Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
.jpg)
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдана. Аль Байнгын хороод хуралдаж ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.
10.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
- Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
- Байнгын хорооны тогтоолын төсөл (Ажлын хэсэг байгуулах тухай)
- Байнгын хорооны тогтоолын төсөл (Ажлын хэсгийн удирдамж батлах тухай)
13.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан
- Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны эхэнд хэлэлцэх Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын саяхан өргөн барьсан төсөл юм. Тэрээр хуулийн төслөө танилцуулахдаа "Чоныг зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд хүлээлгэх торгууль, төлбөрийн хэмжээг хууль тогтоомжоор тодорхой зохицуулсан. Ихэнх тохиолдолд иргэн амь нас, мал сүргээ хамгаалахын тулд чоныг агнасан ч “зөвшөөрөлгүй” гэх шалтгаанаар торгууль, төлбөр төлж байна. Энэ нь Үндсэн хуульд заасан амьд явах эрх, өмчтэй байх эрх зөрчигдөж байна" гэв. Уг хуулийн төслийн гол агуулна нь амь нас, эд хөрөнгөө хамгаалах зорилгоор чоно агнахдаа зөвшөөрөл авдаггүй болгох юм.
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.50] 2025-03-26 00:29:46
Монгол хүн хэзээ ч нохойгоо гэртээ оруулж нохойгоо өвөртөлж унтахгүй шүү зарим хүмүүс арай л муухай юмаа. ЕР НЬ НОХОЙ ОРОН СУУЦАНД ХЭРХЭВЧ БАЙЛГАЖ БОЛОХГҮЙ ҮНЭР ТАНАР ГЭЖ ЖИГТЭЙХЭН МУУХАЙ , НЯЛХ БАЛЧИР ХҮҮХДҮҮДИЙГ АЙЛГААД АМАР ТАЙВАН БАЙДАЛ АЛДАГДУУЛСАН ХАМГИЙН ЗАВААН ЗҮЙЛ. ХЭРХЭВЧ НОХОЙ ОРОН СУУЦАНД АМЬДРУУЛАЖ БОЛОХГҮЙ Й ҮҮНИЙГ ХУУЛЬД ОРУУЛЖ ХАТУУ МӨРДӨХ ХЭРЭГТЭЙ