С.Бямбацогт УИХ-ын дарга болно

Aдмин / Улстөр

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөс хойш сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд УИХ хөл, толгойгоо олохгүй бужигнаж буй.

Өмнө нь З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нарын 67 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг өргөн барьж, бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэх шаардлага тавьсан билээ.

Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, 2025.10.17-ны өдөр уИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсан билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, эрх баригч нам УИХ-ын дараагийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтыг томилох тохироо хийгджээ.


Сэтгэгдэл

Ммххррххссс [66.181.160.73] 2025-11-12 14:58:14

МАН Бямбацогт, Энхбаяр, Учрал, Жавхлан нараас өөр хүнгүй болчхоо юу? Бямбацогт хичнээн сайд хийлээ. Одоо болиосой.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.