт нь МУИС-ийн сургалтын нэг үндсэн арга, нэгэнт тогтсон практик төдийгүй, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн зүйл үгүйн дээр Хөдөлмөрийн тухай хууль нь гэрээсээ (67-р зүйл) болон зайнаас (68-р зүйл) ажиллах хувилбарыг хуульчилж өгсөн бол МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.1.1., 2.1.5., 4.2.4., 4.2.8 нь холбогдох асуудлыг бүрэн зохицуулсан байна.

ПХэрвээ МУИС-ийн ШУС-ийн зүгээс шаардлагатай гэж үзвэл Хөдөлмөрийн хуулийн 67, 68-р зүйлийн аль нэгийн дагуу хөдөлмөрийн гэрээг гэрээс, эсвэл зайнаас ажиллах болгон өөрчилж болохыг үгүйсгэхгүй байна гэх мэдэгдсэн болно. П

Гэвч Б. Болд Эрдэнэ намайг “цахимаар хичээл зааж цалингаа авна” гэсэн гэж буруутгаж байгаа. Хэрэгтээ Б. Болд-Эрдэнийн буруушаалт нь хууль бусын дээр мөн чанартаа МУИС-ийн сургалтын нэг үндсэн арга, нэгэнт тогтсон практикийг буруушааж байгаа хэрэг. Мэдээж энэ нь миний нийгмийн болон эрдэм шинжилгээний ажлын шаардлага болон, МУИС-ийн магистр, докторын оюутнуудын хэрэгцээ шаардлагыг ч зүй бусаар буруушааж байгаа хэрэг болно.

Одоо Б. Болд-Эрдэнийн 2 шаардлагыг нэг нэгээр нь авч үзье. 2025 оны 2-р сарын 1-нд хоёрдугаар улирлын хичээл эхлэхээс нэг өдрийн өмнө Антропологи-Археологийн тэнхимийн эрхлэгч Д. Эрдэнэбат “сургуулийн захиргаанаас тавьсан шаардлагын дагуу” хэмээн бакалаврын нэг хичээлийн хуваарь надад ирүүлэв. “Миний бие өөрийн заадаг хичээлтэй, цагийн ноогдолтой. П

Тиймээс боломжгүй. Мөн хичээл эхлэхээс нэг өдрийн өмнө ямар нэгэн хичээлийг хичээлийн хуваарьт шинээр оруулах, мөн хэн нэгэнд тулган хуваарилах нь эрдмийн соёлд ч, эрдмийн байгууллагын нэр хүндэд ч огт үл нийцэхийн дээр сургалтын технологийн ноцтой зөрчил. Мөн багшийг ч, суралцагчыгг ч үл хүндэлсэн байж үл болох үйлдэл. Тиймээс та бүхэн энэ зүйлийг эргэж харж, залруулна уу” гэж хариу бичив.

ПХариуд нь Б. Болд-Эрдэнэ “1) бакалаврын түвшний хичээлийг биечлэн ирж заах болон 2) ‘Хөдөлмөрийн гэрээ’-гээ ажил олгогчтой шинэчлэн хийх … энэхүү шаардлагыг эс биелүүлбээс холбогдох хууль, дүрэм, журмын дагуу ‘Хөдөлмөрийн гэрээ’-г дуусгавар болгохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн имэйлийг 2-р сарын 3-нд ирүүлсэн юм.

Профессорын хувьд миний гүйцэтгэх сургалтын (А) цагийн ноогдол 12 кредит цаг, эрдэм шинжилгээний (Б) цагийн ноогдол 10 кредит цаг, бусад ажлын (В) цагийн ноогдол 4 кредит цаг. 2023-2024 оны хичээлийн жилд би магистр, докторын төвшинд тус бүр 3 кредит цаг бүхий 4 хичээл заасан. Суралцагчдын сэтгэл хангамжийн үнэлгээ 4.53, 4.95, 4.97, 5.0 байсан.

Эрдэм шинжилгээний 10 кредит цаг биелүүлэхээс 167.80 кредит, В цаг 4-ийг биелүүлэхээс дор хаяхад 5.5 цаг биелүүлж тооцуулсан байна. Энэ хичээлийн жилд мөн магистр, докторын төвшинд тус бүр 3 кредит цаг бүхий 4 хичээл орж буй. Эрдэм шинжилгээний ажилд илүү их цаг зарцуулахыг эрхэмлэдэг учир илүү цагаар хичээл ордоггүй. Миний зааж буй хичээлийн 3 нь докторын төвшний хичээл.

МУИС-ийн журам ёсоор докторын зэрэгтэй багш нар докторын хичээл заах боломжтойн дээр, докторын төвшний хичээл нь тухайн салбарын эрдэм шинжилгээний ихээхэн туршлагыг шаарддаг. Дээрх 4 хичээлийг одоогоор надаас өөр заах багш хараахан үгүй байгаа.

Нийгэм-Соёлын антропологийн хөтөлбөрийн ахисан төвшний, түүний дотор докторын төвшний хичээлийг миний бие заах зайлшгүй шаардлага буйг 2024.09.30-нд хуралдсан Антропологи-Археологийн тэнхимийн хурал ч онцлон тэмдэглэсэн. Миний хичээлүүдийг цуцалж байгаа нь ч чухам заах багш байхгүй байгаагийнх юм.

Бакалаврын хичээл ор гэж буй шаардлага нь цэвэр үзэмжийнх. Профессор бакалаврын хичээл орох ёстой гэсэн заалт, үүрэг МУИС-ийн “Багшийн хичээлийн жилд гүйцэтгэх ажлын хэмжээ”-нд байхгүй. Тиймээс дүрэм, журмын бус үзэмжийн шаардлага. Хэрвээ Б.Болд-Эрдэнэ болон МУИС-ийн одоогийн захиргаа өөрчлөөгүй л бол МУИС-д дагнан магистр, докторын хичээл ордог профессорууд цөөнгүй бий. МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журмын 3.11. Профессорын зэрэглэлийн ерөнхий шаардлагын 4 дэх “Бакалаврын түвшний ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн заавал судлах хичээлийн аль нэгийг заадаг байх” гэснийг үндэслэл болгох гэж оролдож болох.

Гэвч 3.11 дүгээр зүйл нь тэр чигээрээ профессорын ажлын байрны тодорхойлолт бус харин профессор зэрэглэлийн албан тушаалд дэвшүүлэхэд баримтлах шалгуурууд. Тухайлбал 3.11.1. гэхэд Профессор эсвэл дэд профессор цолтой байх (Журам батлагдах үед дэд профессор цолтой болоогүй профессор зэрэглэл дээр ажиллаж буй профессор багш нар 2 жилийн дотор дэд профессор цолтой болох нөхцөлтэй ажиллана) гэсэн байна.

Ажлын байрны буюу гүйцэтгэх ажил, үүргийн тодорхойлолт бус харин албан тушаалд томилох шалгуур гэдэг нь хэнд хүнд ойлгомжтой. Мөн тусгай шаардлага гэдгийн 3.12.1.1-д Сүүлийн 5 жилд Web of Science JCR импакт фактор, Scopus CiteScore бүхий мэргэжлийн сэтгүүлд 2-оос доошгүй өгүүлэл МУИС-ийн нэрээр хэвлүүлсэн байх (Үүний нэг нь нэгдүгээр эсвэл холбоо барих зохиогчийн аль нэгээр хэвлүүлнэ) гэсэн нь мөн ажлын байрны тодорхойлолт бус нь хэн бүхэнд ойлгомжтой.

Ер нь хэн, ямар хичээл, хэнд заахыг эрдэм мэдлэг өөрөө шийдэх. Эрдэм мэдлэгийг эзэмшсэн нь зааж, сурах чадвартай, эрмэлзэлтэй нь сурах. Эрх мэдэл, эр бяр, элдэв авираар шийддэг зүйл биш. Дургүй ламд дарж сахил хүртээдэггүй, сурсан эрдмийг сураар боодоггүй, судар номыг дээсээр боодоггүй гэдэг нь учиртай юм. Тиймээс хэн, юу, хэнд, хэрхэн заахыг эрдэм, эрдмийн хамт олон мэддэг учиртай.

Мөн хичээл мэдлэг, чадвараар хуваарилагддаг бөгөөд шат ахих тусам илүүг шаардах. Тиймээс профессор багш нар ямар хичээл, хэнд орох нь эрдмийн шаардлагаас хамаарна. Эрдэм шинжилгээ, судалгаа эрхэлдэг судалгааны их сургуулиудад бол профессоруудын үндсэн хийдэг зүйл судалгаа. Үнэндээ судалгааны их сургуулиудад профессор гэдэг үг багш сурган хүмүүжүүлэгч гэхээсээ илүү эрдэмтэн судлаач гэдэг ойлголтыг илэрхийлдэг, профессорууд ч өөрсдийгөө тэгж үздэг.

Тэдний хийдэг гол зүйл эрдэм шинжилгээний ажил, магистр, докторын семинар удирдах, магистр, докторын оюутнуудыг дагуулан судалгаа хийх, тэдний судалгааг удирдах, чиглүүлэх, зөвлөх. Мэдээж бакалаврын хичээл ордог профессорууд байна. Гэхдээ заавал бакалаврын хичээл орох үүрэг байхгүй.

Харин профессоруудаа судалгаанд илүү төвлөрөхийг хөхүүлдэг бөгөөд шилдэг, тэргүүлэх профессорууддаа эндоументтай профессор, тэргүүлэх профессор (distinguished professor), улмаар их сургуулийн профессор (university professor) гэх зэргээр өндөр цалин хангамж, өргөн боломжоор хангадаг.

Олон улсын төвшний судалгаа хийдэг цөөхөн хэдэн профессороо бакалаврын хичээл заа гэж шаардах нь МУИС-ийн судалгааны их сургууль болох зорилгод нийцнэ гэж бодохгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний тухайд, Б. Болд-Эрдэнийг захирал болсны дараа 2024 оны 11-р сарын 15-нд тэнхимийн эрхлэгчээс “Та бүхэн хавсралтанд байгаа гэрээний зөвхөн 1-р хуудсыг хэвлэж гаргаад шинэ захирал Б.Болд-Эрдэнэтэй гэрээ байгуулахаар бичиж өөрийнхөө мэдээллийг бөглөөд НУСалбар хариуцсан захирлын туслах Лхамсүрэнд өгнө үү” гэсэн имэйл ирсэн юм.

