Ирэх сарын 10-нд "Бөртэ чоно" наадам болно

Aдмин / Спорт

Монголын үндэсний олимпын хорооноос спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг ирэх арванхоёрдугаар сарын 10-нд зохион байгуулахаар товложээ.

МҮОХ-ны дээд шагнал болох спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” наадмыг 2003 оноос эхлэн олгож эхэлсэн бөгөөд анхны шагналын эзнээр гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тодорч байсан билээ.

Энэхүү наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.

Ташрамд дурдахад, өнгөрсөн жил “Шилдгийн шилдэг тамирчин”-аар олимпын мөнгөн медальт, жүдо бөхийн дэлхийн аварга Б.Баасанхүү тодорсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.