Монгол Улс 2026 оны волейболын эрэгтэйчүүдийн ЗААШТ-ийг зохион байгуулна

Aдмин / Спорт

Зүүн Азийн волейболын холбооны шийдвэрээр 2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод наймдугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Энэхүү тэмцээн нь Монголын волейболын спортын хөгжилд шинэ шат авчрах бөгөөд Монголын волейболын холбоо зохион байгуулах эрхийг хүлээн авч, Удирдах зөвлөлийн хурлаараа ажлын хэсэг байгуулан бэлтгэл ажлаа эхлүүлсэн байна.

Тус холбооноос 2026 онд эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох эрэгтэй, эмэгтэй шигшээ багийг дээд лигийн үеэр сонгон шалгаруулж, албан ёсоор зарлах юм.

Манай улс өмнө нь 2000, 2008, 2015, 2017 онд волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн эх орондоо хүлээн авсан түүхтэй. Ингэхдээ эмэгтэйчүүдийн тэмцээнд 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байв. Харин Харин эрэгтэйчүүдийн тэмцээн 2015, 2017 онд манай улсад болоход дараалан IV байр эзэлж байсан билээ.

Ташрамд дурдахад, Монголын волейболын анх удаа шигшээ багийн бэлтгэл сургуулилалтын баазтай болох гэж байгаа бөгөөд тус байгууламжийг 2026 онд ашиглалтад хүлээн авах ажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.