Түүнийг нь ёсоор нь явуулсан. Хэсэг хугацааны дараа 12-р сарын 12-нд НУСалбар хариуцсан захирлын туслах T.Лхамсүрэнгээс Б.Болд-Эрдэнэ захирал “таныг өөрөө ирж байгаад байгуулаарай гэж хэлүүлсэн шүү” гэсэн имэйл ирэв. “Учир шалтгаан нь юу вэ?” гэсэн имэйл явуулсан ч хариу ирээгүй.

Мэдээж Б.Болд-Эрдэнийн үйлдэл намайг ялгаварлан гадуурхсан үйлдэл байсан учир түүнд хариу олдоогүй нь ойлгомжтой. Б. Болд-Эрдэнэ өөрөө гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа болохоос биш би татгалзсан зүйл үгүй юм.

Тиймээс Б. Болд-Эрдэнэ ба МУИС-ийн захиргааны эрх баригчдын намайг буруушааж байгаа зүйл нь хууль бус, дүрэм бус, журам бус төдийгүй МУИС-ийн сургалтын нэг үндсэн арга, тогтсон жишиг, соёлыг буруушааж байгаа хэрэг. Б. Болд-Эрдэнийн надад тавьсан бакалаврын хичээл заах шаардлага нь дүрэм бус, журам бус, төдийгүй мөн эрдмийн зүй тогтол, тэнхимийн хэрэгцээ шаардлагад үл нийцэх. Мөн МУИС-д тогтсон жишгээс сондгой зүйл.

Намайг биеэр ирж гэрээнд гарын үсэг зур гэж шаардаж буй нь цэвэр ялгаварлан гадуурхсан үйлдэл. Тиймээс миний зүгээс Монгол улсын хууль тогтоомж, МУИС-ийн дүрэм журам, тогтсон жишиг, соёлыг зөрчсөн зүйл огтхон ч байхгүй. Тиймээс Б. Болд-Эрдэнэ нарын үйлдэл нь хууль, дүрэм, журам, жишиг, соёлыг хамгаалах гэсэн бус харин хууль, дүрэм, журам, жишиг, соёлыг зөрчин намайг тусгайлан онилж шийтгэх гэсэн хэрэг болно. Надтай харьцаж байгаа энэ байдал нь дээр өгүүлсэн захирал, профессор, багш, ажилтнуудын бичсэн, хэлсэн, ярьсан зүйлтэй ижил байгаа юм.

Миний “гэмт хэрэг

Эрдмийн эрх чөлөө эрдэм шинжилгээний буюу судалгааны, заах буюу хичээл сургалтын хэрэг төдийг хамардаг юм биш. Их сургуулийн багш нар эрдмийн нийгэмлэгийн гишүүд төдийгүй иргэд мөн боловсролын байгууллагын албан хаагчид. Эрдэмтний хувьд ч, иргэний хувьд ч, албан хаагчийн хувьд ч багш нар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүрэн дүүрэн эрхтэй бөгөөд үүнийхээ төлөө ямар нэг зэмлэл, шийтгэлд өртөх ёсгүй.

Эрдэм, мэдлэг өөрөө эрх мэдэл (power), засаглал. Тиймээс эрдэм мэдлэгийн орчин, “зах зээл” нээлттэй чөлөөтэй, эрдмийн нийгэмлэг эрүүл байх учиртай. Эрдмийн нийгэмлэгийн гишүүний хувьд эрдэмтэд эрдмийн орчны эрүүл мэндийг хамгаалж, хангаж байх учиртай. Аливаа их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага нь эрдмийн өргөө, орчин, эрдэмтдийн нийгэмлэг. Тиймээс их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын засаглал, удирдлагад эрдмийн хамт олны оролцоо суурь ач холбогдолтой.

Эрдмийн эрх чөлөө болон их сургуулийн эрдмийн чанарыг хамгаалахын тулд багш нар их сургуулийн засаглалд идэвхтэй оролцдог байх ёстой бол их сургуулийн засаглалд бодитой оролцохын тулд багш нар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх ёстой юм. Эл учир багш нар засаглалын эрхээ хэрэгжүүлэхэд нь эрдмийн эрх чөлөө үндсэн нөхцөл нь.

Тиймээс хэн заах, юу заах, хэрхэн заах, хэнд заах нь багш нарын бүрэн эрх мэдлийн хэрэг төдийгүй багш нар их сургуулийн дүрэм, журам, бодлого, үйл ажиллагааны талаар өөрсдийн үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх ёстой. Тиймээс хэдийгээр багш нар байгууллагынхаа дүрэм, журмыг мөрдөх ёстой ч, эрдмийн эрх чөлөө нь тэдний байгууллагынхаа дүрэм журмыг чөлөөтэй эсэргүүцэх, шүүмжлэх эрхийг хамгаалдаг. Энэ нь байгууллагын дотоод (intramural) асуудлын талаар үзэл бодлоо илэрхийлэх эрх.

Иргэний хувьд улс орны асуудлаар багш нар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байх эрхтэй. Ингэхдээ эрдэмтний хувьд үнэн зөв байхыг хичээх, хүлээцтэй байх, бусдын үзэл бодлыг хүндлэх ёстой. Үүнийг байгууллагын гадуур (extramural) асуудлаарх эрх гэдэг.

Миний бие энэ эрхээ ямагт эдалсээр ирсэн. Тиймээс ч 2023 оны 12-р сарын эхээр нийтлэгдсэн “Шинэ технологи, шилдэг тархины өрсөлдөөн гэдэг нь хөгжил, хүчирхэгжлийн төлөөх өрсөлдөөн л гэсэн үг” (https://www.sonin.mn/newsDetail/295) гэсэн дэлгэрэнгүй ярилцлагадаа МУИС-ийн зарим дүрэм журмыг засаж залруулах, ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн болон ажиллаж буй Монгол эрдэмтдийг Монгол руу, МУИС-руу татах үндэсний тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцгойлон тэмдэглэсэн.

Улмаар 12-р сарын сүүлээр Д.Бадарч захирлын хүсэлтээр МУИС дээрх либерал арт боловсролын байдал, төлөвийн талаар өөрийн байр суурийг бичиж элсэлт, сургалтын зохион байгуулалтыг гажуудуулсныг тэмдэглэхийн дээр улмаар 2023 оны хавар хөтөлбөрт элсэлт авах журам тогтоосон нь либерал ухааны боловсролыг үндсэнд нь цуцалсан хэрэг болсныг тэмдэглэсэн.

Мөн 2024 оны 3-р сарын 28-нд сургалт эрхэлсэн дэд захирал профессор Б. Батжаргалын хүсэлтээр ШУС-ийн захирал асан Д. Заяабаатарын ахалсан ажлын хэсгийн боловсруулсан “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам” болон “МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох журам”-д дэлгэрэнгүй шүүмж, санал бичиж тэдгээр журмуудыг дахин шинээр боловсруулах санал дэвшүүлсэн.

Учир нь журмын төслүүд нь профессор, дэд профессорын албан тушаал, цолыг хоёр тусдаа зүйл болгосон дэлхий нийтэд “өөр хаана ч байхгүй, буруу, үл зохих, халбал зохих одоогийн гаж жишгийг хэвээр үлдээсэн” төдийгүй өрнөдийн их сургуулиудын “tenure track system”-ийг баримтална гэсэн ч “уг системийн үндсэн зорилгод огт нийцээгүй, харин ч эсрэгээр уг системийн зорилго, мөн чанарыг үгүйсгэсэн” байсан болно.

Үнэндээ журмын төслүүдэд эрдмийн ёс, эрдмийн орчин, эрдмийн эрх чөлөөнд харш хийгээд үл зохилдох, сөрөг үр дагавартай зүйлүүд төдийгүй хүнлэг бус заалт ч байсан. Улмаар уг санал, шүүмжээ “МУИС-Асуудал, Шийдэл” хэмээх МУИС-ийн багш нарын Фэйсбүүк групп дээр нийтэлсэн болно.

2024 оны 5-р сард МУИС-ийн захирал Д. Бадарч гэнэт ажлаа өгч, профессор Б. Болдгивийн өгүүлсэн хуурамч сонгон шалгаруулалт зохион байгуулагдахад “МУИС-Асуудал, Шийдэл” болон олон нийтийн бусад сүлжээнд асуудлыг тавьж, шүүмжилсэн болно. Мөн МУИС дээр улстөрийн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулах гэсэн оролдлогыг ч эсэргүүцэн, шүүмжилсэн болно.

Улмаар 2024 оны 9-р сарын сүүлээр МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн ажлын хэсэг Web of Science болон Scopus-д индекслэгддэг олон улсын сэтгүүлд нэг ч өгүүлэл хэвлүүлээгүй, тиймээс профессорын зэрэглэлийн албан тушаалын шаардлага хангаагүй хүмүүст журмаа зөрчин профессор цол олгож буйг эсэргүүцэж олон нийтийн сүлжээнд мэдээлсэн болно.

Мэдээлэх болсон шалтгаан нь миний ойлгодог эрдмийн үнэт зүйлс, ёс, соёлыг МУИС-ийн холбогдох дүрэм, журам, холбогдох этгээдүүд бүдүүлгээр зөрчсөн төдийгүй Эрдмийн зөвлөлийн ажлын хэсэг нь дүрэм журмаа зөрчсөн төдийгүй хоёр өөр стандарт (double standard) гаргасан явдал. Учир нь би профессор цолд нэрээ дэвшүүлсэн юм. Гэтэл ШУС-ийн салбар комисс намайг 1) дэд профессорын цолтой байх, 2) удирдаж хамгаалуулсан доктор 2-той байх шаардлага хангаагүй гээд тэнцэхгүй гэсэн юм (энэ 2 шалгуурын талаар дор өгүүлнэ).

Гэвч 2015 онд батлагдсан холбогдох журмын 7.8-ын ёсоор “МУИС-ийн профессорын зэрэглэлд нэр дэвшигч нь сүүлийн 5 жилд 2-оос цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл Web of Science, IF-JCR импакт фактор индекс бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн (үүний 1-ээс доошгүйг 1-р юм уу холбоо барих зохиогчоор), эсвэл өөрийн судалгааны ажлын үр дүнг агуулсан монограф SPI expended-ийн дундаж, түүнээс дээгүүр индекстэй академик пресст хэвлүүлсэн байх” шаардлагатай юм.

