Гал түймрийн тархалтыг 17:10 цагт зогсоолоо
Нийслэлийн ХУД-ийн 15-р хороо, Цэнгэлдэх хотхоны байранд утаа гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.05.27) 16:02 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж байна. Гал түймрийн тархалтыг 17:10 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



































































Сэтгэгдэл