Ши Жиньпин G20-ийн уулзалтад оролцохгүй
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ нийслэл Йоханнесбург хотод болох “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд түвшний уулзалтад БНХАУ-ыг тус улсын удирдагч Ши Жиньпин бус харин Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян төлөөлөн оролцохоор болжээ.
“Йоханнесбургт энэ сарын 21-23-ны өдрүүдэд болох “G20”-ийн 20 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад ӨАБНУ-ын Засгийн газрын урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян оролцоно” гэж тус улсын Гадаад хэргийн яам пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Уг мэдэгдэлд мөн Ли Чян ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустины урилгаар 11 дүгээр сарын 17-18-нд Москва хотод болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөгөөнд оролцохоор ОХУ-д, мөн Замби Улсын Засгийн газрын урилгаар 11 дүгээр сарын 19-20-нд тус улсад айлчилна гэдгийг зарлажээ.
Ли Чян 2023 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон G20-ийн уулзалтад Хятадыг төлөөлөн оролцож байсан юм.
Удахгүй болох “G20”-ийн уулзалт нь 2008 оноос хойш АНУ, Хятад, Орос гэсэн гурван том оролцогч орны удирдагчид оролцоогүй анхны дээд хэмжээний уулзалт болно.
Д.Жаргал






























































Сэтгэгдэл