Энэ заалт 2024 он хүртэл хүчин төгөлдөр байсан. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй этгээд МУИС-ийн профессорын албан тушаалд томилогдоод, улмаар 2024 оны 9 сард МУИС-ийн профессор цол авав. Уг этгээд 2023 онд профессорын цолд нэрээ дэвшүүлээд Web of Science, эсвэл Scopus-т бүртгэлтэй олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлгүй учир тэнцээгүй юм билээ.

Гайхалтай нь уг этгээд 2024 онд МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох журмаас “Web of Science, IF-JCR импакт фактор индекс бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд” 2-оос доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх заалтыг хассан төдийгүй тавигдах шаардлагуудыг өөртөө тохируулан засаад МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр батлуулаад, дахин профессор цолд нэрээ дэвшүүлж профессор цол авсан нь тэр. Уг этгээд тухайн үед МУИС-ийн сургалт эрхэлсэн захирал төдийгүй МУИС-ийн ШУС-ийн захирал байсан юм.

Хэдийгээр Эрдмийн зөвлөлийн цолны ажлын хэсгийн удирдамжийн 2-т “Зэрэглэлд ажилласан хугацаандаа тухайн хугацаанд мөрдөгдөж байсан журамд заагдсан харгалзах зэрэглэлийн ерөнхий ба тусгай шаардлагыг биелүүлсэн эсэхийг Ажлын хэсэг шалгах” гэсэн заалт байсан ч, ажлын хэсгийн зарим гишүүд үүнийг мөрдөхийг шаардсан ч ажлын хэсэг олонхоороо уг заалтыг мөн мөрдөөгүй байгаа юм.

Түүгээр ч барахгүй Эрдмийн зөвлөлийн ажлын хэсэг уг этгээдийн Солонгосын Монгол судлалын холбооны сэтгүүлд Монгол хэлээр өөр нэг этгээдтэй хамтран хэвлүүлсэн өгүүллийг олон улсын сэтгүүлийн өгүүлэлд тооцон МУИС-ийн профессор цол олгосон байна.

Эрдмийн зөвлөлийн цолны ажлын хэсгийн зарим гишүүд үүнийг эсэргүүцэж, ажлын хэсгийн гишүүн профессор Д. Оюун-Эрдэнэ “МУИС-ийн багш нарын” Фэйсбүүк групп дээр удаа дараа пост, мэдэгдэл гаргасан төдийгүй, “WoS, Scopus-д нэг ч өгүүлэлгүй хүн МУИС-ийн профессор цол авах нь: Буруу, Зөв” гэсэн санал асуулга явуулж академич Ж. Даваасамбуу, О. Чулуунбаатар, профессор А. Галтбаяр, Ч. Алтаннар, Б. Отгонтөгс нарын нийт 86 хүн оролцож 100 хувь буруу гэсэн санал өгсөн байв. Гэвч ажлын хэсэг “Зэрэглэлд ажилласан хугацаандаа тухайн хугацаанд мөрдөгдөж байсан журамд заагдсан харгалзах зэрэглэлийн ерөнхий ба тусгай шаардлагыг биелүүлсэн эсэхийг … шалгах” заалтыг огт хэрэгжүүлээгүй байна.

Харин эсрэгээр МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралд дээр Д. Оюун-Эрдэнийг “лайвчин галзуу нэгээр нэмэгдэх нь” гэх зэргээр нэр хоч зүүн буруушаан, доромжилсон төдийгүй хэд хэдэн нэр бүхий багш нар намайг МУИС-ийн нэр хүндийг унагалаа, МУИС-аас хал гэдэг санал гаргасан гэж дуулдсан. Яг энэ үйл явдалтай давхцаж миний хичээлээ цахимаар орж буйг ШУС-ийн захиргааны шаардлагаар 2024 оны 09-р сарын 30-нд Антропологи-Археологийн тэнхим авч хэлэлцэж, ШУС-ийн захиргаанд тайлбар гаргахыг даалгасан болно. Энэ үед профессор цол авсан этгээд ШУС-ийн захирал байсан болно.

МУИС-д дүрэм журам байна уу? Эрх баригчид нь өөрсдийн эрх ашигт тохируулан хүссэн үедээ өөрчилдөг бол дүрэм журам мөн үү? МУИС-ийн эрх мэдэлтнүүд дүрэм журмаа мөрдөж байна уу? Эрдмийн зөвлөлийн ажлын хэсэг нь ч, МУИС-ийн дүрэм, журмыг мөрдүүлэх учиртай захиргаа нь ч дүрэм, журмаа түүвэрлэж хэрэглэвэл дүрэм журам мөрдүүлж байгаа хэрэг мөн үү?

МУИС эрдэмтдийн нийгэмлэг мөн үү? Дүрэм бус, журам бусыг эсэргүүцэж, эрдмийн ёс зүй, чанар, стандартыг хамгаалж буй нэгнээ Эрдмийн зөвлөлийн хуралдаан дээрээ элдэв нэр хоч зүүж, дайрч давшлах төдийгүй гэсгээн, шийтгэхээр хэлэлцэж буй этгээдүүд эрдэмтэд мөн үү, тэдний нийлбэр эрдмийн нийгэмлэг мөн үү? МУИС-д наад захын эрдмийн эрх чөлөө төдийгүй МУИС-ийн багш нарт хүний эрх байна уу?

Эрдмийн өргөө?

Аливаа их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг эрдмийн өргөө, мэдлэгийн ундарга, үнэний булаг, эрдэм шинжилгээний уурхай, эрдмийн нийгэмлэг болгодог, байлгадаг амин сүнс нь эрдмийн эрх чөлөө.

Эрдмийн эрх чөлөө нь эрдэмтэд, багш, судлаачид өөрсдийн сонирхсон аливаа асуудлыг судлах, хэлэлцэх, судалгааны үр дүнгээ хэвлүүлэх, заах, дэлгэрүүлэх, мөн эрдмийн нийгэмлэгийн гишүүний хувьд, их сургууль эрдэм шинжилгээний байгууллагын ажилтны хувьд, иргэний хувьд эдгээрийн амьдрал, аливаа үйл ажиллагаанд оролцохдоо үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамардаг.

Эрдэм шинжилгээ, сургалтын хэрэгтээ эрдэмтэд, багш, судлаачид хөндлөнгийн, тухайлбал, их сургуулийн захиргаа, удирдах зөвлөл, улстөрчид, хандивлагчид зэрэг аливаа оролцооноос ангид, дархлагдсан байх ёстой бол эрдэмтэн, ажилтан, иргэний хувьд эрдмийн нийгэмлэг, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, улс орны буюу нийтийн аливаа хэрэгт оролцохдоо үзэл бодол байр сууриа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байх ёстой юм. Ийм эрхгүйгээр эрдмийн өргөө, эрдмийн нийгэмлэг, эрүүл, эрх чөлөөт нийгэм боломжгүй.

Эрдмийн эрх чөлөөг хамгаалах хамгийн үндсэн механизм нь ажлын байрны дархлаа. Ажлын байрны дархлааг тогтоодог хамгийн гол механизм нь тэньюр систем. Тэньюр системийн үндсэн зорилго нь шигшигдсэн эрдэмтэнд ажлын байрны дархлаа олгож түүнд хэнээс ч эмээхгүйгээр, юунд ч санаа зовохгүйгээр амар амгалангаар эрдэм шинжилгээндээ төвлөрөх боломж олгох. Тэньюрийн жим (tenure track) нь тийм эрдэмтнийг бэлтгэх, бойжуулахад оршино.

Тиймээс тэньюрийн жим нь 7 хүртэлх жилийн хугацаатай, түүний нэг жил нь цалинтай чөлөөтэйгөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажилд зориулагдах нөхцөлтэй байдаг. Мэдээж сод эрдэмтэд профессороор шууд томилогдох нь байхад гялалзсан эрдэмтэд тэньюрийн үнэлгээнд эрт орж болдог. Ихэвчлэн 7 дахь жилийн төгсгөлд тэньюрийн үнэлгээ хийгддэг.

Эрдэм шинжилгээ, сургалт, нийгэмд үзүүлсэн үйлчилгээ гэсэн 3 үндсэн зүйлийг авч үзнэ. Судалгааны их сургуулийн хувьд шийдвэрлэх гол үзүүлэлт эрдэм шинжилгээ. Эрдэм шинжилгээний хувьд хангалттай бүтээлгүй бол нөгөө 2 үзүүлэлт нь хэчнээн гайхамшигтай байсан ч тэньюр өгөх нь бараг үгүй.

Үнэлгээг хүн тус бүр дээр хийх бөгөөд, хүн тус бүрээр тэньюрийн хороо байгуулдаг. Хороог тухайн тэнхим, төстэй тэнхимийн эрдэмтдийг оролцуулан байгуулна. Хороо үнэлгээг зохион байгуулна. Үнэлгээний хамгийн гол хэсэг нь уг эрдэмтний эрдэм шинжилгээний бүтээлд өгсөн үнэлгээ.

Энэ үнэлгээг тухайн салбарын тэргүүлэх эрдэмтэд, гэхдээ гаднын (өөр сургуулийн, олон улсын) 5-6 тэньюр авсан профессоруудаар (external reviewers) тус, тусад нь нууцаар хийдэг.

Тэньюрийн хороо энэ үнэлгээг үндэслэн тэньюр олгох эсэхийг шийддэг. Салбар ухаан бүр харилцан адилгүй, сургуулиуд шилдгийн төлөө өрсөлдөж байдаг учир үнэлгээний суурь үнэлэмж нь тухайн эрдэмтний салбар дээр шилдэг сургуулиудын 4-6 дэд профессор, ба профессоруудын бүтээлтэй жишин харьцуулах (peer comparison).

Хэрвээ тэньюр олговол дэвшүүлж дэд профессор (associate professor) болгоно, тэньюр олгоогүй нөхцөлд тус сургуулийг орхих ёстой болдог. Тэньюр авсан дэд профессор дархлагдаж байгаа хэрэг. Нийгэм, хүмүүнлэгийн ухаанд ихэвчлэн диссертациа монограф болгосон, мөн 2-3 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн хүмүүс тэньюр авах нь орчин үеийн жишиг.

Байгалийн ухаанд тэньюр авах хувь нь харьцангуй бага 50 орчим хувьтай байдаг гэж уншсан. Байгалийн ухаанд монограф бичих нь ховор. Голлон өгүүлэл. Харин тэньюр авахад тухайн салбарын тэргүүлэх сэтгүүлүүдэд судалгаагаа хэвлүүлсэн байх явдал чухал болов уу.

