Н.Учралыг МАН-ын даргаар өрсөлдөгчгүйгээр сонгох тохироо хийжээ
МАН-ын Их хурал энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болно. Тус хуралдаанаар хэлэлцэх гол асуудлын нэг нь намын даргаа сонгох юм.
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өмнө нь МАН-ын дараагийн даргын төлөө өрсөлдөхөө мэдэгдээд байв. Гэвч Г.Занданшатар эх орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж буйгаа мэдэгдэн, МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдсэн.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд МАН-ын даргын суудлын төлөө хүмүүсийн таамаглаж байгаачлан нэрээ татах талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй хэвээр байна.
Зарим ажиглагчид МАН-ын даргад Д.Амарбаясгалан өрсөлдөхгүй, тийм учраас гурав дахь нэр дэвшигч гарч ирсэн талаар мэдээлж буй. Эх сурвалжууд эрх баригч нам дараагийн даргаараа Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралыг өрсөлдөгчгүйгээр сонгох тохироо хийсэн талаар мэдээлж байна.





























































Сэтгэгдэл
Зочин [59.153.113.42] 2025-11-12 15:14:03
Нэрээ татсанч бай Амар баясгаланг сонгох байлгүйдээ
Уншигч [66.181.181.148] 2025-11-12 14:34:49
За MCS компаниас авилга авч их хурлын гишүүн болсон нөхөр шүү дээ.270 сая төгөрөг.сая ажиллаж байсан засгаасаа урваж MCS клмпаниас авсан авилгынхаа хариуг барьсан..ер нь урвагч..ийм нөхөр МАН дарга боловол энэ нам юуч хийж чадахгүй авмлга хулгай цэцэглэх байлгүй
Зочин [66.181.176.128] 2025-11-12 13:45:07
Учрал залуу хүн бж тууштай биш 28 оны сонгуулиар ялагдана аа. Харин АБ болбол ядаж хэдэн суудал авна.