Дэд профессорууд өөрсдийн таатай цагтаа профессорын албан тушаалд мэдүүлгээ өгдөг. Өгөх алба ч үгүй. Системийн зорилго эрдмийн эрх чөлөөг хамгаалах, эрдмийн чанарыг (scholarly excellence) хөхүүлэхэд орших.

МУИС-ийн холбогдох журам “МУИС-ийн профессор, дэд профессор цол олгоход өндөр хөгжилтэй орнуудад баримталдаг түгээмэл шалгуур үзүүлэлт, хугацаат үнэлгээний систем (tenure track system)-ийн үндсэн зарчмыг жишиг болгоно” гэсэн заалттай ч тогтоосон дүрэм, журам, дэглэм нь тэньюр системийн эсрэг, түүнийг үгүйсгэсэн төдийгүй эрдмийн орчинд харш, гаж, эрдмийн орчин, эрдэм шинжилгээний эсрэг.

Тэньюр систем нь эрдмийн эрх чөлөөг хамгаалах, эрдэм шинжилгээг хөхүүлэх, урамшуулах, эрдэмтэд профессорууддаа эрх чөлөөтэй ажиллах боломж олгох зарчим, бодлогын үр дүн бол МУИС-ийн журам нь 1) МУИС-ийн профессор, дэд профессоруудын хоорондын эрх мэдэл, албан тушаал, цол, статусын төлөөх тэмцэл, 2) тэдний өөрсдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн бодлогын үр дүн гэж болно.

Нэгэнт тэмцлийн үр дүн учир журам нь тэмцэлдэгч талуудын нэг нь нөгөөгийнхөө эсрэг гаргаж тавьсан хориг, чөдөр, тушаа. Тиймээс тэдгээр нь бүхэлдээ шинэ залуу эрдэмтдийн эсрэг хориг арга хэмжээ болж хувирсан. МУИС-ийн профессор, дэд профессоруудын эрх ашгийг хамгаалах бодлогын үр дүн учир гаднын өрсөлдөөнөөс тэднийг хамгаалах, нэг ёсны протекционист бодлого.

Аливаа протекционист бодлого хүчтэй, илүү өрсөлдөгчөөс хамгаалахад чиглэгдсэн байдгийн нэгэн адилаар МУИС-ийн протекционизм нь МУИС-ийн профессор, дэд профессоруудыг илүү өрсөлдөгчдөөс нь хамгаалах явдал. Илүү өрсөлдөгчид нь өндөр хөгжилтэй орнуудад доктор хамгаалсан болон докторын дараах судалгаа хийсэн эрдэмтэд. Өөрөөр хэлбэл илүү мэдлэг, илүү боловсрол, илүү судалгаа, илүү шинжлэх ухааны эсрэг тавьсан хориг арга хэмжээ. Энэ нь шууд утгаараа шинжлэх ухааны эсрэг хориг арга хэмжээ гэсэн үг.

Тухайлбал МУИС-ийн профессор цолд нэр дэвшихийн тулд 1) МУИС-ийн дэд профессор цолтой байх, 2) МУИС-д 2 доктор удирдаж хамгаалуулсан байх гэдэг шаардлага чухам ийм шаардлага. Чухам эдгээр шаардлагын улмаас МУИС-ийн профессорууд, Эрдмийн зөвлөлийн гишүүд намайг “шаардлагаа хангаагүй” байж профессор цолд нэр дэвшүүлэв гэж ихэд эгдүүцэхийн дээр “МУИС-ийн эрдмийн цол тойрсон асуудлыг олон нийтийн сүлжээнд сэвж байгаа нь их сургуулийн Эрдмийн хамт олны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ёс зүйгүй асуудал болж байна” гэж буруушааж байгаа юм.

Надад удирдсан 2 докторант байсан ч миний бие чухам хилийн чанадад байсан учир нэгийг нь Японд, нөгөөг нь Монголд өөр хүний нэр дээр шилжүүлж хамгаалуулсан юм.

Гэхдээ асуудлын гол нь МУИС-ийн дэд профессор гэдэг цол эрдмийн шалгуур болж байгаа явдал. Эрдэм гэдгийг хүн төрөлхтөн мэдлэг, чадвар гэж ойлгох бөгөөд эрдэм шинжилгээний байгууллагын хувьд эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг ойлгох. Цол гэгч эрдэм бус, эрдэм шинжилгээний бүтээл бус. Гэвч чухам энэ шаардлагын улмаас миний бие МУИС-ийн профессорын шаардлагыг үл хангах.

Учир нь МУИС-ийн хувьд эрдэм, мэдлэг, эрдэм шинжилгээний бүтээл бус цол, статус эрхэм. Цол, статустаа зөвхөн МУИС-ийн цол, статус эрхэм. Учир нь “Бусад их, дээд сургуулийн профессор, дэд профессор цолыг МУИС-д дүйцүүлэн тооцохгүй.” Тиймээс Харвард, Стэнфорд, Оксфорд, Кэмбрижийн профессор байсан ч МУИС-д шаардлага хангахгүй.

МУИС-ийн энэ журмаар бол Монголчуудын сайн таних профессор Кристофер Этвүүд МУИС-д ирвэл бүх цол, хэргэмээ шувтлаад МУИС-ийн багшаас эхлэх ёстой. Нөгөө талаар Индианагийн Их Сургуульд дэд профессор байсан тэрээр Пенсильваны Их Сургуульд шилжин профессороор томилогдсон юм. МУИС-ийн журмаар бол тэрээр профессор бүү хэл бүх цол хэргэмээ шувтлах ёстой байсан юм. МУИС ийм л “хосгүй” журамтай.

МУИС-д 2 доктор удирдаж хамгаалуулсан байх гэдэг шаардлага нь хэрэг дээрээ МУИС зөвхөн МУИС-ийн докторыг л эрдмийн ажил гэж хүлээн зөвшөөрдөг гэсэнтэй ижил зүйл. Энэ нь МУИС бусад сургуулиудын докторыг үгүйсгэдэг гэсэн үг. Учир нь “МУИС-ийн профессор, дэд профессор цолд нэр дэвшигч МУИС-д суралцагч докторант, магистрант удирдаж хамгаалуулсан байна” гэсэн заалттай.

Тиймээс өөр сургуульд удирдсан доктор үл тооцогдох. Харвард, Стэнфорд, Оксфорд, Кэмбрижийнх байсан ч үл тооцогдох. Удирдагч нь МУИС-ийнх байсан ч үл тооцогдох. Зөвхөн МУИС-ийн доктор байх ёстой. Зөвхөн энэ заалтаас болоод профессор цол авч чадахгүй яваа, түүний дотор гадаадад хамгаалуулсан доктортой, эрдэмтэд ч МУИС-д олон.

Нөгөө талаар докторын зэрэг горилогчид салбар салбарынхаа шилдэг эрдэмтэд, тиймээс профессоруудад шавь орж докторт сурдаг. Учир нь салбар салбарын тэргүүлэх эрдэмтэд профессор байдаг бөгөөд профессорууд л докторын судалгаа удирдахуйц мэдлэг, чадвар, туршлагатай байдаг гэж үздэг нь хэн хүнд ойлгомжтой. Ихэнх сургуулиудад профессорууд л докторын ажил удирддаг бөгөөд зөвхөн профессорууд л тийм эрхтэй байх нь ч бий.

Харин МУИС-д эсрэгээр профессор болохын тулд доктор удирдсан байх ёстой. Тиймээс дөнгөж доктор хамгаалсан докторын диссертациасаа илүү судалгаа хийгээгүй хүмүүс ч доктор удирдаж хамгаалуулах ёстой болж хувирсан. Эрдмийн хэрэгт ч, жишигт ч, соёлд ч нийцэмжгүй төдийгүй сөрөг үр дагавартай. Гэвч МУИС ийм гаж шаардлагатай.

Энэ шаардлага нь МУИС-ийн байгаль, нийгэм хүмүүнлэгийн ухааныхныхны цолны төлөөх тэмцлийн бүтээгдэхүүн. Учир нь байгалийн ухааны, ялангуяа биологи, хими зэрэг лабораторийн ухааныхан МУИС-ийн “профессорын зэрэглэлд нэр дэвшигч нь сүүлийн 5 жилд 2-оос цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, Web of Science IF-JCR импакт фактор индекс бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд 2 өгүүлэл хэвлүүлсэн (үүний 1-ээс доошгүйг 1-р юмуу холбоо барих зохиогчоор) эсвэл өөрийн судалгааны ажлын үр дүнг агуулсан монограф бүтээл бичиж хэвлүүлсэн байх шаардлагатай. SPI Expended-ийн дундаж түүнээс дээгүүр индекстэй академик пресст хэвлүүлсэн монографыг энд тооцно” гэсэн журмыг тогтоосон юм.

Байгалийн ухааныхан ихэвчлэн өгүүлэл хэвлүүлдэг, монограф бичих нь ховор, нийгэм хүмүүнлэгийн ухааныхан өгүүлэл бичихийн дээр монограф хэвлүүлдэг. Тиймээс Web of Science-ийн 2 өгүүлэл гэдэг нь байгалийн ухааныханд зориулагдсан шаардлага. Энэ нь уг нь лабораторийн ухааны доктор хамгаалах оюутанд тавигддаг жишиг. Лабораторийн ухааныхан багаараа судалгаа хийж, багаараа хэвлүүлдэг учир өгүүлэлд нэр хавчуулагдах нь түгээмэл. Тиймээс энэ шаардлага нь байгалийн ухааныхны хувьд үндсэндээ 1-р зохиогч, эсвэл холбоо баригч зохиогчоор 1 өгүүлэл л гэсэн үг.

Харин нийгэм, хүмүүнлэгийн ухааныхан хамтран өгүүлэл бичих нь ховор учир энэ нь үндсэндээ 2 өгүүлэл гэсэн үг. Лабораторийн ухааныхны хувьд сэтгүүлийн тоо асар олон, хэвлэгдэх давтамж ч асар өндөр учир өгүүлэл хэвлүүлэх магадлал ч өндөр.

Лабораторийн ухаанд сар тутамд төдийгүй долоо хоногт ч хэвлэгддэг сэтгүүлүүд байхад нийгэм, хүмүүнлэгийн ухаанд жилд 4 дугаар байвал олон. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны хувьд сэтгүүлийн тоо, давтамж эрс цөөн учир өгүүлэл хэвлүүлэх магадлал бага. Өрсөлдөөн өндөртэй. Тиймээс дээрх шаардлага нь илэрхий лабораторийн ухааныханд үйлчилсэн заалт нь ойлгомжтой.

Гэхдээ асуудлын гол нь дээрх шаардлагын улмаас МУИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн ухааныхныхан профессорын зэрэглэлд нэрээ дэвшүүлэх боломжгүй болсон. Учир нь хэдийгээр өнөөдөр шинжлэх ухааны хэл англи хэл боловч МУИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн ухааныхны хувьд Web of Science-д өгүүлэл хэвлүүлнэ гэдэг их хүнд даваа.

Цөөхнийг эс тооцвол Web of Science-д бүү хэл англиар ажлаа хэвлүүлдэг хүн байхгүй. Тиймээс нийгэм, хүмүүнлэгийн ухааныхан байгалийн ухааныханд хариу хориг тавих зорилгоор 2 доктор, бүр тэгэхдээ МУИС-д 2 доктор хамгаалуулсан байх гэдэг шаардлага бодож олсон хэрэг. Учир нь байгалийн ухаанд докторын оюутан цөөн, хамгаалдаг нь бүр цөөн.

Харин доктор үйлдвэрлэх тал дээр Монголын нийгэм, хүмүүнлэгийн ухааныхан зартай. “Чулуу аваад шидэхэд нэг доктор оногдоно” гэдэг үг чухам эдгээр ухааныханд хамаатай юм. Чухам ийм учиртай шаардлагуудын улмаас 2004 оноос хойш МУИС-д профессорын албан тушаал дээр ажиллаж ирсэн би ч МУИС-ийн профессорын шаардлага хангахгүй байгаа юм.

Үнэндээ МУИС-д гаднаас хэн нэгэн дөнгүүр эрдэмтэн оръё гэвэл эрдмийн зэргээсээ бусад өөрийн өмнөх эрдмийн бүтээл, ололт, амжилт, цол, хэргэм энэ тэрээ бүгдийг нь шувталж хаяад МУИС-ийн хамгийн доод шатанд орох ёстой. Учир нь МУИС хэвлүүлсэн бүтээл, бүртгүүлсэн патент, удирдсан оюутан, авсан цол, хэргэмийг нь огт үл тооцох.

Зөвхөн МУИС-ийн нэр дээрхийг, МУИС-ийн доторхыг л хүлээн зөвшөөрнө. Хүнийг, судлаачийг, багшийг, эрдэмтнийг төдийгүй, судалгааны өгүүллийг, номыг, оюутныг, цолыг, ажилласан жилийг хүртэл МУИС-ийн ба МУИС-ийн биш гэж ялгаварлан, МУИС-ийн бишийг үл тооцно.

МУИС-ийн нэрээр л биш бол хаана ч юу ч хэвлүүлсэн үл тооцно. МУИС-ийнх биш л бол Харвард, Стэнфорд, Оксфорд, Кэмбрижийнх байсан ч үл тооцно. Энэ МУИС-ийн албан ёсны бодлого, дүрэм, журам.

Д. Бадарч захирлын зүтгэж байж “хагас дутуу өөрчлөлт хийсэн” гээд байгаа “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журам”, “МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох журам” 2024 оны хувилбарыг нь авч үзэхэд л “МУИС-д ажилласан дадлагажигч багшийг”,

“МУИС-д 10-аас доошгүй жил багшилсан багш”, “МУИС-ийн нэрээр хэвлүүлсэн байх” (энэ заалт дор хаяхад 8 удаа дурдагдсан байна), “МУИС-ийн нэр дээр олон улсын патент бүртгүүлсэн байх”, “МУИС-ийн нэрээр судалгааны үндсэн чиглэлээр нэг сэдэвт бүтээл хэвлүүлсэн байх”, “МУИС-д 15-аас дээш жил ажилласан эрдмийн зэрэгтэй профессор багш сургалтын дэд профессор, 20-оос дээш жил ажилласан эрдмийн зэрэгтэй профессор багш сургалтын профессорын зэрэглэлд ажиллаж болно”, “МУИС-ийн нэрээр бүртгүүлсэн патент, захиалгат судалгаа” гэх зэргээр зөвхөн МУИС-ийнхийг, МУИС-ийн нэрээрхийг л тооцох ёстой.

Эдгээр заалтууд нь эрдэм шинжилгээ, судалгаа, эрдмийн өргөө, орчны үзэл санаанд бүгд харш, гаж төдийгүй эрдмийн өргөө, орчин, эрдэм шинжилгээний үзэл санааны эсрэг. Тиймээс хэрэг дээрээ МУИС эрдэм мэдлэг, шинжлэх ухааны эсрэг байгууламж болж хувирсан гэсэн үг.

Дээрх бүх заалтын цорын ганц зорилго нь Д. Бадарч захирлын өгүүлснээр “гаднаас хүн оруулахгүй, өөрсдийн цус холилдсон систем, эрх ашгийг хамгаалах”. Түүний тулд тэдгээр нь өрнөдийн болон өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн, мөн тэнд докторын дараах судалгаа хийж байгаа хүмүүсийг онилсон нь ойлгомжтой.

Хэрэг дээрээ МУИС тэдэнд хандаж та нар ямар ч судалгаа хийсэн, юу ч бүтээсэн байсан МУИС-д тэр чинь огт хүчингүй, МУИС тэдгээрийг чинь огт тооцохгүй гэж тунхаглаж байгаа хэрэг. Үндсэн санаа нь та нар МУИС руу зүглээд хэрэггүй гэсэн үг.

Энэ байдлыг Эдийн засгийн профессор байсан Б. Эрдэнэбат “Энэ бол үнэхээр хэвийн бус үзэгдэл бөгөөд Монгол Улсын дээд боловсролын гажуудал, МУИС доторх цус ойртолт хэрээс хэтэрсний жишээ” гэх зэргээр 2022 оны 5 сарын 17, 8 сарын 4, 9 сарын 13-нд удаа дараа шүүмжилсэн байдаг.

Ажлын байрны дархлаа бий болгож эрдмийн эрх чөлөөг хамгаалах нь тэньюр системийн зорилго бол МУИС хэдийгээр “tenure track system-ийн үндсэн зарчмыг жишиг болгоно” гэж тунхагласан ч, мөн дэд профессор, профессор цол олгодог ч эдгээр нь эрдмийн эрх чөлөөг хамгаалж, ажлын байрны дархлаа олгож байгаа хэрэг огт биш.

Учир нь МУИС гурван жил тутамд профессор багш нараа, түүний дотор профессор, дэд профессор цолтой багш нараа ч аттестатчилал гэдэг зүйлд оруулна. Аттестатчилалд тааруу дүн үзүүлбэл албан тушаалын зэрэглэлийг нь бууруулна.

Аттестатчллын комисс гэгчийг эрдмийн хамт олон, эрдмийн нэгж, тэнхим бус захиргаа нь байгуулна. Тухайн жилд аттестатчилалд орж байгаа бүх багш нарт нэг комисс л байгуулна. Цолны комисс нь ч бас нэг л комисс, бас захиргаа нь байгуулдаг.

Эдгээр комисс нь эрдэм шинжилгээний ажлын агуулга, учир холбогдол, ач холбогдол, үр нөлөөг үнэлдэггүй. Комиссын хийдэг зүйл хэвлүүлсэн бүтээлийн тоо (bibliometrics) тоолох. Тиймээс аттестатчилал гэгч нь МУИС-ийн захиргааны зүгээс профессор багш нараа хянах, дарамтлах, хүмүүжүүлэх хэрэгсэл.

Тэньюр систем нь эрдмийн эрх чөлөөг хамгаалахад орших учир тэньюр авсан буюу МУИС-ийнхаар профессор, дэд профессор цол авсан багш нар дархлагдаж буй учир аттестатчилал гэдэг шиг юманд өртөх ёсгүй. Нөгөө талаар 3 жил тутмын аттестатчилал нь эрдэм шинжилгээний ажлын мөн чанарт ч үл зохих. Эрдэм шинжилгээний ажил цаг, хугацаа шаарддаг төдийгүй бүтэлгүйтэх нь түгээмэл зүйл.

Дээрээс нь Б. Болд-Эрдэнийн шаардаад байгаа хөдөлмөрийн гэрээ гэгч тэньюр системийг бүрмөсөн үгүйсгэсэн, эрдмийн эрх чөлөөнд заналхийлсэн, эрдмийн орчинд эрс харш, тиймээс цэвэр профессор багш нарыг захиргааны зүгээс дарамтлах, айлгах, сүрдүүлэх хэрэгсэл.

Зүй нь профессор багш нар бүү хэл байнгын ажилтан, ажилчин хэн ч, мөн гэрээт ажилтан, ажилчин гэрээ нь 1 жилийнх эсвэл эхнээсээ л жил тутам сунгах заалттай биш бол жил бүр хөдөлмөрийн гэрээ гэгчийг байгуулах ёсгүй. Монгол улсын хууль тогтоомжид тийм зүйл байдаг эсэхийг бүү мэд. Зүй нь байх ёсгүй. Ямар ч байсан ертөнцийн хаана ч ийм хууль, ёс байхгүй.

Хүнлэг биш төдийгүй, хүний эрх зөрчсөн, хүнийг боолчлох хэлбэр гэж болно. Эрдмийн эрх чөлөөнд байнгын заналхийлэл учир, ялангуяа их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад огт байх ёсгүй, харш зүйл.

Яагаад МУИС-д ийм эрдмийн орчинд харш, дайсагнасан дүрэм журам мөрдөгдөх вэ? Мэдээж мэдлэггүй, чадваргүй, туршлагагүйн уршиг. Гэхдээ эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хэн ч гэсэн эрдмийн эрх чөлөө эрдэм шинжилгээний ажлын үндсэн нөхцөл, тиймээс түүнийг хамгаалах ёстой гэдгийг бараг зөнгөөрөө мэдрэх.

Харамсалтай нь энэ бүхэн нь клиентелизмийн үр дагавар филистинизмийн (philistinism) бүтээгдэхүүн. Клиентелизмийн уршгаар эрдэм, эрдмийн орчны мөн чанар, үнэт зүйлс, соёлыг эрхэмлэдэггүй, хүндэлдэггүй, үнэндээ учир, утгыг нь ойлгодоггүй, эрх мэдэл, эд баялаг, танил талаар бүхнийг шийднэ гэж үздэг эрээ цээргүй этгээдүүд МУИС-ийг гартаа оруулсан бөгөөд тэд өөрсдийн эрх ашиг, авир, хэр, хэмжээгээрээ МУИС-ийг хэмжиж, хязгаарлаж буй нь энэ.

Яг энэ этгээдүүд миний мэдэхийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б. Эрдэнэбат, профессор Б. Алтанцэцэг, профессор Б. Соёлмаа нарын өрнөдөд доктор хамгаалж, докторын дараах судалгаа хийж байгаад ирсэн эрдэмтдийг ч шахан гаргасан. Б. Эрдэнэбат Манчестерийн ИС-д доктор хамгаалаад, докторын дараах судалгаа хийж байгаад ирсэн, эрдмийн бүтээл сайтай (Web of Science H-index 5, Scopus H-index 6) Монголын шилдэг эдийн засагчдын нэг байсан.

Түүнийг хавчин гаргаснаар тэрээр одоо Английн Бангор Бизнесийн Сургуульд (Bangor Business School) багшилж буй. Д. Бадарч 1990-ээд оноос хойших үеийн Монголын их, дээд сургуулиудын хамгийн шилдэг захирал, олон улсын туршлагатай шинжлэх ухаан дээд боловсролын ховорхон зүтгэлтэн.

Тэдний зайлуулагдсан нь МУИС-д ч, Монголын оюутнуудад ч, эцэг эхчүүдэд ч, Монгол улсын ирээдүйд ч их гарз, хохирол, харин тэд үгүй байх нь МУИС-ийг эзэрхэж буй клиетелизмийн бүлгийн хувьд орших боломж нь. Муу нь сайнаа орлох, шахан зайлуулах нь клиентелизмын үүсэх, орших утга учир, арга.

Чухам ийм дэглэм, ийм бүлэглэл МУИС-ийг захирч буй учир энэ нийтлэлийн эхэнд тавьсан МУИС-ийн захирал, МУИС-ийн төрөл бүрийн ухааны профессорууд, дэд профессорууд, ахлах багш нар, мөн МУИС-ийн аудитор болон бусад ажилтан, албан хаагчдын өгүүлсэн зүйлс болж байгаа юм.

Чухам тийм ч учир надад хууль бус, дүрэм бус, журам бус, зүй бус үзэмжийн, ялгаварлан гадуурхсан шаардлага гэгч зүйлсийг тавьж дарамтлах төдийгүй, дур зоргоороо цалин хөлс тасалж, тэр ч бүү хэл зааж буй хичээлүүдийг минь хулгай, хуйвалдааны журмаар цуцалж байгаа юм.

Энэ хэрэгт МУИС-ийн гаднаас оролцоо байгаа эсэхийг би мэдэхгүй. Иргэний хувьд Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, эзэн эрхийн төлөө ямагт санаа зовниж Монголын улстөрийн дэглэмийн талаар өөрийн байр, суурь үзэл бодол, санал, шийдэл зэргийг тогтмол илэрхийлдэг бөгөөд тэдгээр нь ихэвчлэн эрх баригчдын бодлого, шийдвэр, үйл ажиллагааг шүүмжлэхэд хүрдэг учир эрх баригчдад тэр бүр таатай байдаггүй нь илэрхий. Гэсэн ч эдүгээ хүртэл хэн нэгэн улстөрч, аль нэг улстөрийн нам, байгууллагаас надад ямар нэг байдлаар шууд нөлөөлөх ямар ч оролдлого гарч байгаагүй болно.

Харин би МУИС-д байх ёсгүй байсан юм байна гэдгийг мэдэж байгаа. Хэрвээ профессор Д. Бадарч МУИС-ийн захирал байгаагүй бол намайг “ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын Антропологи-Археологийн тэнхимд профессорын зэрэглэл дээр чөлөөнөөс үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаал гарахгүй байх байсан юм.

Миний бие 2023 оны 7-р сард МУИС-ийн ШУС-ийн захиргаанд чөлөөгөө дуусгаж ажилдаа эргэн орох, тиймээс тушаал гаргахыг хүссэн ч тушаал гарахгүй байсаар байсан.

Эцэст нь МУИС-ийн сургалт эрхэлсэн захирал асан профессор Б. Батжаргалын зөвлөснөөр Д.Бадарч захиралд өргөдөл гаргахад хүрсэн юм. Д. Бадарч захирал МУИС авьяасыг дэмжих ёстой гэж асуудлыг даруйхан шийдэж тушаалыг өөрийн биеэр надад гардуулж өгч байсан юм. Тушаал 11-р сарын 6-нд гарсан байдаг.

МУИС-ийн профессор Л.МӨНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

Тэмцэгч [103.212.117.214] 2025-03-26 01:22:10

Багш нар жагсаач!

Гутал [103.212.117.214] 2025-03-26 01:19:36

Угаасаа бөгсний явдалтай дээр нь архичин кчн бро сургалт хариуцсан захирал хийж байхад юу хүлээсэн юм? Оюутны групп дээр хайран сургуулийн нэр нээрээ арай шүү.

Зочин [172.105.103.170] 2025-03-25 23:28:48

МУИС гэлгүй ШУА гэж ялзарсан газар байнаа. Рэгдэл, Ганэрдэнэ гэж амьтдын гар хөл одоо хүртэл дүрээтэй

Зочин [66.181.182.134] 2025-03-25 23:12:52

Мөнх-Эрдэнэ багш шиг проф Монголд цөөн, дэлхий байтугай сургуульдаа ч танигдаагүй юмнууд удирлагад очсон нь эмэгнэлтэй. Муусайн УТ суганы үснүүд

Оюутан [66.181.182.134] 2025-03-25 23:07:32

МУИС бол ялзарсан сургууль болсон овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав! Энэ нийтлэлийг нөгөө хэдэн намын боохойнууд уншаад боож үхэх нь лавтай.

Халиунаа [59.153.115.115] 2025-03-25 23:01:33

Бриллд бүтээлээ хэвлүүлсэн эрдэмтэн гэхээр ямар мундаг эрдэмтэн багш болох нь тодорхой! Атаархагчид олон биз! МУИС-ийн хувьд адгийн амьтан болчихоод бгаа юи бн. Дэлхийд бхгүй гаж стандарттай газар шүү дээ. МУИС-ийн нийгмийн ухааны салбарт академик үзүүлэлт сайн байх нь багшаар орох боломжгүй гэсэн шалгуур болдог юм билээ! Аль болох муухан байх хуучин багш нартаа зарагдаж бдаг чадваргүй байх хамгийн том үзүүлэлт болдог тийм л хүмүүсээ авдаг юм билээ. Дампуурч бгаа газар хохирогч нь хүүхдүүд!

иргэн [139.5.216.59] 2025-03-25 21:45:51

MУИС -д хүүхдүүдээ сургана гэж байхгүй юм байна.

Зочин [122.201.31.114] 2025-03-25 19:13:45

Улс төрийн томлигоо, тохироогоор дүүрцийн байлаашдээ. Ичмээр дамшигнууд багш гэж гүйхдээ бөгс нь улаймаар. Гэвч гүлдийгээл зүтгээд байна.

Зочин [202.126.91.242] 2025-03-25 18:01:47

МУИС-н бүлэглэл МУИС,ыг самарч дуусаад одоо Төрийг самраад явж бн. Ялангуяа улстөр судлал, социологи, ХЗС-ийн хэдэн багш нар бн ..ккк. Намтай нэвт сүлбэлдсэн, үндсэн сургалтаа бүр хаячихсан. Төрийн ордон, намын ордон хавиар гүйлдэж, төсөл, тендэрээс мөнгө цохиж, гайгүй оюутнуудаа судалгааны халтууртаа ашиглаж, одоо тэгээд өөрсдөө албан тушаалд очцон, хэдэн оюутан шавиа чирж ирээд төр самраад явж байгаа хүмүүс шүү дээ. Лобби хууль батлах, худлаа тархи угаах..зэрэгт бүүр сурцтай. ҮХЦ, УИХТГ, ЕТГ, ЗГХЭГ..г самраад дуусч байгаа бх..кккк

Дондог мээрэн [202.126.89.64] 2025-03-25 17:59:37

Ер нь МУИС ч гэлтгүй Монголын боловсролын тогтолцоо хогшдээ..Ямарч дээд сургууль төгсөөгүй..бакалаврын диплом худалдаж аваад л блоо. Тэгээд блоогүй нэгэн ДС д блсон блоогүй хичээл заасн блж бгаад бүр доктор шаачихдаг гж бгаа. Мөнгөтэй бл юүгч юм блгодог жишээ Монголд л бна. МУИС бл дээр бичсэн шг заваарсан газар юм бна. МУИС ииг МҮИС болго. Харин тэр МҮИС ииг МУИС блгомоор юм бшүү..ха ха..

Зочин [202.126.91.15] 2025-03-25 17:22:36

МУИС нэрнээс цаашгүй хогийн сав болоод удаж байна.

Зочин [66.181.178.26] 2025-03-25 17:15:22

МУИС-ийн цалин нэмэгдэхэд багш нарын цалин 3-6 сая, туслах ажилтнуудын цалин 500 долларт ч хүрсэнгүй. Доктор профессор боллоо гээд туслах ажилтнуудыг дорд үзэж болохгүй. Багш бид нар л оюутан олж ирдэг. Та нар муусайн юмнууд гэж дор үздэг. Үнэндээ энэ Мөнх-Эрдэнэ гэдэг хувалз орон тоогоо суллаад өгвөл монголдоо ирж амьдрах хүсэлтэй мундаг доктор профессороо авч ажиллуулах нь зөв санагддаг. МУИС минь чамд ямар ч өргүй. Олон хүн дотор сайнтай муутай л байгаа дотор нь орж ирж ажиллаагүй байж хөгийн хов жив энд тэндээс олж бичиж байдаг. Харамсалтай юм аа. Ер нь өөрсдийгөө дөвийлгөж байдаг энэ мэт юмнуудаас МУИС салах хэрэгтэй. Олон жил хувалз шиг наалдаж байгаа өчүүхэн тархитнуудаас МУИС аа татаж авмаар байна.

Зочин [203.91.115.39] 2025-03-25 19:58:09

Чи лав МУИС-ын удирдлагад байгаа намчин хувалзнуудын нэг юм уу, эсвэл бөгс долоогч байх

Зочин [157.15.7.102] 2025-03-25 17:11:34

Энэ Мөнх-Эрдэнэ гэж худлаа том шаасан пизда байх юм аа. Яг юу гийгүүлсэн бэ гэхээр юу ч байхгүй хувирамтгай урвагч гөлөг шд

Зочин [203.91.115.39] 2025-03-25 20:00:00

Чи юу хийж гийгүүлсэн гөлөг юм? МУИС-ын удирдлагыг долоож амьдардаг гөлөг байх. Тэгээд л долигонож байгаа биз

Zochin [59.153.113.125] 2025-03-25 17:08:47

Unen l helj. MUIS-iin Odoogiin udirdlaguud ni gj unexeer chadvargui sul uruvdultei namiin hurgan darga style-tai hotdrogdliin tuiluud baidag. Chadaltai humuusiig bullddeg, tgd zalxaan tseerluuleed ajlaas ni gargaad Burxangui gazriin Bumba bolox durtai haltaruud bdiim da gj.

Зочин [202.126.89.64] 2025-03-25 17:06:17

МУИС д тухайн үедээ перестройк хж чадсан мундаг эрдэмтэн залуудаа.. Одоо МУИС захиргаан доторхи өт хорхойгоо л цэвэрлэчихвэл Монголын эрдэм мэдлэгиин оюун санааны түүчээ блон хөгжих зам нь схан нээгдэх гд л бна да. Салбар сургуулиинхаа нэг захиралыг араар нь элдэв хор найруулж гүйсээр бгаал халуулаад өөрөө захирал блж бсан нэг айхтар авгайг би мэдэх юм бна. Одоо харин бүүр дээшээ дэвшээд явсан сурагтай. Харин нөгөө халагдсан нөхөр эргээд сургуульдаа захирал блсон юмдагуудаа..ха ха..инээдтэй ч блдоо хөөрхии.

Зочин [66.181.178.26] 2025-03-25 17:06:00

МУИС-т олон жил сурч, ажиллахдаа ийм ахархан бодолтой хүнтэй таарч байсангүй. Багш нарын ирцийг сургуулийн технологич нар бүртгэж, мэдээллэдэг. Багш дурааараа цахимаар орох, чөлөө авахгүйгээр гадаадад амьдрангаа хичээл заана гэж юу байхав дээ. Багш нар гадаадад богино урт, хугацаагаар хичээлээс чөлөө авах маягт бөглөж, хичээлийг хэрхэн нөхөх талаар мэдээллээ өгдөг журамтай. Хичээл цуцлах талаарх мэдээллийг/суралцагч сонгоогүй, анги бүрдээгүй сонгон судлах хичээл/ тэнхимд мэдээллэлж тайлбар ирүүлсний үндсэн дээр цуцлах тохиолдолд оюутанд хохиролгүйгээр өөр боломжит хичээлийг санал болгож, хичээл сонгох боломжгүй тохиолдолд сиси дансанд төлбөрийг буцаадаг.

Зочин [203.91.115.39] 2025-03-25 20:01:43

Чи МУИС-ын удирдлагыг долоож амь зуудаг амьтан бололтой. Ичиж амьдар

зочин [43.242.241.62] 2025-03-25 17:04:41

хэдэн багш нар нь улаан архичин хэдэн писданууд байдаг

Зочин [202.55.188.91] 2025-03-25 22:53:20

Яааг үнэн ш дээ. Пал Пал гэсн Өвөө Эмээ нар

Зочин [66.181.187.249] 2025-03-25 16:36:24

АШУҮИС ЯЛГААГҮЙ ЦУС ОЙРТСОН. ТӨРСӨН ААВ ОХИН ХҮҮ, ЭЭЖ, АХ ДҮҮ ХАМААТАН САДАНГУУД БОЛОН ЭХНЭР НӨХРҮҮД ИХ АЖИЛЛАДАГ

Худлаа жишээ татахаа болино уу [157.15.7.106] 2025-03-25 16:32:17

Орхонсэлэнгэ хичээл хаяж явсан шүү, гуйсан хүн байгаагүй шүү, архиваас хурлын баримтууд, шүүхийн шийдвэр бүгдийг үзээд аргумент тавьж бичээрэй Мөнх-Эрдэнээ

Зочин [66.181.187.15] 2025-03-25 16:32:15

Энэ хүний англи хэл дээр хэвлүүлсэн номуудыг л монгол судлаачид голлох эх сурвалжаа болгодог юм байна лээ. Өөр нүүр тахлах юм бараг байхгүй дээ. Дэлхийн төвшний эрдэмтэнтэй мэлхийн төвшний атаархагчид барьцаад байвал оюутнууд л хохирно. Би ч муис-г төгссөн. Оюутан байхын л үүднээсээ эхлээд хов жив, хор матаас шингэчихсэн хэрүүдийн бцзар болсон хачин эвгүй газар байсан даа. Тэр үед ч сайн сайн багш нараа илт гадуурхаж хавчдаг, оюутнууддаа муулаад суудаг хоролмаанууд байж билээ. Магадгүй мөнх наслаад тэтгэвэртээ гаралгүй шавар хаагаад сууж байгаа байхаа

Зочин [192.82.92.153] 2025-03-25 16:21:56

Наанатай цаанатай л юм байна. Гал тогооны ажилд ганц хоол хийх биш аяга угаах, хутга ирлэхээс авахуулаад зөндөө юм бий. Нэг багш орон тоогоо хадгалаад бүтэн цалин аваад ахисан түвшинд цөөн цагийн лекц орчоод тэнхимийн бусад ажлыг бусад багш үүрнэ гэдэг тун амаргүй байдаг. Ийм том судлаач хүн гадаадын их сургуулиасаа цалин, судалгааны санхүүжилтээ авчихдаг л юм бол МУИС-даа гэрээт багшаар явчаач дээ

Зочин [202.21.126.107] 2025-03-25 16:21:30

Ер бол Монголын ШУА,их сургуулиуд ялзарч гадны луйварчид ирж хахуулиар эрдмийн цол авч явдаг болсон шинээр төрж буй эрдэмтэд бас хулхи гэж мэд

Зочин [202.21.126.107] 2025-03-25 16:18:46

НИЛЭЭД ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ МУИС ЫН 2 ЭРДЭМТЭН БАГШТАЙ ХАМТ АЯЛАЛД ЯВЖ БАЙЖ БИЛЭЭ БИ МУИС ЫГ МАНАЙ УЛСЫН ЭРДМИЙН ОРГИЛ ГЭЖ БОДОЖ БАС БАХАРХАН ЯВДАГ БСАН БОДОЛ САНАА МААНЬ НӨГӨӨ 2 ЭРДЭМТЭНЭЭСБОЛЖ ОР МӨРГҮЙ АЛГА БОЛЖ ЯЛЗРАН ДОРОЙТОЖ ӨМХИЙРЧ БАЙГАА БАЙГУУЛЛАГА ЮМ БНА ТЭНД СУРЧ БГАА ХҮҮХДҮҮД ЧУХАМ ЮУ СУРЖ БГАА БОЛ ГЭЖ БОДОХ БОЛСОН ШҮҮ

Уншигч [103.57.95.29] 2025-03-25 15:49:45

Маш олон чухал асуудлыг байнга хөндөж бичдэг, энэ эрдэмтэн залуу.. Даанч “ илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус хийхсэн ч сэгсэрнэ” гэдэг болдгийг олон жил харж байна даа. Ийм хүнээр хичээл заалгах л хэрэгтэй ш дээ!

Зочин [66.181.182.236] 2025-03-25 15:37:17

НӨГӨӨ ӨМДӨӨ ШУВТЛААД-2 ХӨЛДӨӨ ТУШААТАЙГААР, ГУТЛАА АВЧ ЧАДАЛГҮЙ АЙЛЫН ГАЛ ТОГООНД ЗАВААРЧ ХӨЛ НҮЦГЭН ГУДМААР ГҮЙЖ ГЭРТЭЭ ОРЖ ОРОНДОО ОРДОГ ЗАЯАБААТАР МЭТИЙН ЁС ЗҮЙГЭЭР БА МЭДЛЭГ БОЛОВСРОЛ, БҮХ ТАЛААР ХОГ БОЛСОН НОВШНУУДААР ЭНЭ СУРГУУЛЬ ДҮҮРСЭН ШҮҮДЭЭ.

Zochin [203.145.94.55] 2025-03-25 15:25:06

Muis-t estoi ystoi yamarch ner hundgui, sonin hun.. bi bi l gechihee. Uneheer gaigui huleen zuvshuurulgdsun hun bol arai ch iim hachin logic-gui fb postuud tuuj bichihgui de hehe. Hundrerch baigaa bololtoi. Surguulia shorootoi hutgaj honzon avah zorilgotoin bolu

Зочин [203.91.115.39] 2025-03-25 20:04:42

МУИС-ын удирдлагын үнэн төрхийг бичжээ. Чи хамсаатан нь учраас өмөөрөх нь аргагүй. Чам шиг долдойнууд их гай болж байна даа, хайран сургууль

Зочин [49.147.193.132] 2025-03-25 16:09:56

hahaha, MAN-iin trolluud shig yum bichdimbe.

Зочин [157.15.7.105] 2025-03-25 15:11:05

Хүүкийн зөвлөхүүд гээд МУИС-ийн зохион байгуулалттай анархийн төлөөлөгчид сууж байгаа, юу ч яриад нэмэргүй.

Зочин [103.57.92.177] 2025-03-25 15:09:56

МУИС-ийн түүхэнд гарч байгаагүй давруу дээрэлхүү авир энэ хүнээм гардаг. Ямар байгууллага дүрэм журамтай байдаг. Гэтэл энэ хүн албан ёсоор чөлөө авалгүй явахдаа бүх дүрэм журмыг шууд нулимсан байна лээ. Зөвхөн танд зориулж сургуулийн дүрэм журмыг зөрчиж “хоёр нүүр” гаргах эрх захирлуудад байхгүй. Дараа нь өөр нэг хүн, тэгээд дараа нь бөөн хүн гадаадад амьдраад хэдхэн цаг хэдхэн оюутанд цахимаар орсон болж амьдрана гэвэл сургууль юу болох билээ. Их сургуулийн багшийн хөдөлмөр бол самбарын өмнө 90 минут хичээл орох төдийгөөр хязгаарлагддаггүй. Оюутан суралцагчидтай ажиллахаас эхлээд сургууль тэнхим хамт олны сургалт судалгааны олон ажилд заавал өөрийн биеэр оролцдог. Та гэтэл би мундаг хүн гээд бүгдийг нулимдаг бололтой юмаа даа

Зочин [203.91.115.39] 2025-03-25 20:06:41

Хийсэн бүтээлгүй хоосон тархинууд атаархаж үхэж байгаа, чамаас эхлээд л. Чи ямар бүтээл туурвиад юу гийгүүлсэн юм?

Зочин [66.181.181.104] 2025-03-25 14:59:02

Англи хэл дээр ганц өгүүлэл хэвлүүлээгүй, олон улсын дайтай судалгаа хийгээгүй, хуучин соц эх сурвалжаасаа хэтрээгүй хэсэг багш нар Мөнх-Эрдэнэ багштай барьцаж, онлайн заагаад цалингаа бүтэн авлаа гэсэн байхчив! Та нар хэрвээ энэ хүн шиг дэлхийд танигдсан данстай байсан бол онлай байтугай ганц цаг лекц ороход оюутнууд шавах байсан биз!

Зочин [59.153.115.115] 2025-03-25 23:03:08

Хэлээд юухэв!

бусад багш [157.15.7.113] 2025-03-25 14:55:44

Энэ багш шиг бүгдээрээ онлайнаар гэрээсээ орцгоох уу? журмаар хориогүй ш дээ

Зочин [202.55.188.124] 2025-03-25 14:38:44

Муис дампуураад удаж байна

Мөнх Эрдэнэ [202.126.91.253] 2025-03-25 14:25:35

БИ БИ би л Би Би

Зочин [202.9.41.32] 2025-03-25 14:21:35

Хаыран сайхан сургууль. Монголын боловсрол бүх шатандаа сөнөлөө. Боловсрол ийм болохоор сошиалд коммент бичдэг тэнэг хараалч оркууд төрөг гарч бгаа. Бид ийм болж бна. Монгол хаашаа явж бна. Яах вэ монголчууд аа. Өөрөө өөрсдийгөө зөв авч явж сураач хичээгээч хөдөлмөрлөөч

Төгсөгч [59.153.114.27] 2025-03-25 13:18:43

Зайнаас хичээл орохыг асуудал гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Би МУИС-ийн ахисан түвшинд суралцаж байхдаа нэг ч хичээл танхимаар үзээгүй. Ковидийн хөл хорио тавигдснаас хойш шүү дээ. Багш нь онлайнаар орно гээд л хэлчихдэг, оюутнаас асуугаачгүй. Ингээд сургууль дээрээ нэг ч үзэгдэлгүй байж байгаад дипломоо хамгаалсан. Хэрвээ МУИС зайнаас хичээл орохыг оюутанд хохиролтой гэж үзэж байгаа юм бол өмнө нь МУИС удаа дараа оюутнуудаа хохироосон гэсэн үг үү?

Зочин [157.15.7.112] 2025-03-25 15:07:20

ахисан түвшний хичээлүүд одоо ч оюутан багш нь хүсэх юм бол цахимаар орж байгаа. оройн цагаар ордог, түгжрэлээс болоод оюутнууд үнэндээ цагтаа хичээлдээ ирж чаддаггүй

төгсөгч [59.153.114.27] 2025-03-25 13:21:07

Тухайн үед онлайнаар хичээл орсон бүх багш нар маань Монголдоо байсан гэдгийг дурдахаа мартаж

Оюутан [202.55.188.108] 2025-03-25 13:10:58

МУИС оюутнуудаа дипломын төлөө сурдаг гэж хардаг нь инээдтэй. Л.Мөнх-эрдэнэ профессорын хичээлийг сонгоод тэр хүнээс чанартай мэдлэг олж авах гээд хичээлээ судлаад улирал эхлээд явж байтал араар нь МУИС-с оюутан руу залгаж “өөр хичээл сонго” гэж дарамталсан. Ийм бүдүүлэг тэнэг үйлдэл бх уу? Удирдлагуудынх нь тархи хамуурчаагүй бгаа? Гадны томоохон сургуулиуд багш нарынхаа чанар чансаанд анхаардаг бол МУИС тэр багш нь монголд бгаа үгүйд л анхаардаг хэрэг үү? Бусад сургуулиуд оюутны хүсэл эрмэлзэлд тулгуурладаг бхад МУИС зүгээр оюутандаа шахалт үзүүлж бдаг. Бөөлжис зутгаж бна.

Zochin [202.126.91.201] 2025-03-25 12:47:15

Саяхан гарсан МУИС-ын оюутны холбооны асуудлыг гайхаад байх зүйл алга. Дээд нь суудалаа олохгүй доод нь гүйдэлээ олохгүй гэдэг болж байхшивдээ

МУИС [139.5.218.119] 2025-03-25 11:51:13

МУИС ч муу муухайгийн үүр уурхай болжээ. Авилга, албан тушаалын хэт цахивал, Доройтол сүйрлийн гал бадармой.

Зочин [202.126.91.184] 2025-03-25 11:04:11

Ээ чааваасаа. Хэн ингэтлээ нуршаад байнаа гэсэн чинь Мөнх-Эрдэнэ байсан байна ш дээ. Яршигдаа Мөнх-Эрдэнэ минь чи ядаж тогтвортойхон шиг хэдэн жил ажиллачихдаг байсансан бол бас яах вэ гэхсэн. Хүн гэмээ мэдэхгүй, тэмээ гэдгэрээ мэдэхгүй гэж үг байдаг даа.

Зочин [202.131.233.251] 2025-03-25 10:58:52

МУИС-ийн 1-р байранд явж байгаад Kitchen all-ийн гал тогооны тавилгын борлуулалтыг нэмэгдүүлсэн нөхөр явж байгааг хараад гайхсан шүү. Профессор Л.Мөнх-Эрдэнэ МУИС байтугай Монголын шинжлэх ухаанд бугшсан асуудлыг ил тодоор хөнджээ. Одоо Монголын шинжлэх ухаанд бугшсан төрөл саднаараа ажиллаж байгаа үзэгдлийн эсрэг дуугарч, ANTI-NEPOTISM-ийн талаар бичвэл ч бөөн бужигнаан үүснэ дээ.

Болд-Эрдэнэ [157.15.7.140] 2025-03-25 10:43:31

Хэрэв Мөнх-Эрдэнийн жишгээр гадаадад ажиллаж амьдраад цахимаар 4 оюутанд хичээл заагаад профессорын цалин, 48 хоногийн амралтын цалингаа аваад явна гэвэл МУИС дампуурна. МУИС дан оюутны төлбөрөөр багш ажилтныхаа цалин хөлсийг тавьдаг. Таны зааж буй 4 оюутантай хичээл л гэхэд нэг сарын цалинд чинь хүрэхгүй. Хоёрт та албан ёсны чөлөө зөвшөөрөл аваагүй Герман Улс уруу яваад хоёр жил болж байна. Жирийн багш 5 хоногийн чөлөө авахдаа ч Захиргааны хурлаар орж, хичээл сургалтаа зохицуулж, хичээл нөхөх график хугацаа хэлбэрээ тохирдог, гэрээ бол ажил олгогч ба ажилтны хөдөлмөрийн харилцааны гол хэм хэмжээний акт ба Тантай хийсэн гэрээнд тусгайлан онлайнаар орох, тэнхим сургуулийн ямар ч ажилд оролцохгүй байх, суралцагсадтай биечлэн ажиллахгүй байх тухай нэг ч өгүүлбэр байхгүй байна. Эцэст нь та зөвхөн өөрийн эрх ашгийг хамгаалсан гадаадад ажиллаж байж давхар орлого олох санаархлаа хамгаалахын тулд таны асуудалд үл хамаарах олон зүйлээр МУИС-ийг дайрахаас зогсоохыг хүсч байна

Зочин [203.91.115.39] 2025-03-25 20:10:04

Чиний булайг л дэлгэсэн байна. Дээрээс нь МУИС-ын удирдлага цус ойртсон мангуунуудаар дүүрчээ гэдгийг илчилсэн байна. Чи боож үхэх нь аргагүй

Зочин [202.55.188.108] 2025-03-25 12:43:32

Оюутнууд чинь элсэхгүй бол яах вэ? Оюутан тэр багш, тэр хичээлийг сонгож бхад оюутны сонголт удирдлагуудад нь хамаагүй юу?

Зочин [112.72.11.254] 2025-03-25 11:55:09

Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулдаг хуультай биз дээ та яагаад хууль бус зүйл шаардаад байгаа юм бол?

mr [203.98.76.176] 2025-03-25 10:35:47

МУИС бол монгол улсын оюуны цөм уураг тархи байх ёстой. Мөнхэрдэнэ профессор дэлхийд үнэлэгдсэн том эрдэмтэн. Энэ түвшний эрдэмтэн бэлтгэхэд болон системийг үүсгэхэд 30 аас доошгүй жил зарцуулна. энэ эрдэмтний лекц судалгаа ямар үнэ цэнэтэй вэ? Монголд эрдэмт хүн доогуур сууж эрдэмгүйчүүд зальтангууд даварсан цаг үе улс даа

Зочин [66.181.188.91] 2025-03-25 18:24:19

Таны бичсэнтэй санал нийлж бна :)

Зочин [103.212.116.54] 2025-03-25 10:06:52

Боловсролын толгой байх их сургууль нь мафижсан гэдэг нь ил болов оо. Яана даа монгол залуус минь өөрсдөө л хичээхгүй бол ийм л ирээдүй хаа сайгүй, төрд бүүр их бугшсан байна. Зоригтой ухаантай хүмүүс улам их болтугай!

Зочин [66.181.190.81] 2025-03-25 09:41:52

Хол

Гахай бүр илүү тэгш эрхтэй [157.15.7.109] 2025-03-25 09:30:59

Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай бүр илүү тэгш эрхтэй гээчийн үлгэр үү? Би мундаг болохоор бусдаас давуу эрх эдэлнэ гэж үү? Цагаа бүртгүүлж цалингаа ав. Энэ бол Монгол Улсын Хөдөлмөрийн хууль. Бүү давар Мөнх-Эрдэнэ ээ!

Зочин [103.212.118.98] 2025-03-25 19:54:27

Lhamaa

Зочин [157.15.7.112] 2025-03-25 16:15:30

МУИС-д цагаа бүртгүүлж цалингаа авдаг багш нэг ч байхгүй.


60 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
60 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.